YOBYBO NOTE 20 – Хамгийн нимгэхэн, загварлаг дизайн бүхий чихэвч

0

Yobybo Note 20-ыг анх харахад mgy; өнгө, өнгийн тэмдэглэлийн хуудаснуудыг санагдуулна. Тэмдэглэлийн хуудаснууд авсаархан мөртлөө мартсан юмыг сануулах, төлөвлөлт хийх зэрэг бидний амьдралын үнэнч туслах болдог билээ. Yobybo Note 20 ч мөн ялгаагүй дуу хөгжмийн гайхалтай ертөнцийг таны сонорт хүргэж амьдралын тань салшгүй нэгэн туслах болох болно гэдэгт итгэлтэй байна.

Загвар дизайн

Note 20 нь энгийн цэвэрхэн дизайн, овор хэмжээ багатай тул зүүхэд үнэхээр тухтай. Ердөө 13,55мм зузаантай бөгөөд урт хугацаагаар зүүж сонсоход чихийг өвтгөдөггүй таны чихэнд төгс таарна. Бусад ижил төрлийн чихэвчнүүд чихнээс ил цухуйж, үзэмжгүй харагддаг. Yobybo Note 20 нь тийм биш бөгөөд хүмүүс таныг чиэхвч зүүсэн үгүйг тань ч анзаарахгүй.

Өргөн

Yobybo Note 20-с таны хамгийн түрүүнд анзаарах зүйл бол өргөн нь юм. Ердөө 13,55мм өргөнтэй ямар ч халаасанд төгс таарна. Хайрцаг дээрээсээ л шууд унтраалттай байгаа эсэх, цэнэглэж буй зэргийг харах боломжтой . Note 20 таны ширээн дээр байвал таныг хөгжим сонсож тархиа түр амраахыг сануулж буй хэрэг.

Yobybo Note 20 нь Iphone 11 Pro Max-тай харьцуулахад 3-ны 1-д нь ч хүрэхгүй. Хаанаа ч хийж авж явж болно.

Зүүх

Тохь тух, эрх чөлөөний хослол. Энгийн утасгүй чихэвчнүүд урт хугацаанд зүүхэд эргээд чих өвтгөдөг асуудлыг бүр мөсөн үгүй болгож өгсөнөөрөө Yobybo Note 20 онцлог юм. Өөрийн чихнийхээ хэлбэрт тааруулж зөөлөвчнөөс нь сонгох болон хүссэнээрээ эргүүлэн тохируулаарай.

Гайхалтай дуугаралт

Yobybo Note 20 нь гайхалтай дуугаралтыг, ямар ч хоцролт, гацалтгүйгээр таны чихэнд хүргэнэ. Тасралтгүй 4-с 4,5 цаг дуугарах хүчин чадалтай бөгөөд хөгжимийн ертөнцийн эрх чөлөөг танд мэдрүүлнэ.

Сэтгэл татам гадаргуу

Yobybo Note 20-ыг дизайнерууд дээд зэрэглэлийн харагдуулахаар хичээн ажилласан. Сэтгэл татам өнгө, сувдан метал гадаргуу нийлсэний үр дүнд ямар ч хүнд дур булаам харагдуулна. Нийтдээ 4 төрлийн өнгөтэй. Залуусыг илэрхийлсэн улбар шар өнгө, тав тухыг илэрхийлсэн ой модон ногоон өнгө, цэвэрхэн өнгөлөг харагдах сувдан цагаан өнгө, мэдээж сонгодог хар гэсэн өнгөний сонголтууд бий.

Авч явахад хялбар

Note 20 чихэвч нь хайрцагтайгаа хүчирхэг соронзоноор холбогддог учир тийм ч хялбар сална гэж үгүй.

Хялбар удирдлага

Yobybo Note 20 удирдахад маш хялбар бөгөөд чихэвч тус бүр дээр байрлах нэг, нэг товчоор дуудлага авах, таслах, дуугаа солих, зогсоох зэрэг олон олон үйлдлүүд хийх боломжтой.

Мөн та Yobybo Note 20 чихэвчээ утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой бөгөөд ердөө 1-хэн цаг цэнэглээд тасралтгүй 4-с 5 цаг ашиглаарай.

Таны ямар ч адал явдалт хамт. IPx4 усны хамгаалалттай хөлс, бороо, тоос шороо зэргээс хамгаалагдсан юм.

Энэхүү чихэвчийг Techstore дэлгүүрээс худалдан аваарай!

Facebook Page: Techstore

Instagram: Techstore Mongolia

Холбоо барих: 7510-3000

Веб хуудас: www.techstore.mn

Хаяг: Тэнгис кино театр, MN Tower, 2 давхарт

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *