Залуу насныхаа үзэсгэлэнт төрхөө олон жилийн туршид хадгалсаар буй 13 алдартан. Тэдний залуу харагдах хувийн нууцуудыг олж мэдэцгээе

0

Мөнхийн залуу насыг бэлэглэгч усыг уудаг байх гэлтэй цаг хугацааны туршид огтхон ч хөгширч өөрчлөгддөггүй Холливудын олон алдартнууд бий. Манай сайт уншигч танд залуу насныхаа үзэсгэлэнт төрхөө олон жилийн туршид хадгалсаар буй алдартнуудын талаар мэдээ бэлтгэн хүргэж байна.

1. Eve, 1992 ба 2019

© Harry Langdon / Archive Photos/ Getty Images, © CHRIS DELMAS / AFP/ Getty Images

20-иод насандаа л тодоор гэрэлтэж, олны анхаарлын төвд орж явсан тэрээр өдгөө 42 настай ч цаг хугацаа түүний царай төрхөнд ул мөрөө огтхон ч үлдээгээгүй байгааг та дээрх зурагнаас харж байна.

 

2. Gabrielle Union, 2009 ба 2021

© DFree / Shutterstock.com, © gabunion / instagram

“Bring It On” болон “Being Mary Jane” кинонуудаараа алдартай Gabrielle Union өдгөө 48 настай боловч залуу сайхан төрхөө хадгалсаар яваа нэгэн билээ. Тэгвэл түүний ийнхүү сайхан харагддаг гол нууц нь өдөрт 8 цагийн нойр авч, ус сайн ууж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх гэсэн энгийн 3 дүрэм ажээ.

 

3. Queen Latifah, 1987 ба 2020

© queenlatifah / instagram, © queenlatifah / instagram

Оскар, Эмми авардсын шагналт дуучин, жүжигчин Queen Latifah өнгөрсөн 3-р сарын 18-нд 51 нас хүрсэн билээ. Тэрээр өөрийн залуу харагддаг шалтгаан нь хүнсний ногоо болон цул махны хэрэглээ хэмээн ярьж байв. Түүнчлэн шүтлэг бишрэл нь мөн сэтгэл зүрхийг нь ариусгаж, залуу сайхан харагдах боломжийг нээдэг хэмээжээ.

 

4. Alicia Silverstone, 1992 ба 2020

© aliciasilverstone / instagram, © aliciasilverstone / instagram

“Clueless” цувралын од, өдгөө 44 настай Alicia Silverstone залуу сайхан харагдах гол нууц бол цагаан хооллолт, тэнцвэртэй хоолны дэглэм хэмээн тодорхойлсон байдаг. Мах болон сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзсан өдрөөс хойш ердөө 2 долоо хоногийн дараа л бие махбодид нь гайхалтай эерэг өөрчлөлт гарч эхэлсэн хэмээн тэрээр дурссан байдаг ажээ.

 

5. Jeremy Piven, 2005 ба 2021

© s_bukley / Depositphotos.com, © jeremypiven / instagram

Америкийн нэрт жүжигчин, комедиан тэрбээр хүндийг өргөлт, дээс, жюү жицүгээр хичээллэдэг бөгөөд өглөө бүр тогтмол гүйж, йогийн дасгал хийдэг нь залуу төрхөө удаан хугацаанд хадгалах гол шалтгаануудын нэг хэмээн тэрээр ярьж байжээ.

 

6. Alfre Woodard, 1995 ба 2020

© Featureflash Photo Agency / Shutterstock.com, © realalfrewoodard / instagram

63 настай Alfre Woodard-ын дээрх зураг хоорондоо маш олон жилийн зөрүүтэй боловч түүнийг харвал яг л хувцсаа солиод л зураг даруулсан мэт огтхон ч өөрчлөгдөөгүй харагдах ажээ.

 

7. Jamie Foxx, 2004 ба 2021

© s_bukley / Depositphotos.com, © iamjamiefoxx / instagram

Түүнийг харах бүртээ л тэр чухам яаж 2000-аад онд харагддаг байсан шигээ харагдсаар байгаа юм бол гэсэн асуулт танд төрж байсан биз ээ. 2000-аад онд 33 настайдаа “The Jamie Foxx Show”-аар алдаршсан тэрээр өдгөө 53 настай ч нэр хүндтэй, залуу сайхан харагддаг хэвээр л байсаар байгаа билээ.

 

8. Sharon Stone, 2002 ба 2021

© Denis Makarenko / Shutterstock.com, © sharonstone / instagram

Өдгөө 63 настай Sharon Stone ээжээсээ өвлөн авсан чийгшүүлэгч шингэнээр өглөө болон орой бүр тогтмол арьсаа чийгшүүлдэг явдал нь түүний залуу сайхан харагдах гол нууц гэжээ.

 

9. Bianca Lawson, 1991 ба 2019

© biancajasminelawson / instagram, © biancajasminelawson / instagram

1993 онд өсвөр насны охин байхаасаа кино дэлгэцнээ гарч, дүр бүтээж эхэлсэн “Buffy The Vampire Slayer” болон “Pretty Little Liars” зэрэг цувралуудаараа алдартай Bianca Lawson өдгөө 42 нас хүрч байгаа ч арьс нь яг л 30 жилийн өмнөх зураг шигээ өнгөлөг, толигор сайхан харагдах ажээ. Тэрээр элсэн чихрийн оронд байгалийн гаралтай чихэр, кофены оронд цай уудаг нь стрессгүй амьдрах, залуу сайхан харагдах гол шалтгаан нь болдог гэдэгт итгэдэг хэмээсэн байдаг.

 

10. Alicia Keys, 1997 ба 2021

© aliciakeys / instagram, © aliciakeys / instagram

40 настай дуучин бүсгүй нүүр будалт хийлгүй, арьсаа байгаагаар нь харагдуулах нь хамгийн зөв алхам гэж үздэг ажээ. Иймээс ч тэрээр нүүр будалт хийдэггүй бөгөөд хаш чулуун гуаш, тосон түрхлэгүүд болон өргөст хэмх арьсандаа тавих зэргээр залуу төрхөө хадгалдаг хэмээжээ.

 

11. Elizabeth Hurley, 2001 ба 2021

© s_bukley / Depositphotos.com, © elizabethhurley1 / instagram

54 настай Британи загвар өмсөгч бүсгүйн Инстаграм хуудастаа оруулж буй зургийг ажвал яг л 20 орчим насны залуухан бүсгүй шиг харагддаг гэвэл хилсдэхгүй биз ээ. Тэрээр ийнхүү залуу дүрх төрхөө хадгалахын тулд хоолны тэнцвэртэй дэглэм барьж, арьсаа тогтмол чийгшүүлж, бэлтгэл хийдэг аж. Тухайлбал тэрээр шүдээ угааж байх үедээ л суултын дасгал хийх, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг ч бэлтгэлийн нэг хэсэг болгон хийж дадсан байдаг байна.

 

12. Helena Christensen, 1998 ба 2020

© Featureflash Photo Agency/ Shutterstock.com, © helenachristensen / instagram

Алдарт загвар өмсөгч Helena Christensen-ийн гадаад төрхийг хараад энэ жил 52 нас хүрнэ гэхэд итгэхэд ч бэрх билээ. Инстаграм хуудастаа өөрийн залуу бие галбираараа гоёж явдаг тэрээр өөрийн төрсөн нутаг болох Дани улсад өгсөн нэгэн ярилцлагадаа эхээс заяасан бие галбираа бусдаас нуух шаардлагагүй гэж үздэг талаараа хуваалцаж байсан юм.

 

13. Janet Jackson, 1998 ба 2020

© John Mathew Smith / Wikimedia Commons, © CC BY-SA 2.0, © janetjackson / instagram

Алдарт дуучин Janet Jackson өнгөрсөн 5-р сард 55 нас хүрсэн. Гэсэн ч түүний дүр төрх яг л 20 жилийн өмнөх төрхөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй шалтгаан нь цагаан хооллолт, тогтмол бэлтгэл сургуулилт хийдэгтэй нь холбоотой гэж тэрбээр ярьж байжээ.

Таны залуу сайхан харагдах нууц юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *