Өөрөө бэлдэж хийхийн оронд худалдаад авчихсан нь хамаагүй хямд тусах 13 хүнсний бүтээгдэхүүн

2

Гэрийн хоол гаднаас хоол авч идсэнээс илүү амттай гэж бид боддог. Мэдээж хэн л ээжийнхээ хийсэн хоолыг дэлгүүрт байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй зүйрлэх вэ дээ. Гэхдээ гэртээ бэлдсэнд орвол дэлгүүрээс худалдаж авах нь хямд бас зарцуулах хүч хөдөлмөрийн хувьд ч амар байх тийм хоол хүнс бас байх ажээ.

Зарим нэг хоол хүнсийг бэлдэхэд хэдий хэр хүч хөдөлмөр, цаг хугацаа болон мөнгө орохыг бид тооцоолж үзэхийг хичээлээ. Тэр дундаа дэлгүүрээс худалдаад авах нь хамаагүй амар болох хоол хүнсийг танд танилцуулахаар бэлдэв. Бонуст нь мөнгөө хэмнээд чухам ямар хоолыг гэртээ хүндрэлгүй хийж болохыг мөн танилцуулна.

Ролл болон сүши

© Harald Groven / Flickr

Япон үндэстний хоол манайд их алдаршжээ. Сүши болон роллыг гэртээ яг л пицца шиг захиалж байна. Бидний тооцоолсноор уг хоолыг гэртээ хийснээс захиалгаар авчруулаад идэх нь илүү хямдхан тусаж байгаа юм. Зөв ролл хийхийн тулд тусгай төрлийн будаа, уксус, нори, цагаан гаа, васаби, ороох хулс мөн хачир хэрэгтэй – загас, цөцгийтэй бяслаг, ногоонууд.

Эдгээр орцууд тийм ч хямд тусахгүй, ялангуяа загас нь. За тэгээд ролл ороох гэдэг ажил өөрөө ур чадвар их шаардана.

 

Зайрмаг

© Sarah Sphar / Flickr

Гэртээ зайрмаг хийх нь зугаатай, сонирхолтой гэхдээ үнэтэй тусах зугаа юм уу даа. Үндсэн орцод: тослог ихтэй цөцгий, өтгөрүүлсэн сүү бас сүү. За тэгээд дээрээс нь өөрийн амтанд тохируулаад өөр бусад орцууд шаардагдана.

Хэчнээн хичээж хийсэн ч гэсэн гэрийн зайрмаг дэлгүүрийнхийг бодвол амт сул болдог. Гоё амттай зайрмаг иднэ гэж хүлээж суусан хүүхдүүдийн хүлээлт талаар болох нь энүүхэнд.

 

Улаан лоолийн паста

© chispita_666 / Flickr

Улаан лоолийн паста нь түгээмэл хэрэглэгддэг бас үнийн хувьд хямд бүтээгдэхүүн. 250 грамм жинтэй дунд зэргийг паста ойролцоогоор 5000 орчим төгрөг. Ийм хэмжээний паста хийхэд танд килограмм гаран улаан лооль хэрэгтэй, бас дээрээс нь амтлагчуудаа нэмнэ.

Бэлэн паста худалдаж авснаар та цаг, мөнгөө хэмнээд зогсохгүй мөн сав суулгаа ч гамнаж байгаа хэрэг. Бас паста бэлдсэний дараах бохирдсон сав суулга угаана. Хүн бүрийн дуртай ажил ч биш байх аа.

 

Хийхэд хэцүү бургер

© Clotee Pridgen Allochuku / Flickr

Гэртээ бургер хийж идэхэд хүнд биш ээ. Сайхан амттай татсан мах бэлдэх эсвэл худалдаж авна, котлетны хэмжээтэй шарна, талханд хавчуулаад бага зэрэг соус, ногоогоор хачирлана. Сонсоход амархан бас үнэтэй тусахааргүй санагдана, гэхдээ дэлгүүрт орж ирээд худалдан авалт хийх хүртэл шүү. Хэрвээ орц ихтэй бургер хийхээр төлөвлөсөн бол, жишээ нь хан боргоцойтой, пармезан бяслагтай, беконтой – энэ бүгд хямдхан биш. Тэгэхээр түргэн хоолны газраас бэлэн бургер аваад идсэн нь дээр.

 

Гуакамоле

© Agromonitor Agricultura / Flickr

Мексикийн уламжлалт соусыг бүрэн болсон авокадо, улаан лооль, халуун чинжүү, лайм, ногоон навчит ногоонууд болон бусад амтлагчаар хийдэг. Их л олон хүнс худалдаж авахаар байгаа биз? Авокадо – уг соусны үндсэн орц болно, аваад хадгалах боломжгүй. Хурдан мууддаг жимс, харин бэлэн соусыг хөргөгчиндөө хадгалаад шаардлагатай үедээ хэрэглэж болно. Гэртээ мексик маягийн үдэшлэг зохион байгуулах гэж байгаа бол супермаркетаас бэлэн соус аваарай. Мөнгө, цагаа их хэмнэнэ шүү.

 

Анарын шүүс

© Marco Verch / Flickr

1 литр шүүс гаргаж авахын тулд танд ойролцоогоор 2-3 кг анар жимс хэрэгтэй, тэгэхээр гэрийн шүүс хийхэд мөнгө лав хэмнэж чадахгүй нь. Анар – үнэтэй жимсэнд ордог, тэгээд ч шүүсийг нь тийм амар шахаж ч чадахгүй. Жимсний шүүсийг аль болох бүрэн шахахын тулд цитрус жимсний шүүс шахагч эсвэл гараар дарж шахдаг шүүс шахагчтай байх ёстой. Хэдий эдгээр шүүс шахагч байсан ч гэсэн хальстай нь шахаж таарна, тэгэхээр шүүс гашуувтар амттай болдог. Тэгэхээр амттай шүүс гаргаж авахыг хүсвэл гараараа бараг л ширхэг ширхэгээр нь шахах ажил болж байна. Үнэхээр их хүч хөдөлмөр, тэвчээр шаардана.

Өөрийгөө нэг стакан анарын шүүсээр эрхлүүлмээр байгаа бол хажуугийн дэлгүүрээс авсан нь хамаагүй амар.

 

Песто соус

© Thomas Angermann / Flickr

Соус дотроо песто хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд хушны самар орцод нь багтдаг. Хэрвээ та өдөр болгон песто соус хэрэглэдэггүй л юм бол гэртээ хийх шаардлага байхгүй. Жижигхэн шилэн савлагаатай песто дэлгүүрээс авсан нь аль ч утгаараа хэмнэлттэй.

 

Самрын сүү

© Kjokkenutstyr Net / Flickr

Үнээний сүү ууж чаддаггүй эсвэл дургүй хүмүүс самрын сүү уудаг, мөн лактозод харшилтай хүмүүст энэ төрлийн сүү хэрэглэхийг зөвлөдөг. Хуучин цагт самрын сүүг дэлгүүрийн лангуунаас тэр болгон амар олдоггүй байлаа, тиймээс яаж ийж байгаад л өөрөө гаргаж авахаас өөр аргагүй. Харин өнөөдөр ургамлын гаралтай сүү дэлгүүрт төрөл бүрээрээ л зарагдаж байна. Эрүүл хооллолтыг дэмжих бүтээгдэхүүний өрсөлдөөн өндөр байгаагийн ачаар үнийн хувьд ч боломжийн.

Гэртээ самрын сүү гаргаж авах – самрын өөрийн үнээс болоод өндөр өртөгтэй болно: тэгэхээр дэлгүүрээс худалдаж аваад уусан нь амар.

 

Том биш бялуу

© Diana Akhmetianova / Unsplash, © 4175959 / Pixabay

Гэрийн бялуу – цаанаа л хайр шингэсэн тул их амттай болдог. Зүгээр нэг кремтэй жигнэмэг хийхийг хүсэхгүй байгаа бол цаг бас мөнгө зарах хэрэгтэй. Крем болон чимэглэлд мөнгө зарахаас өөр арга байхгүй, жишээ нь, цөцгий, какао, шоколад, цөцгийтэй бяслаг, тослогийн агууламж өндөр цөцгийн тос.

Гэрийн 10 килограмм жинтэй бялуу хийх гэж байгаа бол ашигтай болно, гэхдээ жижигхэн десерт байдлаар бялуу хийх гэж байгаа бол цаг, мөнгөө дэмий үрсэн хэрэг болно шүү. Заавал супермаркетаас л бялуу авна гэж ойлгож болохгүй, одоо чинь нарийн боовны газрууд их. Түрийвчинд байгаа мөнгөндөө тааруулаад өөрийгөө эрхлүүлэх сонголт арвин болсон.

 

Шөл амтлагч

© Kelly Sue DeConnick / Flickr

Дэлгүүрт шөлний бэлэн амтлагчууд гараад удаж байна, жишээ нь, борщны. Гэрийн эзэгтэй нарын ажлыг маш их хөнгөвчилж өгчээ: төмс, байцаатай шөлөнд нэг уут амтлагч хийлээ – сайхан амттай хоол бэлэн. Нэг уут ийм төрлийн амтлагч ойролцоогоор 500-1000 төг. Хоол амтлахад зарцуулах мөнгө, хөдөлмөрөө бодохоор шууд бэлэн амтлагч сонгосон нь дээр.

 

Мюсли

© Pezibear / Pixabay

Мюсли – энгийн бөгөөд өег өглөөний цай, хүүхдүүд гэлтгүй томчууд ч дуртай иднэ. Мюсли нь төрөл бүрийн самар, хатаасан жимс, буталсан овьёос зэргээс бүрддэг. Дэлгүүрт хэний ч хүсэлд таарах мюсли төрөл бүрээрээ зарагдаж байна, үнийн хувьд ч бас сонголт ихтэй. Мюсли гэртээ хийхэд амаргүй. Самар, хатаасан жимс зэрэг тийм ч хямд олдохгүй бүтээгдэхүүнд орно. Ам бүл олонтой, хоолоо ихээр нь хийдэг л бол ашигтай тусна, өөр бусад тохиолдолд дэлгүүрийн бэлэн мюсли зөв сонголт болох юм.

 

“Дөрвөн бяслаг” пицца

© Getúlio Moraes / Unsplash

Пицца – гэртээ хамгийн их захиалж иддэг хоол. Гэртээ хийж идэхэд амархан юм шиг санагдана: гурилаа зуурч хөөлгөөд – хиам, бяслаг. Гэхдээ зарим нэг төрлийн пицца хийхэд мөнгө их орохоор. Жишээ нь, “Дөрвөн бяслаг” пицца – хэд хэдэн төрлийн пицца авах хэрэг гарна: моцарелла, хатуу бяслаг, пармезан бас хөгцөрсөн бяслаг. Эдгээр бяслаг үнийн хувьд өндөр, талыг нь пиццандаа хэрэглэхгүй бас үлдээж таарна. Тэгэхээр  пицца захиалж идсэн нь дээр.

 

“Том Ям” Тайланд шөл

© happysnappa1966 / Flickr, © Lisa Pinehill / Flickr

“Том Ям” – хүчиллэг-халуун ногоотой шөлийг хавч, тахианы мах болон далайн төрөл бүрийн бүтээгдэхүүнээр хийж болдог. Орцод нь халуун чинжүү, лаймын навч, кокосын сүү, мөөг, амтлагчууд багтана. Эдгээр орцууд тэр болгон дэлгүүрт бэлэн байхгүй. Хамгийн үнэтэй орцууд: хавч, “Том Ям” паста болон леонграссын навч. Шөлийг бэлдэхэд амархан, гэхдээ үнийн хувьд хямд тусахгүй – тэгэхээр “Том Ям” шөлийг тайланд ресторанд очиж идээрэй.

 

Бонус: самрын пастаг гэртээ хийцгээе

© LearningLark / Flickr

Энэ удаад та бүхэндээ гэртээ амархан бас хямдхан хийж болох хоолыг танилцуулах гэж байна. Самрын пастаг бэлдэхэд танд давслаагүй шарсан арахис самар, сахар эсвэл зөгийн бал, багахан тэвчээр байхад л болно. Жор нь маш энгийн: самраа бага багаар нь блендерт хийгээд хамгийн хурдан горим дээр тохируулна. Самар нунтаглаж дуусахын үед тос нь ялгарч эхэлнэ. Тэвчээртэйхэн шиг цаашаа буталсаар л байна, нухаш шиг болтол нь бутал. Дараа нь сахар эсвэл зөгийн балаа хийгээрэй, өөрийн дуртай бусад амтлагч хийсэн ч таны дур. Ингээд л бэлэн боллоо.

Гэртээ хийсний оронд бэлэн худалдаад авах нь илүү амар өөр ямар хоол хүнс байна?

36
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. А. Нэргүй

    А. Нэргүй

    2020/09/17 at 11:42

    Өөрөө хийвэл хамаагүй хямд туснаа бүсгүйчүүд минь

  2. Г. Шинээ

    Г. Шинээ

    2020/09/19 at 17:18

    Pizza🍕, tort 2 bol avaad idsen hamaagvi zardal baga,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *