Австралийн хойд нутагт могой зажлан идэж буй үхэр камерын дуранд өртжээ. Энэ жил ч хүн төрөлхтөн юу эсийг л үзэж байна даа…

0

Үхэр могойг амандаа зуун, зажлаж байгаа дүр зургийг та тийм ч олон харахгүй. Гэхдээ энэ жилийн хувьд энэ нь магадгүй тийм хачирхалтай зүйл биш байж ч болох юм.

Хойд зүгийн нутаг дэвсгэрт нэгэн эр аялж явах үедээ аварга том могой зажлаж буй үхэртэй тааралджээ.

Квинслэнд, Камувиль гэх газар ажиллаж амьдардаг хөргөлтийн механикч Andrew Gertz Лэйк Нэш өртөөний ойролцоох Сэндовер хурдны замын хажуугаар явж байхдаа могой амандаа зууж, зажлаж байгаа үхрийг олж харсан байна.

Ноён Gertz эхлээд үхрийг яс зажлаж байна гэж бодсон ч, үнэндээ могойг тас татан зажлаж, идэж байсан гэнэ. Тэр хэлэхдээ урьд өмнө ийм хачирхалтай дүр зураг огт харж байгаагүй гэжээ.

Andrew Gertz

“Би үхрийн аманд ямар нэгэн зүйл байхыг олж харсан. Гэхдээ илүү ойртож харах хүртлээ түүний аманд аварга могой байна гэж огтхон ч төсөөлөөгүй.” хэмээн Gertz хэлсэн байна.

Gertz тухайн дүр зургийг олж хармагцаа тэндээ түр зогсож, үхэр могойг хэрхэн идэж буйг камерын дуранд буулгажээ.

“Би үхэр чухам яаж яваад могойг ингэж зажлаж идэхэд хүрснийг мэдэхгүй юм. Тухайн үед бага зэрэг бороо орж байсан учраас би тэр хавьд ямар нэгэн машины зам байхыг олж хараагүй. Тэгэхээр могой машинд дайруулж үхсэний дараа үхэр түүнийг олж, идсэн гэж хэлэхэд хэцүү болж таарч байна.” гэж Gertz хэлжээ.

Andrew Gertz

Тэгвэл CQ их сургуулийн мал сүрэг судлаач доктор Diogo Costa гэрэл зургуудыг үзээд фосфорын дутагдлаас болж, үхэр могойг амандаа зуусан байх гэж тайлбарлажээ.

“Энэ бол амьтдад илэрдэг энгийн зан араншин биш. Фосфорын дутагдлаас болоод үхрийг могой шиг араатан шинжтэй болгосон байж болох талтай.” гэж тэр хэлсэн байна.

Кальциас гадна фосфор нь үхрийн бие дэх хамгийн чухал эрдэс бодис бөгөөд уг амьтны амьдрах хугацаанд фосфор ердийн үеэс илүү их хэрэгцээтэй болдог тохиолдол гардаг аж. Жишээ нь, үхрийн хөхүүлэх процесст илүү их фосфор шаардагддаг бөгөөд энэ нь бие дэх фосфор сүүгээр дамжин гадагшилдагтай холбоотой гэнэ. Түүнчлэн үхэр өсч томрохын хэрээр илүү их фосфор биед нь шаардагддаг аж.

Австралийн хойд зүгийн нутаг дэвсгэр дэх газрын хөрсөнд фосфорын агууламж тун бага байдаг. Ийм учраас чийглэг уур амьсгал зонхилдог улиралд үхэрт фосфорын нэмэлт тэжээл өгөх нь чухал байдаг гэнэ.

Andrew Gertz

Фосфор ясанд хуримтлагддаг бөгөөд энэ чухал эрдэс дутагдсанаас болж, яв хэврэгших эсвэл үргүйдэл үүсэх, жин огцом нэмэгдэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсдэг байна.

Мөн фосфорын дутагдал ботулизм болгодог бөгөөд үүний үр дүнд яс зажлах эсвэл идмээр санагдах шинж тэмдгүүд илэрдэг байна. Тийм учраас могой зажлаж идэж байсан үхрийн хувьд фосфорын дутагдалд орсон байх магадлал өндөр гэж үзэж байгаа аж.

53
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

53 Сэтгэгдэл

  1. Х. Амарбаясгалан

    Х. Амарбаясгалан

    2020/11/08 at 18:17

    Ямар сонин юм бэ!

  2. Dashnyam Munkh

    Dashnyam Munkh

    2020/11/08 at 18:22

    монголд хонь зам дээр үхсэн оготно идэж байдаг шүү

  3. Оюун Мажигмаа

    Оюун Мажигмаа

    2020/11/08 at 18:36

    Өвс идэж байгаад л хамт идээ биз

  4. Ulzii Zellweger

    Ulzii Zellweger

    2020/11/08 at 19:07

    Uher Mogoigoor hoollono Hujaa Mongoloor Hoollono yu l bolood bna daa

  5. Qw

    2020/11/08 at 19:42

    Tnah yah gj dandaa hudlaa ym niitelj bdgii hudlss medeelel hiihee bolij yz uidsan humuus ymuu

  6. Жалбуу Сүхрагчаа

    Жалбуу Сүхрагчаа

    2020/11/08 at 20:41

    Манайд хонь үлий цагаан идэснийг уургийн дутагдлаа нөхөж байгаа юм .гэж тайлбарласан. Тэр л болж дээ.

  7. Chuluuntsetseg Chuka

    Chuluuntsetseg Chuka

    2020/11/08 at 20:55

    Үхэр ер нь юү л бол иддэг амьтан даа

  8. Regzedmaa Naidan

    Regzedmaa Naidan

    2020/11/08 at 21:25

    Ёстой есөн шид нь бүрдэнэ гэдэг нь болоод байна уу бурхан минь

  9. Burmaa Bayaraa

    Burmaa Bayaraa

    2020/11/08 at 21:51

    Uhernuud hog, pampers idej bhiig harsan. Tend barag damsk ch bh shig bsan bufhan mine. Yu bodoj suug ne uuj mahiig ne ideh ve tststs

  10. ECh Ganzam

    ECh Ganzam

    2020/11/08 at 23:14

    Могой идсэн үхэр онд сайн орсон гэсэн.

  11. Қуанбай Мұқатай

    Қуанбай Мұқатай

    2020/11/09 at 00:09

    Витамины дутагдал

  12. Bayar Khulan

    Bayar Khulan

    2020/11/09 at 00:45

    Burmaa Bayaraa beef edeed yah um be hogshoon. Hamtdaa garah uu

  13. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2020/11/09 at 05:08

    Бурхан зүг.хог цаас идэх ч юу ч биш юм байна.

  14. Sodnomtseren Sodko Batmunkh

    Sodnomtseren Sodko Batmunkh

    2020/11/09 at 05:33

    Manai zarim honinuud gurvel hooj baigaal zajilaad iddeg l bsn

  15. Togtokhbayar Togtokhbuyan

    Togtokhbayar Togtokhbuyan

    2020/11/09 at 06:26

    Mal amitad hujirsahaaraa bazar shoroonii a mitand hurdeg eum

  16. Tserendolgor Tserendamba

    Tserendolgor Tserendamba

    2020/11/09 at 07:07

    Gal tuimert huihlagdaj galzuurch yavsiin bgaz. Ali esvel shine tejeeliin biznes ehleh l DOHIO baih.

  17. Sodnomtsog Tumed Alyeksandr

    Sodnomtsog Tumed Alyeksandr

    2020/11/09 at 08:37

    anduurchihgviyudaaa😂😂

  18. Erdene Chuluun Erdene

    Erdene Chuluun Erdene

    2020/11/09 at 09:28

    Угаасаа л тэгдэг

  19. Bayasaa Bayasgalan

    Bayasaa Bayasgalan

    2020/11/09 at 11:09

    Savanch jorlongin tsaasch husna

  20. Eegii Eegii

    Eegii Eegii

    2020/11/09 at 14:50

    Sodnomtseren Sodko Batmunkh zerleg hog ve 😄

  21. Б. Баянбат

    Б. Баянбат

    2020/11/09 at 15:49

    үхэр жил ч өлөн золибон ирхэн дээ хха

  22. Javkhlan Javkhaa

    Javkhlan Javkhaa

    2020/11/09 at 16:21

    uher ugaasaa l idemhii yu ch hamaagui iddeg shdee tsaasand boogood tavichihsan bsan 20-d utsan zagasiig tsaastai ni hamt bugdiig ni idchihsen l bsan yum daa

  23. Baljinnym Naraa

    Baljinnym Naraa

    2020/11/09 at 16:43

    Gantai zuni honi ymaa ugaasaa gvrwel mogoi vzdeggvi ymdoo

  24. Zochin 111

    2020/11/09 at 20:40

    Baigald tohiolddog l zuil shuu dee. Yamarch amitan oort dutagdsan yumiig yamar neg argaar nohoh heregtei baidag yum. Deehen uyeiin neg nomon deerees neg aral deer baidag uheruud heer ondolgoson shuvuunii angaahaig idchihdeg gej unshij baisan yum baina. Tegsen sudlaad uztel ter arliin gazar shoroond hujir davs baidaggui uchraas shuvuunii angaahaig idchihdeg gej unshij bailaa. Shuvuu bolhoor dalai tengisees davstai usnaas zagas agnaj ireed angaahaigaa hoollodog harin uher terniig ni idej baij erdes hujiriinhaa dutagdliig gargadag gej umshij baiv.

  25. Azaa Azjargal

    Azaa Azjargal

    2020/11/09 at 20:51

    монгол хүн.Үхэр хээр хаясан яс хүлхээд байдагыг мэдэх байлгүйдээ сүүгээрээ алдсан кальцын дутагдалаа нөхөх гэж оролдож байгаа нь тэр гэсэн

  26. Onodoo Jvgder

    Onodoo Jvgder

    2020/11/09 at 21:57

    Хаягдал ясар тэжээл хийх хэрэгтэй

  27. Mendbayar Myagmarjav

    Mendbayar Myagmarjav

    2020/11/09 at 22:00

    Ols hurtel zajilaad idjihdeg uher. mogoig bol enuuhend zajiljih bailguidee

  28. Баяржаргал Болд

    Баяржаргал Болд

    2020/11/09 at 23:20

    yugaach medehgui zajilj bgad haychihsan l bna sh dee

  29. Өөгий Өнөрөө

    Өөгий Өнөрөө

    2020/11/10 at 09:41

    Үхэр бай тугаа, могойг чинь хонины хучир нь гэдэг бздээ. Юун даа гайхаад байгаан.

  30. Batbayar Rentsen

    Batbayar Rentsen

    2020/11/10 at 12:24

    Үхэр монгол хятаж лууг зажилж идэхийн цондон

  31. Тэнэг Шивээсчин

    Тэнэг Шивээсчин

    2020/11/10 at 13:34

    Хаха могойг зажлахгүй идэж болдгүймлдаа

  32. Bek Jargal

    Bek Jargal

    2020/11/10 at 17:05

    Монголд тагтаа мах идэж байна лээ

  33. Баясаа Ү

    Баясаа Ү'

    2020/11/10 at 17:17

    Azaa Azjargal txx bi baga baihdaa haraad aaw eejde heltel itgeegushd

  34. Turbayr Avirmed

    Turbayr Avirmed

    2020/11/10 at 18:37

    Хонь гүрвэл иддэг шүү дээ

  35. Jargal Gankhuyag

    Jargal Gankhuyag

    2020/11/10 at 18:57

    фосфорын дутагдалд орсон хүн байвал….

  36. Noyon Park

    Noyon Park

    2020/11/10 at 19:13

    Үхэр могой идэх биш Могой үхэрийн хэлийг нь хазсан юм биш үү… ккк ..давруулах алах юм ааа…

  37. Erdenebat Bekhbat

    Erdenebat Bekhbat

    2020/11/10 at 19:31

    Энэ цаг үед камер л их болцон байхгүй юу даа ллруудаа 🤣🤣🤣

  38. Л. Батсайхан

    Л. Батсайхан

    2020/11/10 at 20:01

    фосфороор баялаг могой шөнө ч өдөр ч гэрэлтэж харагдсан бна. тэгээд энэ үхэрт идүүлэхгүй юү….

  39. Н. Алтанбаяр

    Н. Алтанбаяр

    2020/11/11 at 00:00

    Bur tiim ayultai shaasan te😝

  40. Boldbaatar Tugszaya

    Boldbaatar Tugszaya

    2020/11/11 at 00:46

    Угаасаал могойн хальс этр чанаж өгөөд хаг этр гаргадагшд могой иддэг гэх аман яриа манай нутагт зөндөө2

  41. Лхамсүрэн Пүрэв

    Лхамсүрэн Пүрэв

    2020/11/11 at 00:57

    Хэрэгтэй болоод л идээ биз

  42. Selenge Selenge

    Selenge Selenge

    2020/11/11 at 02:08

    Хөвсгөлд сарлаг хөлдүү загас хүлхээд идчидхэг юм байна лн

  43. Azaa Azjargal Нээрээ тийм шүү яс хүлхээд л зогсож байдаг байсан

  44. Xaasuud Angua

    Xaasuud Angua

    2020/11/11 at 07:17

    хөвсгөл далайн ойролцоох үхэрнүүд загас иддэгшд

  45. Цогоо Цогоо

    Цогоо Цогоо

    2020/11/11 at 07:22

    Manaihaar bol gowisoj bn gsn vg

  46. Т. Дөлгөөн

    Т. Дөлгөөн

    2020/11/11 at 07:23

    Manai unee hurga iddeg bsan

  47. Darhanbayr Darhanbayr

    Darhanbayr Darhanbayr

    2020/11/11 at 08:12

    gadaad yowahdaa vher awch yowyaa mogoin hor awahgvin

  48. Ganaa Ganbileg

    Ganaa Ganbileg

    2020/11/11 at 08:29

    Энэ бол байгалийн зохилдлого. Хүүхэд байхад адуу мэлхийг шаржигнатал зажлаад идэж байхыг харж л байсан. Нохой ч гэсэн өвс зулгаадаг шиг дутагдлаа л нөхөж байгаа хэлбэр.

  49. Байдар Тэнгис

    Байдар Тэнгис

    2020/11/11 at 09:47

    Хужирссан үхэр

  50. идэж л байдаг ш дэ

  51. Munhsaihan Bulgantogtoh

    Munhsaihan Bulgantogtoh

    2020/11/11 at 10:56

    Uher mogoi idsend gaihah yu bn

  52. Хүүхдийн Хувцас

    Хүүхдийн Хувцас

    2020/11/11 at 11:35

    Хчахаха

  53. Тө Кө Нө О.О

    Тө Кө Нө О.О

    2020/11/11 at 11:41

    mogoi n ymr emo bsinbe? zvw zvgr ingeel iduulchij bgamu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *