Жирийн нүдээр хэзээ ч олж харж чадахгүй, зөвхөн хэт ягаан туяан доор л өөрсдийн нууцаа дэлгэх 20+ зүйл

0

Дэлхий дээрх хэт ягаан туяаны үндсэн эх үүсвэр бол – Нар. Гэхдээ хэт ягаан туяаны хиймэл эх үүсвэр гэж бий – хүн төрөлхтөн биеэ шарна, эртний эдлэл сэргээн засварлах, ломбо хатаах, хортон шавьж барих, гэрлэн урхи тавих, ус болон агаар цэвэршүүлэх, ер нь дурын гадаргууг ариутгах чадалтай. Эцсийн дүндээ хэт ягаан туяаны гэрлээр хүссэнээ гэрэлтүүлж сэтгэлээ сэргээх болжээ.

Бид хэт ягаан туяаны гэрэл тусгасан эд зүйлийг хараад шууд л зургуудыг нь цуглууллаа. Харин бонуст нь хэт ягаан туяаны боди-арт хэрхэн харагддаг мөн флуоресцент будгаа харамлахаар юу болдгийг харуулах болно.

Уссингит болон хакманитаар хийсэн эд. Сансарт нисэж байгаа миний зүүдэнд яг л ингэж харагддаг байх даа

© Avosia / reddit

 

Би биедээ хэт ягаан туяаны гэрэл байнга авч явдаг

© mr_xzibit_/ twitter

 

Би өөрөө “Red Dead Redemption II” тоглоомын Артур Морганы зургийг зурж хүзүүний зүүлт хийсэн юм, дараа нь зөвхөн хэт ягаан туяанд л харагдах нууц үлдээлээ

© Molassiver / reddit

 

Хэт ягаан туяанд компьютерын гарны хамгийн бохир хэсэг мэдэгдэнэ

© SCIENCE PHOTO LIBRARY/Science Photo Library RF / East News

 

Дунг хэт ягаан туяагаар гэрэлтүүлбэл яг л хар гаригийн амьтан шиг харагдана

© IncursivePsychonaut / reddit

 

Зүүн талын зураг нь өдрийн гэрэлд авсан шүрэн арал, харин баруун талынх нь – хэт ягаан туяан дор авсан гэрэл зураг

© Paulo de Oliveira / Biosphoto / Bios Photo / East News

 

Өнөөдөр кактусаа “Ягаан оддын ертөнц” болгон хувиргалаа

© hellokosha / instagram

 

Гиалитийн гэрэлт чимэг хэт ягаан туяа дор гэрэлтэхээс гадна өдрийн гэрэлд ч гялалзан гэрэлтэнэ

© T4C000 / reddit

 

Миний орны дээр байдаг хивс ийм гоёмсог болжээ

© DeviRayne / reddit

 

Хэт ягаан туяанд гэрэлтдэг аяга таваг зардаг дэлгүүрт орж үзлээ, эдгээр эдлэл ураны орцтой юм байна

© Ma***anaMuppet / reddit

 

Зөгийний тоосонцор хэт ягаан туяанд харагдах нь

© mikrofoto / pikabu

 

Xbox One X Edition тоглуулагчийн нууц илгээмж, зөвхөн хэт ягаан туяанд л харагдана

© bjki1107 / reddit

 

Улаан далавчит тотины эрэгчин, эмэгчин хоёр хоёулаа улаан далавчтай, харин их бие нь хурц ногоон өнгийн өдтэй юм. Эрэгчин нь нуруун дээрээ хөх толботой, энэ нь зөвхөн хэт ягаан туяанд л харагдана

© Science Photo Library / EAST NEWS

 

Алтантовч цэцэг. “Аватар” киноноос ирсэн юм шиг л

© hellokosha / instagram

 

Хэт ягаан туяанд л бүтэн харагддаг шивээс

© CRI0ST0IR / reddit

 

Өнгө өнгийн медуза

© Kateryna_Mostova / depositphotos

 

Паспорт ийм гоё өнгө өнгөөр харагддаг юм байна

© zvdyy / reddit

 

Гадил сонирхолтой л харагдаж байна, гэхдээ идчихмээр санагдахгүй л байна шүү

© Ted Kinsman / Science Source / EAST NEWS

 

Хэт ягаан туяагаар чулууг тольдохуй

© Jen Haas / shutterstock

 

3 жилийн тэртээ нэгэн эр Дээд нуурын эргээр зугаалж явахдаа хэдэн арваараа давхарласан чулуу олж харжээ. Сонирхолдоо хөтлөгдсөн залуу хэт ягаан туяа тусгаж үзэхэд ийм дүр зураг харагдсан байна. Эдгээр чулуу нь флуоресцентийн содалитаар баялаг ажээ.

© Ryunysus / reddit

Гоёмсог гэрэлтэх эдгээр чулууг “йооперлит” гэж нэрлэдэг

 

Дур булаам сарнай

© hellokosha / instagram

 

Усанд шумбагч усны гүний “харь гариг”-ийн амьтны энэ гэрэл зургийг дарсандаа үнэхээр их баярлаж байж билээ. Их л ууртай харагдах хавч байж

© Alex Tyrrell / Solent News / East News

 

Эртээ урьдын цагт алс холын нэгэн галактикт неон цэцэг ургадаг байв гэнэ

© hellokosha / instagram

 

Бонус 1: гэрэл зурагчин мөн зураач John Poppleton флуоресцент будгаар жинхэнэ урлагийн бүтээл туурвидаг

© underblacklight / instagram, © underblacklight / instagram

 

Бонус 2: зүүг нь будахаа мартсан үед “Эхнэээр, цаг хэд болж байна?” – “12 … 12-ийн хооронд юм уу даа?”

© Bl0rgasmorg / reddit

Гэрийнхээ ямар эд зүйлийг хэт ягаан туяагаар хармаар санагдав?

13
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *