7 дугаар сарын 5-ны өдөр Украины Новая Каховка хотод нэгэн аймшигтай үйл явдал болж хот тэр чигээрээ сандралджээ: олон хүний нүдний өмнө 5 давхар орон сууцны дээвэр шатаж эхэлсэн байна. Оршин суугчид гал түймрийн шалтгааныг сонсоод дахин сандралд орсон юм.
Букина гудамжинд байрлах 20 айлын дээврийн гал түймэр нэгэн ширүүн ааштай нөхрийн гайгаар гарсан байна. Хэчнээн ч хүн орон гэргүй болж хоцрох байсан юм, бодохоос аймшигтай.
Төд удалгүй гал түймрийн буруутан олджээ. Ямар нэг муу мэдээ салхи шиг л тархдаг, яг л тэр зарчмаараа явж.
Тэр байшинд дуу чимээ ихтэй нэгэн хос амьдардаг байж. Байсхийгээд л зодоон цохион хийнэ, тэр өдөр нөхөр нь эхнэрээ хашраахаар шийдсэн нь тэр гэнэ. Гал тавихаас өөр ухаантай зүйл олоогүй болж таарлаа.
Галд азаар хэний ч амь эрсдээгүй аж. Гэхдээ гал байшингийн дээврийг тэр чигт нь түймэрдсэн тул хотынхон харах зүйлтэй байжээ.
— ХреНоваяКаховка (@tarpan07) July 5, 2020
Гал сөнөөгчид орой гэхэд галыг нэг юм унтрааж чадсан юм. Цагдаа ч өшөө авагчийг баривчилсан. 38 настай “баатар” баригдах үедээ согтуу, юу хийснээ сонсоод өөрөө гайхаж суусан гэдэг.
Тэр маш өндөр торгуульд унаснаас гадна, 2 жил засан хүмүүжүүлэх ажил эрхлэх, эрх чөлөөгөө 3 жил хүртэл хасуулахаар болсон байна. Одоогоор нийтийн өмчид хор хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа. Жоохон л оройтож арга хэмжээ авсан бол хүний амь нас хохирч мэдэхээр байлаа.
Фабула: "В одной из квартир была семейная ссора, в результате чего сожитель совершил поджог квартиры расположенной на пятом этаже многоквартирного дома,пожар перекинулся на крышу и распространился по всему периметру здания" Новая Каховка, Херсонская область. pic.twitter.com/XN36UR2YTs
— trah_babah (@trah_babah) July 5, 2020
“Орон сууцанд амьдардаг нэгэн гэр бүлд хэрүүл болж хамтран амьдрагч нь гал тавьжээ. Түүний тавьсан гал дээвэр рүү орж тухайн орон сууцны барилгын дээврийг тэр чигт нь авсан байна”
Новая Каховка, Херсонскийн муж
Новая Каховка. Сегодня.
Мужик посрался со скво и поджег хату.
ОГНЬ ЗАЖОГ КРЫШУ.
Очень красиво. pic.twitter.com/BaWYk2TmtB— Максим Равреба (@ravreba) July 5, 2020
Byambadorj Enemunkh
2020/07/12 at 12:13
Unen teneg humuusee…kkk
Nyamhuu Nyamhuu
2020/07/12 at 16:25
Ямар дурак вэ
Munkhzul Bayarmunkh
2020/07/13 at 16:51
Medrel mutai xvmvvs neree xaa saigvi bximaa
Munkhzambuulin Bulgan
2020/07/13 at 19:01
Яоо дэлхийд ийм хүмүүс хаа сайгүй л байх юм аа