Бие эрхтэний үйл ажиллагааг сэргээж, эрүүлжүүлэх үр дүнтэй дасгал

1

Эрүүл нуруу нугас болон бөөр – бие эрхтний залуу байх үндэс болно. Буруу нуруу нугас нь дотор эрхтний үйл ажиллагааг доголдуулдаг. Энэ байдалд хүргэж байгаа гол буруутан нь суугаа ажил, биеийн идэвхгүй байдал, спортоор хичээллэхгүй байх зэрэг болно. Нурууны асуудал илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд түгээмэл гардаг. Тийм учраас нуруугаа тэгшлэх нь маш чухал бөгөөд одоо цагт олон хүний анхаарлыг татаж байна.

Даогийн багш, цигун дасгалын мастер “Дао анагаагч систем”-ийг үндэслэгч Мантэк Чиагийн үзэж байгаагаар бол нуруу чангалах дасгал нь бидний төсөөлж байснаас илүүтэй бие эрхтэнд нөлөөлдөг гэжээ. Хэвлий орчим, бөөрний үйл ажиллагаа, нурууны байдал, арьсны өнгө төрхөнд ч сайнаар нөлөөлнө.

 

Нуруугаа тэгшлэх нь

Мантэк Чиа-гийн нурууны дасгалыг гүйцэтгэхэд маш энгийн бөгөөд цаг бага зарцуулна. Уг дасгал нь уушгины багтаамжийг нэмэгдүүлэх, элэг, бөөр, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлдөг. Ердөө гуравхан дасгалыг богино хугацаанд хийнэ – тэгэхээр та та хэзээ ч, хаана ч явсан хийх боломжтой.

1. Бөөр болон хэвлий чангалах дасгал

Үр нөлөө: бөөр болон хэвлийг чангална, бие махбодийн тэнцвэрт байдлыг барихад тусална.

Хэрхэн гүйцэтгэх вэ: Эгц зогсоод хөлийн улыг шаланд бүрэн наана, хөлийн хуруу эгц урагшаа. Их биеэрээ урагшаа тонгойно, өвдөг нугарахгүй. Нүүрээрээ дээш харна, гарын хурууны үзүүрээр шаланд хүрэхийг хичээгээрэй. Нуруу болон хэвлийн булчингууд хэрхэн сунаж байгааг мэдэр. Энэ байрлалд 10 секунд бариад эхлэл байрлалдаа эргэж орно. Дасгалыг 6 удаа хийнэ.

 

2. Нуруу тэгшлэх дасгал

Үр нөлөө: нуруу тэгшилнэ, харааны эрхтнийг шим тэжээлээр хангана, нүдийг сэргээнэ, нурууг чангалж тэгшилнэ, цээж нээнэ, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Хэрхэн гүйцэтгэх вэ: Нуруугаараа эгц зогсоод толгойгоо аажим хойш гэдийлгэнэ. Энэ байрлалд 15 секунд зогсоно, амьсгалаа гүнзгий, жигд, тайван авна. Дасгалыг өөрт таатай үед хэд хэдэн удаа хийнэ.

 

3. Нуруугаа дээш сунгах дасгал

Үр нөлөө: Уушгины багтаамжийг нэмэгдүүлж амьсгалыг чөлөөлж өгнө, элэг, бөөр, ходоодны үйл ажиллагаа сайжруулна, бэлэг эрхтний үйл ажиллагааг сайжруулах болон гэдэсний булчинг чангалж татна. Нүдний цусан хангамжийг сайжруулж нүдний ядаргааг тайлна.

Хэрхэн гүйцэтгэх вэ: эгц зогсоод хөлөө 30 см зайтай байрлуулна, гарын хуруунуудыг түгжиж барина. Гүнзгий амьсгал аваад гараа толгой дээрээ авчирна, гарын алга дээш харсан байдалтай байна. Өлмий дээрээ зогсохыг хичээгээрэй. Харц шулуун эсвэл дээш байна. Амьсгалаа гаргахдаа гараа буулгана. Дасгалыг 6 удаа хийнэ.

Мантэк Чиа-гийн аргаар нуруугаа тэгшилж эрүүлжүүлэх нь – маш энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Таагүй сэтгэл санаагаа тайвшруулж бие эрхтэн эрүүлжихэд тусална. Зөвхөн булчин шөрмөс чангараад зогсохгүй дотор эрхтний үйл ажиллагаа дэмжигдэж бие эрхтэн бүхэлдээ залуужих ажээ.

Суугаа, амьдралын идэвхгүй хэв маяг – хөгшрөх бас бие эрхтэн сулрах зам гэдгийг бүү мартаарай. Залуу бас эрүүл байхын тулд амьдралын зөв хэв маягийг сонго.

Нас өндөр гарлаа гээд өөрийгөө гаргуунд нь хаяж үхлээ хүлээгээд сууж болохгүй. Стрессээ тайлж сурвал амьдралыг өөр нүдээр харж эхэлнэ. Өөрийгөө аливаа нөхцөл байдлын хавханд бүү оруул.

Өнөөдрөөс эхлээд залхууралгүй өөртөө цаг гаргаад энгийн дасгалуудыг хийж эхлээрэй. Тун удахгүй бие хөнгөрөөд ирж байгааг мэдэрнэ. Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

14
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ErdeneTsetseg Dugerjav

    ErdeneTsetseg Dugerjav

    2018/08/24 at 18:37

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *