Энэ цайг тогтмол уудаг болсноос хойш би шөнө сайн унтаж амардаг болж, цусан дахь сахарын хэмжээ маань ч буурсан

0

Өвөг дээдэс маань алтантовч цэцгэнд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Энэ цэцгийг он удаан жилийн турш анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн. Одоо бид та бүхэнд энэ цэцгийн ач тус, хэрхэн хэрэглэх тухай болон тансаг үнэртэй алтантовч цэцгийн цай найруулах жорыг хэлж өгье.

CLICKMANIS / Shutterstock.com

Алтантовч цэцгийн цайны ач тус

1. Сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг бууруулна

Алтантовч цэцгийн цай сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг бууруулахад тусална. 2010 онд хийсэн судалгаагаар батлагдсан бөгөөд хэсэг бүлэг эмэгтэйчүүдэд сарын турш энэ цайг уулгажээ. Үр дүнд нь тэдгээр эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед өмнөхөөсөө илүү бага өвдөлт мэдэрч, сэтгэл түгших асуудалгүй байсан гэнэ.

teatime.ro / Instagram

 

2. Арьсны асуудал болон жижиг шархыг эмчилнэ

Судлаачид алтантовч цэцгийн цай жижиг хэмжээний шархыг эмчлэхэд ач тустай болохыг олж тогтоосон байна. Дээрээс нь нэмж хэлэхэд энэ алтантовч цэцгийн тос экзем болон арьсны бусад үрэвслийг эмчлэхэд сайн нөлөө үзүүлдэг аж.

 

3. Сайн унтаж амрахад тусална

Хэрэв танд унтаж амрах гэхээр хэцүү байгаа бол шөнө унтахынхаа өмнө алтантовч цэцгийн цайг уугаад үзээрэй. Та шөнийн турш нялх хүүхэд шиг бөх гэгч нь унтах болно.

centralsquareflorist / Instagram

 

4. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ

Итгэхэд бэрх гэлээ ч, зарим судлаачид алтантовч цэцгийн цайг ууснаар хавдар үүсгэгч эсүүдэд нөлөөлж, цаашид хавдар улам тархахаас сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлжээ.

5. Цусан дахь сахарыг багасгана

Алтантовч цэцгийн цай цусан дахь сахарын хэмжээг багасгана. Энэ цай зөвхөн чихрийн шижин өвчинтэй хүмүүст уухад тохиромжтойгоос гадна уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уусан ч болно.

 

6. Ходоод гэдэсний замын өвчнийг эмчилнэ

Алтантовч цэцгийн цайг ихэнхдээ ходоод болон гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд уудаг. Энэ цай ходоодны шүүс ялгарах үйл явцыг идэвхжүүлээд зогсохгүй, өвдөлтийг намдаана. Мөн үрэвсэл явагдахаас сэргийлж, салст бүрхэвчийг цэвэрлэх ач тустай.

growforagecookferment / Instagram

 

Алтантовч цэцгийн эсрэг заалт

Харамсалтай нь энэ гайхалтай цайг хүн бүр ууж болохгүй. Та үүнийг сайн мэдэж байх ёстой!

  • Зарим нэг эм, бэлдмэлтэй харшилна
  • Зарим хүмүүст харшил өгнө
  • Зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болно

 

Алтантовч цэцгийн цай бэлдэх жор

Хүн бүрт энэ цайны амт таалагдахгүй байж болно. Гэхдээ бид танд гарцаагүй таалагдах, бүлээнээр нь уух алтантовч цэцгийн цайны жорыг хүргэе.

Орц:

  • 5 литр буцалсан ус
  • 25 мм урт цагаан гааны үндэс
  • 2 хоолны халбага хатаасан алтантовч цэцэг (эсвэл уг цэцгийн цайны 3 ширхэг ханд)
  • Жижиг хэмжээтэй тал нимбэг
  • 1 хоолны халбага зөгийн бал

Заавар:

  1. Буцалж буй усан дээр цагаан гааны үндэс болон алтантовч цэцгээ хийнэ. 10 минутын хугацаанд буцалгана.
  2. Дээр нь нимбэгийн шүүс хийнэ. Цайг хутгаж аяганд хийнэ. Цай бага зэрэг хөрөх үед дээр нь зөгийн балаа хийнэ.
relaxmetea / Instagram

Та энэхүү мэдээг SHARE хийж, хайртай дотны хүмүүстээ дуулгаарай. Тэд ч гэсэн энэхүү гайхалтай цайны ач тусыг мэдэж авах хэрэгтэй шүү дээ.

2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Jiraa Jiraa

    Jiraa Jiraa

    2020/04/17 at 19:35

    Хаанаас авч болох вэ

  2. Amarzaya Dambii

    Amarzaya Dambii

    2020/04/18 at 11:59

    Ромашка

  3. Бакшагуль Каслин

    Бакшагуль Каслин

    2020/04/18 at 12:23

    Ромашка бна зуң жимс түүхээр очиход зөндөө л тааралддаг шд

  4. Altangerel Uranbileg

    Altangerel Uranbileg

    2020/04/18 at 13:23

    Алтан товч цэцгийг авч болох газар бна уу

  5. Altangerel Uranbileg

    Altangerel Uranbileg

    2020/04/18 at 13:25

    Бид нарий хэлдгээр шар цэцэг мөн үү

  6. Баярмаа Баярмаа

    Баярмаа Баярмаа

    2020/04/18 at 16:11

    Haanaas awah we

  7. Boldoi Dambadarjaa

    Boldoi Dambadarjaa

    2020/04/19 at 15:20

    Haanaas avah ve emiin sand bh uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *