Зөвлөлтийн алдартай кинонууд хэрхэн бүтсэн түүх (үүнийг уншсаны дараа та эдгээр киног дахин нэг үзэхийг хүснэ)

2

Зөвлөлтийн кино хатуу цензур, бага хэмжээний төсөв, ихээхэн дутагдал гачигдалтай нөхцөлд хийгдсэн болохоор илүү сайхан болсон гэдэг. Жишээ нь «Иронии судьбы» (Хувь заяаны эргүүлэг) киноны ууранд ордог хэсэг, нисэх буудал дээрх хэсэг, зодооны үе зэргийг хасах шаардлага тавьж байсан бөгөөд Женя Лукашины дүрд Андрей Мироновыг тоглуулах тухай ч яригдаж байж. Эдгээр кинонууд бүгдээрээ олон төрлийн шагнал авч хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан бөгөөд найруулагчийн нөр их хөдөлмөр, кино бүтээгчдийн асар их хичээл зүтгэл, авьяаслаг жүжигчдийн уран сэтгэмж зэрэг шингэсэн бөгөөд олон үг хэллэг нь ард түмний дотор алдаршин тарсан байдаг.

Энэхүү олны хайрыг хүртсэн киног хийх үеийн олон сонирхолтой үйл явдал, баримтын зарим хэсгийг та бүхэнд хүргэж байна.

Москва слезам не верит (Амьдрал нулимсанд дургүй)

© Москва слезам не верит / Мосфильм
  • Зураг авах хэсгийнхэн төдийгүй өөр бусад олон хүмүүс уг киног “дэндүү хямдхан савангийн дуурь” гэж үзэж байсан бөгөөд Меньшовт олон төрлийн саад тотгор учирч байжээ. Энэ бол түүний найруулсан хоёр дахь кино байсан юм.
  • Катягийн дүрд тэрээр Анастасия Вертинская, Ирина Купченко болон Маргарита Терехова нарыг урьсан ч тэд бүгд татгалзсан байдаг.
  • Александрын дүрд тоглосон Наталья Вавиловагийн эцэг эх нь түүнийг уг кинонд тоглохыг хориглосон бөгөөд тэд охиноо дипломат хүн болгохыг хүсэж байжээ. Тэднийг Алексей Баталов найруулагчтай цуг гэрт нь очиж байж ятгаж зөвшөөрүүлсэн юм.
  • Анх Алексей Баталов эхлээд Гошагийн дүрд тоглохгүй гэж эелдгээр татгалзсан байна. Найруулагч аргаа бараад Вячеслав Тихоновыг (Штирлиц) энэ дүрд урих тухай бодож байх үед шөнөөр Баталов утас цохин зохиолыг дахин уншаад зөвшөөрөхөөр болсон тухайгаа хэлжээ.
© Человек-амфибия / Ленфильм © Москва слезам не верит / Мосфильм
  • Энэ киног 100 гаруй улс худалдаж авсан байна. АНУ энэ киног үзүүлэх эрхийг 50 мянган доллар-аар худалдан авч 2,5 сая долларын ашиг олсон гэдэг. Гэтэл уг киноны зохиол нь Москвад болсон кино зохиолын уралдаанд ердөө 3-р байр эзэлж байсан төдийгүй нэртэй найруулагч нарын хэн нь ч энэ зохиолоор кино хийх хүсэлтийг хүлээж аваагүй юм. Меньшов шинэ дүр нэмж зохиолыг дахин бичсэн билээ.
  • Найруулагч маань энэ кино нь Оскар авсан гэдэг мэдээг утсаар сонсоод 4-р сарын 1-ний ээлжит тоглоом тохуу гэж бодсон гэдэг. Гэтэл удалгүй түүнийг Госкино-д урьж баяр хүргэсэн байна. Шагнал авах ёслолд Меньшовыг явуулаагүй учир элчин сайдын яамны ажилтан шагналыг нь гардан авсан байдаг. Найруулагчид энэ шагналыг “барьж үзэхийг” нь зөвшөөрөхөд мань эр ядаж ганцхан удаа гэртээ хонуулж үзье гэж гуйж авч яваад эргүүлж өгөөгүй байна.
  • Вера Алентова Канад, Франц, бүр Ангол, Гвинеи зэрэг олон улсаас маш их захидал хүлээн авчээ. Захидал бичсэн эмэгтэйчүүд “энэ бол миний түүх байна” хэмээн бичиж байж. Катягийн дүр нь кинонд гаргах гэж оролдсон дүрээс хамаагүй илүү өргөн утга агуулгатай болсон ба “иймэрхүү явдал нийслэл хотод очсон эмэгтэйчүүд болгонд тохиолдож болох зүйл гэж би бодож байна” хэмээн жүжигчин эмэгтэй маань ярьсан байдаг.
  • Рональд Рейген Михаиль Горбачевтай уулзахын өмнө уг киног 8 удаа үзсэн гэдэг. Ийм байдлаар тэрээр Орос зан чанар гэж чухам юу байдаг тухай ойлголт авах гэж хичээж байжээ.

 

Служебный роман (Ийм нэгэн явдал)

© Служебный Роман / Мосфильм
  • Калугинагийн дүрд зориулсан тун муухан загварын хувцас хунар хайж байсан Алиса Фрейндих “Одоо өөрийгөө бүр ч царай муутай болгоод зураг авалтанд орно” гэж хэлээд зурганд орсон гэдэг. “Зөвхөн агуу жүжигчид л өөрсдийгөө тийм муухай болгож чадна” хэмээн найруулагч Эльдар Рязанов дараа нь жүжигчин бүсгүйг магтан хэлсэн байдаг билээ.
  • Ажил дээрээ нүүрээ будаж байгаа хэсэг бол найруулагчийн бодож олсон санаа байлаа. Тэрээр нэгэн удаа эхнэр нь найзтайгаа цуг ярилцах зуураа нүүрээ будаж байгааг хараад үүнийг нь дэлгэрүүлэн, бүр олон хүнийг хамруулж хийхээр шийдсэн байна. Тиймээс тэрээр бусад туслах дүрийн жүжигчдэд “охидууд минь будаад байгаарай хэмээн” хэлж будуулах үедээ нууцаар зургаа авсан бөгөөд үнэхээр сайн зураг болсон байна.
  • Калугинагийн гэр орны байдлыг маш нягт бодож, өндөр боловсролтой удирдагч эмэгтэй ямар байх тухай, тийм хүн гоо сайхан биш харин их уншдаг гэдгийг олон ном өрснөөр, хананд Амедео Модильяни-ийн “Усан цэргийн цамцтай эмэгтэй” нэртэй зурсан зураг өлгөсөн байдлаар илэрхийлжээ.
© Служебный Роман / Мосфильм © Amedeo Modigliani / Girl in a Sailor’s Blouse
  • Нүүр будагч нар өвөрмөц Андрей Мягковыг бүтэл муутай Новосельцев болгохын тулд олон цаг зарж байж. Мөн ядарсан Басилашвилиг сэргэлэн Самохвалов болгох гэж бас л чамгүй цагийг зардаг байж. Басилашвили өөрийнхөө дүрийг Мягковтой харилцан солихыг гуйж байсан ч Рязанов зөвшөөрөлгүй харин цаашид өөрийнхөө бүх л кинонд тоглуулж байх болно гэсэн амлалтаа бичгээр хийж өгсөн байна.
  • Калугинагийн ажлын өрөөн дэх цаг үргэлж 9 цаг 30 минутыг зааж байж.
  • “Явья, явья аа … муурыг аваръя” хэмээх алдаршсан хэллэг, Калугинагийн гэрт Новосельцев гэрийн эзэгтэйтэй цуг хоол идэж байгаа зэрэг нь авьяаслаг жүжигчдийн бодож олсон уран санаа байжээ. Рязанов бүр анхнаасаа жүжигчдээ элдэв санаа гаргаж, зохион тоглохыг шаардаж байсан бөгөөд болохгүй бүтэхгүй зүйлийг дараа нь хасаад хаячихна хэмээн амлаж байжээ.
  • Тээврийн хэрэгсэл дотор явж (автобус, цахилгаан галт тэрэг), тэнд шахцалдаж байгаа хэсгийг яг их ачаалалтай оргил цагаар хагас нууц камераар авч байжээ.

 

Вокзал для двоих (Буудалд учирсан хоёр)

© Вокзал для двоих / Мосфильм
  • Рязановын хувьд энэ кино нь хайрын тухай гурамсан бүтээлийнх нь төгсгөлийн бүтээл болох ёстой байжээ. (Хувь заяаны эргүүлэг, Ийм нэгэн явдал)
  • Киноны зураг авалтыг эхлэл хэсгээс биш харин төгсгөл хэсгээс нь авч эхэлсэн байдаг. Хамгийн эхний хэсэг нь үнсэлцэх хэсэг байсан бөгөөд Басиалшвили болон Гурченко нар бараг танилцаж амжаагүй байсан учир тэдэнд ихээхэн хэцүү байж. Тэд зураг авалт эхлэхээс хоёр цагийн өмнө л нэг нэгнийгээ таньдаг болсон юм.
  • Шорон руу яаран зүтгэх үе гардаг хэсгийг -30 хэмийн хүйтэнд авсан байна. Тэд жинхэнээсээ ядарч байсан ба унаж, хальтирч, цасан дээр нуран унаж байв. Гурченко бүр өвдөгөө гэмтээж байсан гэдэг.
  • Михалков өөрийнхөө дүрийг гаргасны дараа найруулагч юу хийхээ мэдэхээ больсон ба Михалков дэндүү сайн тоглосон боловч түүний хийсэн үйлдэл зохиол дээр огт байхгүй байжээ. Энэ хэсгийн дараа нэг нэгэндээ хайртай хос хоёр маань ихээхэн өөдгүй дүр болж хувирсан үед Гурченко гарах гарц олсон байна. Түүний бодсоноор Рябинин Верад ойртож очоод “Миний өмнөөс чи ичиж байгаа биз?” гэж хэлэх байв. Гол утга нь Вера түүнийг баатар ч байна уу, өөдгүй сул эр ч байна уу хамаагүй хайрлаж байгааг харуулах явдал байжээ.

 

Ирония судьбы, или С легким паром! (Хувь заяаны эргүүлэг) 

© Служебный роман / Мосфильм © Ирония судьбы, или С легким паром! / Мосфильм
  • Андрей Миронов Жени Лукашины дүрд тоглоно гэж бодож байв. Найруулагч жүжигчинд зохиолын нилээд ээдрээтэй хэсгийг сонирхуулаад ганц нэг үг хэлүүлж үзэхэд  Миронов: “Би ер нь эмэгтэйчүүдэд нэг их таалагдаад байдаг хүн биш… бүр сургуульд байхаасаа л” гэсэн хэсгийг хэлж үзсэн нь бодитой болж чадаагүй байна. Миронов шиг эрчүүд эмэгтэйчүүдийн анхаарлыг татахгүй байна гэдэгт хэн ч үнэмшихгүй билээ.
  • Госкино болон Мосфильм энэ киног зөвшөөрөөгүй байна. Тухайн үед 2 ангит киног зөвхөн дэлхий нийтийн хэмжээний сэдэв хөндсөн асуудлаар хийхийг зөвшөөрдөг байж. Харин согтуу эр байр андуурч очих тухайд бол яагаад ч дэлхийн хэмжээний асуудал биш байв. Гэхдээ телевизийн сувгууд олон ангит киног их сонирхсон учир уг бүтээл гарсан билээ.
  • Рязанов Надигийн дүрд Светлана Немоляеваг тоглуулах санаатай байж. Тэрээр жүжигчин эмэгтэйг “Банзалтай Чаплин” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Дүрийн шалгаруулалтанд олон жүжигчин орж бүгд л хичээцгээж байхад харин Немоляевад бүр 8 удаа дүрийн хэсгийг тоглож үзүүлэх боломж олгожээ. Тэрээр хиймэл үстэй, үсгүй, гитартай, танихгүй хүнд уурлаж хашхичиж байгаа зэрэг олон янзаар үзсэн боловч нэг л болохгүй байв. Рязанов энэ пробын талаар дараа нь хэлэхдээ: “Бүгд л хичээцгээж байлаа. Гэхдээ жүжигчний хувийн шинж чанар дүртэй нь тохирохгүй байв”. Дараа нь Немольева энэ талаар дурсахдаа “Найруулагч маань энэ бүхний дараа “Света минь, хувь заяа биш хойно! Мэдээж бүр муу тоглож болох л байх. Гэхдээ тэгнэ гэхэд их л хэцүү дээ“ гэж хэлээд надаас татгалзсан юм” хэмээн ярьж байсан гэдэг.
  • Барбара Брылска дуу дуулах хэсэгт Алла Пугачевагийн дуулсан уг дууны үгийг хэлж байгаа амны хайрцаг нь тохирч байхаар сурахын тулд 3 хоног зарцуулсан байна.
  • Хяналтын хэсэг Лукашин Ипполит нарын зодолддог хэсэг, “Зайл, эндээс далдар” зэрэг үг хэллэгтэй хэсгүүдийг хасахыг шаардаж байсан бөгөөд Женя, Надягийн дүр нь тиймэрхүү үг хэлэх дүр биш байна гэж үзэж байжээ.
  • Ипполитийн машин мөсөн дээр эргэлдэж байгаа хэсгийг асфальтан зам дээр авсан бөгөөд тос асгаж байж ийм үр дүнд хүрсэн байна. Тухайн үед цас ороогүй удсан үе байжээ.
  • Киног 1-р сарын 1-ний өдөр үзүүлэхээр төлөвлөсөн байв. Гэтэл энэ хугацаанаас хагас жилийн өмнө уг киног ёс суртахуунгүй, олон хэсгийг нь хасах хэрэгтэй гэж зовоож байжээ. Харин кино гарсны дараа төрийн шагнал олгосон гэдэг.

Танд Зөвлөлтийн үеийн ямар кино хамгийн их таалагддаг вэ?

26
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Naran Naran

    Naran Naran

    2019/07/24 at 22:32

    Сайхан бүсгүйчүүд

  2. Tsetsgee Batmonx

    Tsetsgee Batmonx

    2019/07/25 at 02:43

    Stgld xongshson kuno

  3. Enkhtaivan Maamkhuu

    Enkhtaivan Maamkhuu

    2019/07/25 at 12:59

    Сургууль дээрээ, ВГИК дээр, Дом кино…за тэгээд л театруудад бүр метронд хүртэл Зөвлөлтийн театр киноны их мастеруудыг харж, заримаар нь ном заалгаж, улмаар гараас нь анхны дипломоо гардаж явлаа…өчигдөрхөн мэт санагднам

  4. Chimgee Chimgee Davaajav

    Chimgee Chimgee Davaajav

    2019/07/25 at 16:55

    uzed uidashgui saihan kinonuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *