Зарим хүмүүс одоо болтол үнэн хэмээн итгэсээр явдаг 8 төөрөгдөл. Үнэн мөнийг ойлгож ухаарах цаг нь нэгэнт болжээ

0

Бидний үед аливаа мэдээллийг хулганын ганц товшилтоор эсвэл “Окей, Google” гэдэгт хэдхэн үг хэлээд л мэдэж авах боломжтой болжээ. Хэдий тийм боловч хүмүүс нэгэнт худлаа нь тодорхой болсон зарим нэг цуу ярианд олноороо итгэсээр л явна. Жишээ нь, цөгөрцгийн эмэгчин нь заавал эрэгчнийхээ толгойг идэх хэрэггүй гэдэг зүйл илэрхий болсон. Гэвч олон интернет хэрэглэгчид үүнд итгэсэн хэвээр л…

Биднийг төөрөгдүүлж байсан мэдээллийн хөдлөшгүй баримтуудыг олж мэдлээ. Зарим нэгэн баримтууд одоо ч биднийг мухардалд оруулсаар байгааг сонирхуулъя.

Цуурхал 1: Мэлрэг цэцэг хаа сайгүй ургадаг

© Wouter Hagens / Wikimedia Commons, © Lykhaa / Wikimedia Commons

Зүүн гар талд байгаа цагаан цэцгүүдийг хар даа. Гэрийнхээ гадаа ийм цэцэг хараад: “Мэлрэг цэцэг гоё шүү” гэж бодож байсан уу? Үнэхээр сайхан цэцэг, үүнд маргах зүйл байхгүй. Гэхдээ энэ бол мэлрэг цэцэг биш шүү. Зүүн гар талынх –  чубушник (Philadélphus), мэлрэг цэцгээс ялгарах зүйл гэвэл үнэрээрээ л юм даа.

Жинхэнэ мэлрэг цэцэг – баруун гар талынх. Энэ цэцгийн ургамал нь чубушникийг бодвол нэг их анхаарал татахаар гоё биш, гэхдээ үнэрээрээ бол хэнд ч бууж өгөхгүй. Мэлрэг (Jasmínum) ихэнхдээ ширэнгэн ойд ургадаг бөгөөд тослог бутны төрөлд хамаарна. Харин түүний xуурамч-ихэр болох чубушник бол өөр төрөл буюу гортензийн бүлд хамаардаг байна.

 

Цуурхал 2: Эйнштейн математикийн шалгалтандаа унаж байсан

© Orren Jack Turner / Wikimedia Commons

Альберт Эйнштейн сургуульд муухан суралцдаг байсан гэж та нэг биш удаа сонссон байх. Азаар тэр муу сурлагатан байсангүй, харин багш нарын хувьд бэрх сурагч л байжээ. Түүнд сургуулийн сургалтын арга барил таалагддаггүй байв. 15 настайдаа Эйнштейн сургуулиа орхисон, харин дараа нь Цюрихийн политехникийн сургуульд элсэн суралцжээ. Гэхдээ эхний шалгалтуудаа амжилттай өгч чадаагүй гэдэг.

Гоц ухаантан сургуульд орох математикийн шалгалт дээрээ унасан гэсэн яриа ам дамжин явдаг юм. Гэхдээ бодит байдал дээр тийм биш шүү. Эйнштейн ботаник, амьтан судлал, хэлний хичээл дээрээ л асуудалтай байсан. Математикийн хувьд тэр шалгалтуудаа гялалзтал өгдөг цөөн сурагчдын нэг байжээ.

 

Цуурхал 3: Сидней – Австралийн нийслэл

© Dietmar Rabich / “Sydney (AU), Opera House — 2019 — 2280” / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons, © Thennicke / Wikimedia Commons

Сидней – Австралийн хамгийн их хүн оршин суудаг хот. Гэхдээ олны бодож явдаг шиг улсын нийслэл бол биш. Олны дунд яагаад ийм эргэлзээтэй зүйл түгсэн юм бол? Австрали гэхээр л хамгийн том хот нь нийслэл байж таараа гэсэн бодолтой холбоотой байж болох юм.

Үнэндээ улсын нийслэл нь Канберра, харин Сидней ердөө Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл юм шүү дээ.

 

Цуурхал 4: Данте Алигьери “Тэнгэрлэг туульс” (“La Divina Commedia”) -ийг бичсэн

© Sandro Botticelli / Portrait of Dante / Wikimedia Commons, © Fivedit / Wikimedia Commons

Уг зохиолын анхны хэвлэмэл эх, 1555 он.

Тайван бай, Данте Алигьери өнөөг хүртэл алдартай хэвээр үлдсэн зохиолыг бичсэн нь үнэн, гэхдээ тэр үед ердөө “La Commedia” нэртэй байсан юм. Туулийг 1320 онд бичсэн, 152 жилийн дараа анхны хэвлэлтэд орохдоо La Comedia di Dante Alighieri гэдэг нэртэйгээр гарчээ.

“Тэнгэрлэг” буюу “Divina” нэр 1555 онд л Жованни Боккаччо-гийн ачаар бий болжээ. Тэрээр уг зохиолыг тэнгэрлэг гэж үздэг байсан юм. Ингээд л Дантегийн зохиол бидэнд энэ нэрээрээ ирсэн хэрэг.

 

Цуурхал 5: Сүши – түүхий загас

© Pexels

Японы үндэсний хоол болох сүшиг будаа, далайн өвс ургамал болон ногоотой түүхий загас гэж боддог. Гэхдээ сүши-г тайлбарлаж хэлэхэд, юуны түрүүнд энэ нь уксустай будаа юм, тэгээд бидний идэж заншсанаар заавал далайн гаралтай бүтээгдэхүүн эсвэл авокадотой байх албагүй.

Түүхий хоолны хувьд япончууд сашими гэдэг. Нимгэн хэрчсэн түүхий махыг ихэвчлэн цагаан будаа, цуугаар амталж иднэ. Сашими – далайн шинэхэн бүтээгдэхүүн, түүхий үхэр, гахай, тэр ч бүү хэл адууны махтай ч байж болох юм.

 

Цуурхал 6: Цагаан хорхойноос болж хүн шөнө нойрондоо шүдээ хавирдаг

© Pexels

Шүдээ хавирахыг шинжлэх ухааны талаас нь бруксизм гэж хэлдэг. Бруксизмын шинж тэмдэг ихэнхдээ нойрсож байхад илэрч эргэн тойрны хүмүүстээ төдийгүй хавирч байгаа хүндээ ч таагүй мэдрэмж төрүүлдэг. Шүд хавирах – өвчтөний хяналтанд байдаггүй, шүдний эмаль гэмтэх, шүд мурийх, булчин, толгойн өвчин зэрэг гаж нөлөө үзүүлнэ.

Үүнд цагаан хорхой буруугүй, харин ээж, эмээ нарын минь хэлж байснаар стресс болон мэдрэлийн ядаргаанаас болж байгаа хэрэг. Хэтэрхий хөдөлгөөнтэй хүүхэд бруксизмээр шаналдаг гэж эмч нар мөн үздэг. Ийм хүүхдүүд нойрондоо анхны шүд цухуйж байхад хавирах нь түгээмэл. Өөр бусад тохиолдолд бруксизмыг буруу хазалтаас үүдэлтэй гэж үзнэ.

 

Цуурхал 7: Нимбэг – С амин дэмийг хамгийн ихээр агуулдаг

© Pexels, © The Feed SBS / YouTube

Бага байхад ханиадны анхны шинж тэмдэг илрэхэд ээж нар нимбэгтэй цай хийж өгөөд л: “Нимбэгийг нь бас идээрэй, их амин дэмтэй шүү” гэдэж байж билээ. Ард түмний дунд цитрусын төрлийн жимс нь С амин дэмийн эх сурвалж гэж үздэг. Арга ч үгүй, xүчиллэг амтнаас нь болж тэгж бодно. Үнэндээ жимсэн дэх нимбэгийн xүчиллэг амт амин дэмийн агууламжийг огт илтгэхгүй юм.

Судлаад үзэхээр нимбэгэнд агуулагдах С амин дэм нь цэцэгт байцаанаас ер илүү гарахгүй. Одоогийн байдлаар мэдэгдээд байгаа байгалийн гаралтай эх сурвалжаас дурдвал Австралид ургадаг какаду чавга (Terminalia ferdinandiana). 100 гр энэ хүнсэнд агуулагдах С амин дэмийн хэмжээ 5300 мг хүртэл байдаг.

 

Цуурхал 8: Христофор Колумб Америкт очсон анхны европ хүн

© L. Prang & Co. / Wikimedia Commons, © Hans Dahl / Leif Erikson Discovers America / Wikimedia Commons

Христофор Колумбыг Америкт хөл тавихаас 500 жилийн өмнө европын далайчин-викинг Лейф Эрикссон очсон гэх таамаг явдаг. Исландын домгоос сонсоход бол нэгэн худалдаачны замд таарсан нутгийг судлаачид судлахаар шийддэг. Эрикссон 35 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн ам дамжин ярих тэр үзэж хараагүй нутагт хөл тавихаар замд гарчээ.

1960 онд бүлэг археологичид энэ баримтыг баталсан: одоогийн Лабрадор болон Ньюфаундлендийн эрэг хавийн газар нутгаас үнэхээр викингчүүдийн ул мөрийг олжээ. Америкийн Хойд эргээр олдсон Скандинавын тосгоны үлдэгдэл нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн объект юм.

Та эдгээр мэдээллийн алинд нь итгэж явсан бэ? Үнэн мөнийг тогтоох цаг нь болсон өөр цуурхал та мэдэх үү?

6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Pest control services in hyderabad

    2022/02/26 at 18:23

    Thanks for your valuable information,
    useful services given by the pest control services in Hyderabad pest control services in Hyderabad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *