Apple-ийн шинэ ихрүүдийн нэг “iPhone 5c”

0

Apple-ийн шинэ ихрүүдийн нэг Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч Apple корпорацийн шилдэг бүтээгдэхүүн iPhone гар утасны хамгийн сүүлийн загварууд iPhone 5c, iPhone 5s нэртэйгээр 2013 оны 9-р сарын 10-нд нээлтээ хийлээ. Ихэрлэн төрсөн энэхүү хоёр загварын 5c ухаалаг гар утасны урьдчилсан захиалга ирэх 13-ны өдрөөс эхлэх юм. Энд бид iPhone 5c загварын тухай мэдээллийг хүргэж байна. Энэхүү ухаалаг гар утасны гол онцлог болох гадна талын гэрний тухайд металл бус поликарбонат гэртэйгээр бүтээгдсэн ба цэнхэр, ногоон, ягаан, шар, цагаан өнгөний сонголттой. Дотоод эд ангиудын тухайд iPhone 5-ын А6 чипийг өвлөн авсны дээр 1136х640 пиксел 4 инчийн Ретина /Retina/ мэдрэгч дэлгэц нь хурууны хээ тогтоохгүй байх тусгай бүрхүүлтэйгээр бүтээгджээ. Урд талын 1,2 мегапикселийн FaceTime HD камер нь Wi-Fi, 3G/4G-ээр видео дуудлага хийж, 720р HP чанартай бичлэг хийх бол ар талын 8 мегапикселийн iSight камер нь 1080p HD бичлэг хийх чадалтай. Уг шинэ загвар нь ухаалаг туслах Сири /Siri/ болон бусад техникийн үзүүлэлтүүдийн хувьд өмнөх загвараас нэг их ялгарах ялгаагүй. 3G ярианы горимд 10 хүртэл цаг, идэвхгүй горимд 250 хүртэл цаг, 3G интернэт хэрэглээнд 8 хүртэл цаг, LTE, Wi-Fi, видео тоглуулах горимд тус бүр 10 хүртэл цаг, аудио тоглуулах горимд 40 хүртэл цаг ажиллах лити-ион батерей бүхий 1GB багтаамжтай санах ой /RAM/-той iPhone5c ухаалаг гар утас 16GB болон 32GB-ийн багтаамжтайгаар худалдаанд гарч байгаа бөгөөд хоёр жилийн гэрээтэй нь 99$, 199$-ын үнэтэй байгаа бол үйлдвэрийн цоожгүй /factory unlock/ нь 549$, 649$-ын үнэтэйгээр худалдаалагдах юм. Түүнчлэн Apple-ийн зүгээс iPhone5c загвартаа зориулан нэгэн туслах хэрэгслийг гаргажээ. Энэ нь iPhone 5c гар утсанд өө сэвгүй таарах зөвхөн хамгаалаад зогсохгүй хөгжилтэй байдлыг мэдрүүлэх цагаан, ягаан, шар, цэнхэр, ногоон, хар гэсэн 6 өөр өнгийн гэрнүүд юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. computershopmn

    2013/09/11 at 17:46

    Та дээрхи утсыг захиалан авахыг хүсвэл : http://goo.gl/bfWw84

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *