Алдартай дэлгэцийн бүтээлүүдийн ард нуугдсан 23 сонирхолтой түүх. Үзэгчид эдгээрийг огт анзааралгүй өнгөрөөжээ

0

Эдгээр кинонуудыг бараг бүгдээрээ үзсэн байх. Гэхдээ кино бүтээл хэрхэн бүтсэн талаар тэр болгон мэдэхгүй болов уу. Зураг авалтын багийнхан үзэгч олныг алмайруулахын тулд ямар арга ашигласныг хэн ч бидэнд ярьж хэлэхгүй. Тиймээс энэ алдааг бид засахаар шийдсэн юм.

ebaumsworld.com

“Star Wars. Episode IV: A New Hope” (1977) киноны Люк өөрийн спидер дээр Татуины талыг яаж туулсан бэ: кузов, мотор, дугуйны дунд толь суурилуулсан төхөөрөмж л газраар явсан юм шүү дээ.

 

ebaumsworld.com

“Hercules” (1997) хүүхэлдэйн кинонд Аид хэлэхдээ: “Найз нар аа, тайвширцгаа. Бид замынхаа талд л орж байна” гэдэг. Энэ нь 92 минут үргэлжлэх хүүхэлдэйн киноны 46 дахь минут дээр таарчээ.

 

ebaumsworld.com

“Titanic” (@”Титаник”, 1997) киноны усан онгоцонд үлддэг настай хосууд бол бодит хүмүүс – Исадор болон Ида Штраус. Тэд Macy’s-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид байжээ. Тэднийг аврах завинд суулгах гэсэн боловч тэд өөрсдийн шийдвэрээ гаргасан байна. Исадор усан онгоцон дээр олон хүүхэд, эмэгтэйчүүд байсан тул аврах завинд суухаас татгалзсан. Харин Ида нөхрөө ганцааранг нь орхихыг хүсээгүй юм. Тэднийг гар гараасаа хөтлөлцөн алхаж байгааг хамгийн сүүлд харсан байдаг.

 

ebaumsworld.com

“Die Hard” (1988) киноны Алан Рикманы нүүрний хувирлыг санаж байна уу? Энэ бол бодит нүүрний хувирал гэнэ. Орлон тоглогчдын баг түүнийг хамгаалалтын тусгай зузаан матрас дээр гурав гэж тоолж дууссаны дараа унагаана гэж тохирчээ. Гэхдээ тэд нэг гэж толоод л жүжигчнийг шууд доош унагаасан юм. Энэ нь найруулагчийн заль, даанч тухайн үедээ энэ санаа Рикманд үнэндээ таалагдаагүй ажээ.

 

ebaumsworld.com

“Thor: The Dark World” (2013) кинонд Натали Портманыг үнсэх төгсгөлийн хэсэг нэг л болж өгөхгүй байв. Крис Хемсвортоор хайр дурлалдаа шатсан үнсэлт гаргуулахын тулд хүссэн эмэгтэй жүжигчнээ сонго гэж санал тавьсан байна. Тэр зураг авалтын талбай дээр эхнэрээ үнсжээ –Наталигийнхтай адил хиймэл үс зүүж, хувцсыг нь өмсжээ. Зураг авалт ч амжилттай дууссан юм.

 

ebaumsworld.com

Брэд Берд “The Iron Giant” (1999) хүүхэлдэйн киног нөхөртөө бyyдуулж нас барсан эгчийнхээ дурсгалд зориулж бүтээжээ. Найруулагч бүтээлээсээ нэгэн асуултын хариултыг олохыг зорьсон юм – хэрвээ гар бyyнд зүрх сэтгэл гэж байсан бол тэр өөрөө гар бyy байхыг хүсэх байсан болов уу?

 

ebaumsworld.com

“Joker” (2019) киноны толинд танил дүр төрх харагддаг.

 

ebaumsworld.com

“Up” (2009) болон “Cars” (2011) хүүхэлдэйн кинонуудад нийтлэг нэг зүйл бий.

 

ebaumsworld.com

“The Incredibles” (2004) хүүхэлдэйн киноны Эластикигийн хувцас улаан, харин ноён Инкридеблсийн хувцас цэнхэр өнгөтэй. Анхны хүүхдийнх нь нэр – Вайолет буюу “үзмэн ягаан”.

 

ebaumsworld.com

“Joker” (2019) киноны түргэн тусламжийн машины арын хэсэг ямар нэгэн зүйлийг санагдуулж байгаа биз?

 

ebaumsworld.com

“Coraline” хүүхэлдэйн киноны бялуун дээрх “Гэртээ тавтай морил” гэдэг бичгийн “О” үсэг нь хоёр гогцоотой байгаа биз? Графологи талаасаа бол “О” үсгийн хоёрдмол гогцоо нь хүн худлаа хэлж байгааг илтгэдэг байна. Хэрвээ ганц гогцоо байсан бол түүнийг ирж байгаад үнэнээсээ баярлаж байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Даанч энэ удаад түүний төрсөн гэр биш болохоор ийм зүйл болжээ.

 

ebaumsworld.com

Кино бүтээгчид “A Grand Day Out with Wallace and Gromit” (1989) хүүхэлдэйн киноны Уоллесоор “Венслидейл” гэж хэлүүлэхийг шаарджээ. Яагаад гэвэл энэ үг түүний царайг гоё бас шүдэрхэг харагдуулдаг байсан юм. Кино бүтээгчид энэ үед бяслаг үйлдвэрлэгч Венслидейл эрэлт байхгүй болсон учраас дампуурч байгаагаа зарлах гэж байгааг огт мэдээгүй байжээ. Уг хүүхэлдэйн киноны амжилт бяслагны эрэлтийг дахин нэмэгдүүлж үйлдвэр цэцэглэж эхэлсэн байна. Өнөөдөр “Wallace and Gromit” гэдэг бяслагийг үйлдвэрлэдэг болжээ.

 

ebaumsworld.com

Стивен Спилберг “E.T. the Extra-Terrestrial” киногоо хронологи дэс дарааллаар авчээ. Учир нь жүжигчин хүүхдүүдэд киноны төгсгөлийн бодит сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхийг хүссэн байна: тэд бүгд киноны зураг авалтын сүүлчийн өдөр гэдгийг бүрэн ойлгож байсан гэдэг.

 

ebaumsworld.com

“Legend” (2015) киноны сурталчилгааны хуудсан дээр шүүмжлэгчдийн сөрөг сэтгэгдлийг хоёр одоор илэрхийлэн хошигнон оруулжээ: тэр хоёр одыг ихэр Крэйн нарын толгойны дунд байгааг харж болно.

 

ebaumsworld.com

“Big Hero” хүүхэлдэйн киноны Ханигийн цүнхний товчлуур нь химийн элементийн нэршилтэй. Тэрээр явуут дундаа толгойдоо бодож олсон томьёоны дагуу цүнхнийхээ товчин дээр дарж химийн зэвcгээ гаргадаг.

 

ebaumsworld.com

“The Truman Show” кинонд Трумэн өглөөний цайны үеэр их хэмжээтэй Д амин дэм ууж байгааг харж болно. Энэ нь түүнд үнэхээр хэрэгтэй: жинхэнэ нарны гэрэлгүй хиймэл ертөнцөд амьдарч байгаа тэр амин дэмийн дутагдалд орж таагүй үр дүнд хүрэх байсан биз ээ.

 

ebaumsworld.com

“The Lord of the Rings: The Return of the King” (2003) кинонд Минас-Тиритийн төлөөх тyлааны өмнө хаан цэргүүддээ хандаж үг хэлдэг. Энэ үед Питер Жексон зөвхөн эх зохиолыг уншсан, үйл явдлыг шууд ярьж чадах хүмүүсийг л эхний эгнээд зогсохыг хүсжээ. Яагаад гэвэл зохиолыг уншсан хүн л энэ тyлааны ач холбогдлыг ойлгоно.

 

ebaumsworld.com

Стивен Спилберг “Schindler’s List” (1993) киногоо хөгжмийн зохиолч Жон Уильямст үзүүлж партитур бичиж өгөхийг хүсжээ. Уильямсын сэтгэл их хөдөлж бүр гудамжинд гарч байж тайвширсан гэдэг. Уильямс буцаж орж ирээд кинонд өөр илүү шилдэг хөгжмийн зохиолч таарах юм гэж хэлтэл Спилберг: “Би мэднэ ээ, даанч тэд бүгд үxчихсэн” гэж хариулсан гэдэг.

 

ebaumsworld.com

“Avatar” (2009) киноны xорон муу санаатай империалистууд цугларсан танхимын зохион байгуулалт яг л америкийн далбааг санагдуулна.

 

ebaumsworld.com

“WALL-E” (2008) хүүхэлдэйн киноны эхний хэсэг: их хогон дундаас цоройн харагдах салхин сэнс болон атомын цахилгаан станцууд нь хүн төрөлхтөн хэтэрхий оройтсон ч гэсэн цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжээгүй байгааг илэрхийлжээ.

 

ebaumsworld.com

“Scrooged” (1988) кинонд Билл Мюррей ресторанаас гарч байхдаа халтирч унасан нь кино зохиолд байгаагүй юм. Тэр зөөгчийн асгасан усан дээр жинхэнээсээ халтираад уначихжээ.

 

ebaumsworld.com

“Home Alone” (1990) кинонд тооллого явуулахад онгоцны буудал руу 17 хүн явах нь тодорхой болно. Сондгой тоо нь хоёр машинд хуваагдаж суухаар ойлгогдож байгаа юм – нэгд нь 8, нөгөөд нь 9 хүн. Нэгэнт Кевин байхгүй байсан учраас хоёр машинд тус бүр 8 хүн суужээ. Гэхдээ энэ тоо хэний ч анхаарлыг татсангүй, яагаад гэвэл тэд өөрсдийнхөө суусан машинд нь 8 хүн оржээ л гэж бодсон юм.

 

ebaumsworld.com

“Avengers: Endgame” кинонд Ахмад Америк квантын орон зайгаар нэвтрэн гарч чулууг буцаахаар болдог. Бусад нь түүнийг эргэж ирэхийг хүлээнэ. Ганцхан Баки л Стивийг эргэж эрэхгүй гэдгийг ойлгож анд нөхрийнхөө шийдвэрийг хүндэтгэн түүнтэй салах ёс гүйцэтгэнэ. Энэ нь үнэнч нөхөрлөлийн нотолгоо болжээ.

Танд өөр киноноос анзаарч харсан сонирхолтой зүйлс бий юу? Бусадтайгаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *