Гэртээ алхалт хийж маш энгийн бөгөөд үр дүнтэй байдлаар жингээ хасах арга. Залхмаар дасгалуудаас тэс өөр шүү…

0

Жин хасах тухай бодох бүрт хүч шаардсан хүндхэн дасгалууд бидний толгойд орж ирдэг нь нууц биш. Тэгээд л жин хасах тухай бодолдоо буугаад өгчих нь цөөнгүй байдаг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ гэрийн нөхцөлд алхалт хийх маш энгийн бөгөөд хялбар аргаар эрүүл мэнддээ анхаарал тавих боломжтой байдаг ажээ.

Энэ удаад манай сайт уншигч тантай гэрийн алхалт гэж нэрлэгддэг ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаарддаггүй, залхмаар дасгалуудаас тэс өөр жин хасах арга замыг хуваалцах гэж байна.

Алхангаа жин хасах боломжтой юу?

Дасгал хийх нь бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ бид өдөр тутамдаа алхах хэв маягийг төлөвшүүлснээр эрүүл мэндэд ямар эерэг өөрчлөлт гарах тухай төдийлөн мэддэггүй. Алхах нь тусгайлан цаг гаргаж хийх шаардлагагүй, үр дүн багатай гэж яригддаг ч тогтмол цагуудад хийж хэвшил болговол маш олон эерэг нөлөөтэй ажээ. Үүнд:

  • Биеийн илүүдэл өөх тосыг багасгана
  • Ясыг бэхжүүлнэ
  • Булчингийн хөгжилд сайнаар нөлөөлж, тэсвэртэй болгоно
  • Уушиг болон зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
  • Даралт, чихрийн шижин, цусан дахь холестролын хэмжээг хянана

Мөн алхалт хийх нь нас, хүйс, жин харгалзахгүй үр дүнгээ сайн үзүүлэх бөгөөд хүнд хэт ачаалал үүсгэхгүй, гэмтэж бэртэх аюулаас ангид гэдгээрээ онцлогтой.

 

Гэрийн алхалт

1980-аад оны үед хэсэг хүмүүс Лесли Сансоны (Leslie Sansone) удирдлагаар алхалт хийж буй харагддаг байсныг та санаж байна уу? Түүний дасгалын анги бусад галбиржуулах дасгалуудтай харьцуулбал маш хялбархан дасгалуудтай гэдгээрээ алдартай болсон юм. Тэрээр алхалтыг аэробекийн дасгалуудтай уусгаж өгснөөр булчингийн ажиллагааг нэмэгдүүлж, ачааллыг нэмж өгснөөр илүү үр дүнтэй дасгалуудыг гарган авчээ.

Улмаар Лесли гэрийн алхалт нэртэй дасгалын хөтөлбөрийг зохиосон бөгөөд хүмүүст гэртээ бичлэг үзэнгээ дагаж хийж, үр дүнд хүрэх боломжийг бүрдүүлсэн байдаг.

Энэхүү хөтөлбөр нь өөрийн гэсэн хэмнэлтэй учир энгийн алхалт хийснээс илүү үр дүнг мэдрэх боломжтой. Та тэдгээр дасгалуудыг хийж үзэхийг хүсвэл “Youtube” платформ дээрээс 1530 минут үргэлжлэх дасгалуудыг олж үзэх боломжтой.

 

 

Дасгалаа илүү үр бүтээмжтэй хийх зөвлөмжүүд

Та өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд дараах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Үүнд:

  • Хоол хүнсэндээ анхаарал хандуулах: Дасгалын үр дүнг үгүй хийгч гол хүчин зүйл бол буруу хооллолт билээ. Тиймээс мэргэжилтэнд хандаж өөрт тохирсон зөв хооллолтын дэглэмийг дасгалтайгаа хамтатгаарай.
  • 7 хоногт 3-4 удаа дасгал хийх: Дасгалаа өдөр бүр хийх шаардлагагүй. Гэхдээ тогтмол хийх нь чухал. Тиймээс та дасгал хийх өдрөө тогтмол цагт хийж хэвшээрэй.

  • Дасгал хийх доод хугацаа 30 минут: Хэрэв та бичлэг дагаж дасгал хийхээр шийдсэн бол цаг харах шаардлага тулгарахгүй гэж хэлж болно. Дунджаар өдөрт 10,000 алхам хийхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Алхамын тоогоо тоолохын тулд та ухаалаг утсан дээрээ алхам тоологч татаж авахад л хангалттай.
  • Хүндрүүлэгч ашигла: Дасгалын үр дүнг илүү сайжруулахыг хүсвэл та хүндрүүлэгч ашиглаж болох юм. Энэ нь таны тэсвэрийг нэмэгдүүлж илүү их калори шатаах нөхцлийг бүрдүүлнэ. Гэхдээ та анхлан хийж эхэлж байгаа бол хүндрүүлэгч ашиглах гэж яарсны хэрэггүй болов уу.
  • Эрч хүчтэй хийх: Дасгал хийхдээ нэгэн хэмнэлээр бус өөр өөр хэмнэлээр хийж гүйцэтгэх нь таны дасгалыг илүү эрч хүчтэй бөгөөд үр дүнтэй болгох болно.

Алхалт хийснээр гарч болох дээрх өөрчлөлтүүдийн талаар та урьд нь мэддэг байсан уу? Дээрх дасгалыг хамтарч хийх найздаа манай нийтлэлийг хуваалцаарай.

3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gonchig Narantsetseg

    Gonchig Narantsetseg

    2020/07/25 at 18:41

    алхах үнэхээр үнэн гол нь тууштай байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *