Үр бүтээлтэй бизнес эрхлэгч байхуйн нууц

1

Цаг бол алт, ялангуяа та өөрийн гэсэн бизнесийг эрхэлж байгаа бол. Дөнгөж эхнийхээ улиралд үргэлжилж байгаа 2020 онд та хуучин муу зуршлуудаа таягдан хаяж, илүү үр бүтээлтэй нэгэн болоход анхаарч байгаа бол доорх инфографикын цувралуудтай тухлан танилцаарай. Таныг илүү бүтээлч, үр бүтээлтэй бизнес эрхлэгч болоход тустай олон зөвлөгөөнүүд эдгээр инфографикуудад агуулагдсан байгаа юм шүү.

Бизнес эрхлэгчийн хувьд амьдралаа хэрхэн энгийн, хялбар болгох вэ?

Өнгөрснийг орхиж сурах, өндөр шаардлагатай байхаас татгалзах, шаардлагатай үед үгүй гэж хэлж сурах, гар утсаа унтраах, эрүүл бус харилцааг таслах, дотны найзтай болох /төвөгтэй зүйлстэй ажиллах/, хэлхээ холбоогоо цэвэрлэх, минималист байдлаар хувцаслах, хүсэж байгаа газар руугаа ойртох, илүү их алхах, удаан гүйх.

Үр бүтээлтэй бизнес эрхлэгч байхуйн нууц 2

 

Хэрхэн өглөө эрт босох вэ?

Сонирхолтой өглөөний цай төлөвлөх, хав харанхуй өрөөнд унтах, орондоо орохын өмнө бага зэрэг ус уух, өглөө хийх хамгийн чухал зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргах, гар утсаа унтраах, дулаан хөнжил сонгох, ном унших /онлайн биш/, сэрүүлэгтэй цагаа орноосоо хол тавих.

Үр бүтээлтэй бизнес эрхлэгч байхуйн нууц 1

 

Өдрийг хэрхэн эхлүүлэх вэ?

Амжилттай хүмүүсийн өглөө хийдэг анхны зүйлс:

Mark Twain: Мэлхий идэх /Энэ нь өглөөний цайгаа уух гэсэн үг/

Tony Robbins: Төсөөлөх /Өнөөдрөө хэрхэн бий болгох тухайгаа төсөөлөх/

Barack Obama: Дасгал хийх /Үүнийг би ердөө толгойгоо цэвэрлэх, стрессээ арилгах гэж хийдэг/

David Karp: И-мэйл биш, жинхэнэ ажил /Мэйлээ бүү шалга, харин жинхэнэ ажил хий/

Craig Newmark: Үйлчлүүлэгчидтэй ярь /Худалдан авагчдад үзүүлэх үйлчилгээ/

Steve Jobs: Өөрөөсөө асуу /Өглөө бүр би өөрөөсөө “Хэрвээ өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байвал би өнөөдөр юу хийхийг хүсэх байсан бэ?” гэж асуудаг/

Үр бүтээлтэй бизнес эрхлэгч байхуйн нууц 3

 

Хэрхэн хурдан ажиллах вэ?

Дундаж хүн өдөрт 70,000 бодол боддог ба энэ нь 49 минут болдог. Зогсолтгүй ажиллах, асуулт асуухгүй байх, хөгжим сонсох, тод гэрэлтэй байх, 15 минутанд анхны төлөвлөгөөгөө хийх /үүндээ цаг ашиглах/, и-мэйлийг товч бичих, ширээгээ цэвэрхэн, цэгцтэй байлгах.

Үр бүтээлтэй бизнес эрхлэгч байхуйн нууц 5

 

Хэрхэн хурдан бодох вэ?

“Тийм ээ, тэгээд…” гэж хэлэх, эрүүгээ амраах, хэрвээ бусад хүн чимээгүй байвал чимээгүй байх боломжийг нь олгох, бодож байх зуураа ямар нэгэн зүйлийг хэд хэд давтах, толгойд чинь хамгийн түрүүнд орж ирсэн бодолтойгоо ажиллах, ходоодоо сонсох, урьдчилан харж болох зүйлээ төсөөлөх, наад захын оролдлогын дүрмийг дагах.

Үр бүтээлтэй бизнес эрхлэгч байхуйн нууц 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/08 at 00:02

    THanks heregtei niitlel baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *