Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл

0

70-аад оны тэртээ нэгэн алдартай гэр бүл Калифорний Шерман Оакс дахь гэртээ хорвоогийн хамгийн сүрдэм араатны нэг арслантай хамт амьдардаг байжээ. Америкийн жүжигчин Tippi Hedren Африк руу аялсныхаа дараа арслангуудын тухай кино хийх хүсэл тээх болсон байна. Түүний охин Melanie Griffith, нөхөр Noel Marshall нарт ч энэ санаа маш их таалагджээ. Тэд амьтан сургагч Ron Oxley-той ярилцаж, арслангуудын тухай илүү ихийг мэдэхийн тулд энэ араатантай хамт амьдрахыг хүсэж байгаагаа хэлсэн байна.

Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 1 Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 2

Neil нэртэй арслан ийнхүү жүжигчин эмэгтэйн гэр бүлийнхэнтэй хамт амьдрах болсон байна. LIFE сэтгүүлийн гэрэл зурагчин Michael Rougier ширэнгэн ойн хамгийн аймшигтай араатантай хамт амьдарч байгаа тэдний гэрэл зургийг авчээ. Тэдний амьдралыг харуулсан Roar нэртэй кино 1981 онд гарсан ч кино Neil-ээс илүү алдаршиж чадаагүй юм. Бар, арслан, цоохор ирвэс, заан, үчимбэр зэрэг амьтадтай амьдардаг эрийн тухай өгүүлсэн Roar киног бүтээх үеэр жүжигчин Melanie арслантай хэт ойр байснаас гэмтэж, 50 оёдол тавиулсан гэдэг. Мөн киног бүтээхэд оролцсон 150 аварга муурны нэг нь киноны зураг авалтын үеэр гэмтсэн байна.

Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 3

Энэ киног бүтээх гэсэн санаа нь аюултай шийдвэр байгаад зогсохгүй санхүүгийн хувьд ч хариуцлагагүй үйлдэл болжээ. 11 жилийн хугацаанд 17,5 сая доллар зарцуулж хийсэн кино ердөө 2 сая долларын орлого олсон юм.

Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 4

Tippi-гийн хувьд арслантай хамт амьдрах шийдвэр нь тийм ч гайхмаар зүйл биш аж. Учир нь тэрээр амьтны эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч нэгэн байсан ба 1983 онд 80 акр талбайтай Shambala Preserve нөөц газрыг байгуулсан байна.

Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 5 Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 6 Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 7 Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 8 Араатны хаан арслантай хамт амьдардаг байсан гэр бүл 9

2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочинgreger

    2014/10/23 at 13:09

    amand ni 10sm urt 2 soyo bdag gej bodhoorl …

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *