“Starbucks” компани саяхан сонсголын болон хэлний бэрхшээлтэй хүмүүст зориулсан анхны кофе шопыг Япон улсад нээжээ. Тус салбарын бүх ажилтнууд дохионы хэлээр чөлөөтэй ярьдаг аж

0

Кофе бол дэлхийн өнцөг булан бүрт хамгийн алдартай ундаануудын нэг юм. Энэ нь кофены бага зэрэг донтуулах үйлчилгээтэй холбоотой байдаг бөгөөд өглөө бүрийг эрч хүчтэй угтах нэгэн чухал хүчин зүйл болдог билээ. Тиймээс энэхүү гайхалтай ундааг олон хүнд хүртээх ажлыг гардан гүйцэтгэгчдийн нэг болох “Starbucks” компани саяхан сонсголын болон, хэлний бэрхшээлтэй хүмүүст зориулсан анхны кофе шопийг Япон улсад нээжээ. Энэ салбар нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 5 дахь салбар юм.

6-р сарын 24-нд Японы “Starbucks Coffee” Твиттер хуудсаараа дамжуулан 6-р сарын 27-нд Токио метрополисын баруун хэсэгт байрладаг, сонсголын бэрхшээлтэй хүмүүс ихээр суурьшдаг Кунитачи хотод “Starbucks Signing” салбараа нээх болсноо зарласан байна.

Старбакс сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Signing Store” кофе шопоо нээсэн тухайгаа мэдэгдэв

Starbucks

Энэ нь ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс гэлтгүй бүх хүмүүст хүртээмжтэй орчинг бий болгож тэдэнд бусдын л адил кофе уух боломжийг олгож байгаа хэрэг юм. Мөн тус салбар сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 19 сонсголгүй иргэдийг ажилчнаар авна гэдгээ мэдэгджээ.

“Старбакс” компани нь 1996 онд Япон улсад нэвтэрснээс хойш сонсголын бэрхшээлтэй иргэдэд ажил олгосоор ирсэн бөгөөд тус хандлага нь нийгэмд маш гайхалтай нөлөө үзүүлсэн юм. Тиймдээ ч шинэхэн салбараа мөн адил үйлчлүүлж буй иргэд болон үйлчилгээ үзүүлж буй ажилтан аль аль нь сэтгэл хангалуун байхаар тооцоолж нээсэн байна. Харин тус дэлгүүрийг маш олон хүнд хязгааргүй боломжуудыг олгож байна хэмээн “Starbucks Coffee Japan”-ийн гүйцэтгэх захирал Такафуми Минагучи хэлжээ.

 

Тус кофе шоп нь  6-р сарын 27-нд Токиогийн Кунитачи хотод нээгдсэн

 

 Одоогоор тус салбарт 19 сонсголгүй иргэд ажиллаж байна

Starbucks

Одоогийн байдлаар коронавирус дэлхий нийтийн хэмжээнд цар тахал хэмээн тооцогдсон хэвээр байгаа учир тус салбар үйлчлүүлэгчдэдээ зөвхөн кофе санал болгож байгаа бөгөөд олон хүн цугларахаас сэргийлж, бүх үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд дугаарлалтын тоо бичиж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Энэ кафе нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст төвлөрдөг хэдий ч ямар нэгэн бэрхшээл үл хамааран хэн бүхний өмнө нээлттэй юм. Дохионы хэлээр ярьж чадахгүй байгаа үйлчлүүлэгчтэй харилцах харилцааг хөнгөвчлөх тусгай цэс, бичгийн хэрэгсэл, мөн тусгай тэмдэг байрлуулсан байгаа.

 

 

Старбакс нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст төрөл бүрийн, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн мэт мэдрэмж төрүүлэх тийм газар бий болгохыг зорьжээ.

Starbucks

 

Starbucks

Энэхүү онцгой “Starbucks” кафег хэд хэдэн өвөрмөц онцлог шинж чанараар таних боломжтой. “Starbucks”-ын логог дохионы хэлээр давхар дүрсэлсэн бөгөөд, дотоод заслыг гоо зүйн өндөр мэдрэмж өгөхөөр тооцож хийжээ. Мөн хүмүүс хоорондоо харилцах дижитал хэрэгслүүд болох тэмдэглэлийн цаас зэргийг ч байршуулжээ.

“Starbucks”-ийн зүгээс хэлж буйгаар тус салбарт захиалга өгөх хэд хэдэн хувилбар байгаа гэнэ. Үүнд бүртгэлээс таблетаар дамжуулан ширээнээсээ босолгүйгээр захиалга өгөх, меню дээр зааж харуулах болон “Notepad” дээр бичих зэрэг орж байгаа юм байна.

 

Энэ салбар хүн бүрт нээлттэй. Зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүст онцгойлон үйлчлэхээс гадна технологийн хөгжлийн тусламжтайгаар ажилчидтай ямар ч байдлаар ойлголцох боломжтой

Starbucks

 

Starbucks

Японы анхны дохионы харилцаа бүхий кофе шоп нь олон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд шинэ боломжуудыг нээж өгч бидэнтэй хамтран ажилладаг түншүүдтэй хамтран цоо шинэ карьер эхлүүлэх боломж өгөх болно хэмээн “Starbucks”-н харилцааны зөвлөх Ротараро Сато хэлсэн байна.

Өмнө дурдсанчлан энэ нь Японд анхдагч байж болох ч дэлхийн бусад орны хувьд шинэ зүйл биш юм. “Starbucks” нь мөн Вашингтон, Хятад, Малайз зэрэг газруудад тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан салбаруудтай. Түүнээс гадна Токиод хэл болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг бусад хоолны газрууд байдаг. Эдгээрт Токиогийн “Nok Cafe”,  ‘Very You’ ‘Sign With Me’ зэрэг олон газруудыг нэрлэж болно.

 

Одоогийн байдлаар энэ нь “Starbucks”-ын тусгай хэрэгцээт хүмүүст зориулан нээсэн 5 дахь салбар бөгөөд бусад 4 нь Вашингтон, Хятад, Малайзад байрладаг.

Starbucks

 

Анхны “Starbucks”-ийн үүнтэй ижил үйлчилгээтэй салбар 2016 онд Малайзын Куала Лумпур хотод нээгдэж байжээ

Starbucks

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхий даяар 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй хэмээн тооцогддог. Мөн энэ тоо ирэх 30 жилд хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Кофе шоп, ресторан, дэлгүүр болон бусад нийтлэг бизнесүүд төрөл бүрийн тусгай хэрэгцээт хүмүүст илүү хүртээмжтэй болох нь маш том алхам бөгөөд ингэснээр нийтийн эзэмшлийн газруудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү хүртээмжтэй болгохоос гадна тэдний нийгмийн харилцааг олон түвшинд сайжруулах давуу талтай юм.

4
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *