Apple-ийн шинэ ихрүүдийн нэг “iPhone 5s”

0

Apple-ийн шинэ ихрүүдийн нэг Apple ээлжит бэлгээ задалсан нь iPhone-ы хамгийн сүүлийн үеийн хувилбаруудын нэг болох iPhone 5s байлаа. Үргэлж тэргүүн эгнээнд явдаг iPhone гар утасны долоо дахь үеийн бүтээгдэхүүн болох энэхүү ухаалаг гар утас нь харагдах байдлын хувьд iPhone 5-тай адил, 1136х640 пикселийн нягтаршилтай 4 инчийн Ретина /Retina/ дэлгэцтэй боловч нэвтрэлт танилтын зорилгоор ашиглагдах Touch ID хурууны хээ мэдрэгчийг home button дээр суурилуулсан нь энэ гар утасны хамгийн их шуугиан тарьсан шинэчлэлт болжээ. Түүнчлэн А7 чипэнд суурилсан шинэ систем нь iPhone5-аас хоёр дахин хурдан ажиллагааг авчирсан ба Дэлхийн хамгийн анхны 64bit ухаалаг гар утас болж байгаа юм. Энэ ухаалаг гар утсанд нэмэгдсэн бас нэгэн шинэ технологи нь хурдасгал хэмжигч, гироскоп, луужин бүхий М7 копроцессор бөгөөд энэ нь А7-оос дээрх хэмжигч багажнуудаас ирсэн мэдээллийг буулгаснаар аппликейшнууд А7-той холбогдохгүйгээр эдгээр мэдээллүүдийг ашиглах боломжтой юм. 5s-ийн бүрэн шинэчлэгдсэн камер нь хамрах хүрээ өндөртэй болсны зэрэгцээ хосолмол ЛЕД гэрэлтүүлэгчтэй болсон нь гэрэл багатай нөхцөлд ч маш сайн чанартай зураг авах чадалтай. 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаалагдах iPhone 5s мөнгөлөг, саарал, алтлаг гэсэн гурван өнгөний сонголттой ба багтаамжийн хувьд 16GB загвар нь 199$, 32GB загвар нь 299$, 64GB багтаамжтай нь 399$ гэж үнэлэгдэж байгаа аж. iPhone 5c-гийн адил 5s-ийн нэмэлт гэрнүүдтэй ч 5s-ийн тансаг, гоёмсог гэр нь дээд зэргийн арьсаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм. Өнгө дагуу зөөлөн микрофибер дотортой хул, хар, цэнхэр, бор, шар гэсэн 5 өнгийн нэмэлт гэр нь 39 долларын үнэтэй юм. Энэ дашрамд дурдахад дахин шинэчлэгдсэн хэрэглэгчийн интерфейс /user interface/ болон үйл ажиллагааны олон тооны сайжруулалт, шинэчлэлт бүхий iOS 7 үйлдлийн систем долоо хоногийн дараа буюу 9-р сарын 18-ны өдөр албан ёсны нээлтээ хийх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. computershopmn

    2013/09/11 at 17:36

  2. computershopmn

    2013/09/11 at 17:38

    Та дээрхи утсыг захиалан авахыг хүсвэл : http://goo.gl/bfWw84

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *