Их Британий нутаг дэвсгэр дэх Олимпийн бамбарын өртөө

0

Их Британий нутаг дэвсгэр дэх Олимпийн бамбарын өртөө


London 2012 Олимпийн наадмын зохион байгуулах комисс Олимпийн галт бамбарын аялалыг эхлүүлэхээр 2012 оны 5-р сарын 18-ны өдөр Грекээс Олимпийн ариун галыг Их Британид авчирсан. 5-р сарын 19-нөөс 7-р сарын 27-ныг хүртэл Их Британи даяар Giant’s Causeway, Stonehenge зэрэг Британий алдарт газрууд багтсан 1018 газраар аялах Олимпийн бамбарын аялалд нийт 8000 хүн оролцож, бамбарыг аялуулах бөгөөд явганаас гадна завь, унадаг дугуй, трамвай, галт тэрэг гэхчилэн тээврийн бүхий л хэрэгслээр аялах юм.70 өдрийн турш өдөрт 12 цагаар аялсаар нийт 12,000 гаруй километр замыг туулах Олимпийн галт бамбарын загварыг Лондон хотын дизайнер Эдвард Барбер, Жэй Осгерби нар зохион бүтээсэн бөгөөд нэг килограмм хүрэхгүй жинтэй учир ахмад тамирчид хол зайд бамбарыг барьж гүйхэд төвөгтэй бус байхаар бүтээгджээ. Их Британи даяар аялж яваа XXX зуны Олимпийн наадмын галт бамбарын аялалын зургуудаас та бүхэнд толилуулъя.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/07 at 23:17

    гайхалтай яг 50 хоногийн дараа олимп эхэлнэ гэхээр гоё байна шүү :-p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *