Өөрийнхөө хэн гэдгээс огтхон ч зовж эмээдэггүй Дауны хам шинжтэй 4 настай модельтой танилц

0

Өдөр бүр өөртөө итгэлтэй алхаж, алдар нэрд хүрсэн бяцхан охин Francesca 4 настай. Тэр хэдийнээ амьдралдаа чухал том алхмуудыг хийжээ. Салбарын тогтсон стандартыг эвдэж буй энэ модель Дауны хам шинжтэй бөгөөд ганцхан инээмсэглэлээрээ олон хүний зүрх сэтгэлийг өөртөө татах болсон байна.

Бид та бүхэндээ Francesca охины сэтгэл уярам түүхээс хуваалцахаар шийдлээ.

Од болохоор төрсөн!

Эхнээсээ авахуулаад л Francesca хувцас загварын ертөнц болон гэрэл зургийн салбарыг гайхшруулсан. Тэр хөлд ороод удаагүй байхдаа мужийнхаа загварын тэмцээнд түрүүлж, “Шилдэг өсөх ирээдүйтэй супер модель”-ийн шагналыг хүртсэн анхны Мальта улсын хүүхэд болж байв.

© francescarausi_ / Instagram

 

© francescarausi_ / Instagram

 

© francescarausi_ / Instagram

 

© francescarausi_ / Instagram

 

4 настайдаа тэр аль хэдийнээ олны танил болжээ

Өнгөрсөн жил Francesca Rausi сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулагдсан загварын шоунд алхахдаа үзэгчдээс гайхалтай, сайхан инээмсэглэлээрээ халуун алга ташилт хүртсэн юм. Уг шоунд моделиуд хөгжлийн бэрхшээлтэй моделиудтай хамтдаа алхсан бөгөөд Francesca тайзан дээр Madeline Stuart-тай цуг алхжээ – дэлхийн хамгийн анхны Дауны хам шинжтэй супер модель.

© francescarausi_ / Instagram

 

© francescarausi_ / Instagram

 

 

Түүний ээж нь охиноороо маш их бахархдаг

Яг Madeline-ийн адилаар Francesca супер модель болохыг хүсдэг бөгөөд түүний ээж нь охиноо зорилгодоо хүрч чадна гэдэгт нь итгэлтэй байдаг аж. “Metro” эх сурвалжид өгсөн ярилцлагынхаа үеэр түүний ээж нь Francesca-г балчир наснаасаа авахуулаад “Catwalk” буюу “тайзны загварын алхаа”-гаар төвөггүй алхаж чаддаг байсан талаар хэлжээ.

© francescarausi_ / Instagram

 

© francescarausi_ / Instagram

Ээж нь мөн охиноо тайзны алхаагаар алхахыг нь харах үедээ харцнаас нь баяр жаргалыг олж хардаг талаараа, “Энэ яг түүнд ертөнцөөс тасарч буй мэт мэдрэмжийг төрүүлдэг.” гэжээ. Дауны хам шинжтэй ч, энэ охин үе тэнгийнхээ хүүхдүүдэд хүн бүр өөр өөрийнхөө хувьд үзэсгэлэнтэй гэдгийг ойлгуулж байгаа юм. Моделиос гадна тэр баллетанд дуртай. Мөн наран шарлагын газар руу явах болон хүүхэлдэйнүүдтэйгээ тоглох нь түүний хобби гэнэ.

© francescarausi_ / Instagram

 

© francescarausi_ / Instagram

Та хүн бүр өөрөө өөрийнхөө хувьд гоо үзэсгэлэнтэй гэдэгтэй санал нийлэх үү? Та 4 настай байхдаа юу хүсч мөрөөддөг байсан бэ?

10
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Siimaa Baljinnyaam

    Siimaa Baljinnyaam

    2020/07/02 at 14:00

  2. Tom Jerry

    Tom Jerry

    2020/07/02 at 14:43

  3. Oryona Dashdorj

    Oryona Dashdorj

    2020/07/02 at 15:25

  4. Ninjee Tsendayush

    Ninjee Tsendayush

    2020/07/02 at 23:07

    Joohon um chn uuriiguu dauni ham shinjtei gedgee yaj medehevdee.Tgd ch iim huuhduudiig narni huuhduud gj nerledeg uchir n ted nar dandaa ineemseglej baidag

  5. Lantuush Taiwan

    Lantuush Taiwan

    2020/07/03 at 05:28

    Ene ovchin neesen lalar mongol gej nerlecen bsn shuu suuldeee ooriinh ni nereer nerleh shivdee anh sonsood udam ugsaagaar duusgachmaar sanagdsan shuu

  6. Agvaanbai Mika

    Agvaanbai Mika

    2020/07/05 at 00:05

    Зовж эмээхгүй ч жих шиг 4настай хүүхэд юугаа мэдхэвдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *