Ухаалаг нохой хүүхдүүдийг ажиглаж байгаад дэлгүүрээс өөртөө жигнэмэг худалдаж авч сурчээ

0

Колумбид нэгэн нохой өөртөө дэлгүүрээс жигнэмэг худалдаж авч сурчээ, гэхдээ тэр мөнгөний оронд навчаар тооцоогоо хийдэг. Негро (Хар) хочтой нохой Монтерейн техникийн их сургуулийн хотхонд амьдраад 5 жил болж байгаа юм. Тэр оюутны кафегаар байнга л орж гарч байдаг, тэр болгондоо оютнуудад эрхэлж жигнэмэг олж иддэг байжээ.

Негро нэг удаа амандаа навч зууж кафед ирснийхээ дараа орон нутгийн од болсон юм. Тэр жигнэмэг худалдаж авахаар ирсэн нь тэр

Diversified Technical Education Institute De Monterrey

“Тэр кафед байнга л ирдэг юм, тэгээд хүүхдүүд мөнгө өгч оронд нь ямар нэгэн идэх юм аваад байгааг анзаарч л дээ. Тийм учраас л нэг өдөр гэнэт амандаа навч зуугаад ороод ирж байгаа нь тэр. Сүүлээ савчуулаад оронд нь жигнэмэг өг гэж байгааг нь бид шууд л ойлгосон” гэж сургуулийн кафены худалдагч Анхела Гарсиа Берналь ярьжээ.

 

Тэр цагаас хойш нохой кафед өдөр болгон ирж жигнэмэг “худалдаж авдаг” болсон байна.

Diversified Technical Education Institute De Monterrey

 

Кассчин бүсгүй түүний ногоон “мөнгийг” авч жүжиглээд бүр сурчээ. Нэгэнт төлбөрөө төлсөн хүнд хүссэн зүйлийг нь өгөлгүй яах вэ дээ.

Diversified Technical Education Institute De Monterrey

Гэхдээ кафе дахь ажилтнууд нохойн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хоол хүнсээр үйлчлэхийг хичээдэг ажээ. Тэд худалдан авалтанд нь мөн хязгаар тогтоосон байна. Энэ нь “навчин валютын инфляц, Негрогийн бэлхүүс бүдүүрэхээс сэргийлж” байгаа хэрэг.

Та урьд нь ийм ухаантай нохойны тухай сонсож байсан уу?

16
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *