Нууц цэг буюу хайртай залууг тань галзууруулах 10 төрлийн үнсэлт

8

Хэрвээ та хайртай залуугаа таашаал авч галзууруулахыг хүсэж байвал бэлгийн амьдрал дахь үнсэлтээ өөрчилж, олон янз болгох хэрэгтэй.

Эрчүүд зөвхөн нүдээр биш бас чихээр дурладаг юм. Тиймээс…

Хайртай залуугаа үнсэж байхдаа давхар бяцхан дуу алдаж байх нь чухал. Эрчүүдийг ийм дуу нь маш ихээр догдлуулж, сэрлийг нь хөдөлгөдөг байна. Мөн энэ үедээ таны уруул чичигнэн сэрлийн цэгийг нь өдөөнө.

“Ханд” өгөх

Эрчүүдийг ухаан алдуулах бас нэг арга нь уруулаар үнсэх бөгөөд гэхдээ уруул дээр нь биш.  Удаахан дөнгөж шүргэх байдлаар уруулаараа нүүр, дух, хацарт нь хүр.

Учир нь хүний нүүрэнд маш жижиг үс байдаг ба эдгээрт дөнгөж хүрэхэд их тааламжтай мэдрэхүй төрдөг байна.

Сонгодог төрөл

Уруул дээр нь үнсэх ч гэсэн бас өвөрмөц байж болно. Эр хүнийг дур хөдөлгөхийн тулд яаж үнсэх хэрэгтэй вэ? Үүний тулд түүний доод уруулыг хоёр уруулынхаа дунд хавчин авч өөр лүүгээ зөөлөн татна. Хэрвээ энэ үед эр нь таны дээд уруулыг бас тэгж татаж байвал хүссэн үр дүндээ удахгүй хүрэх билээ.

Тагнай гэдэг бол хүний хамгийн мэдрэмтгий эрхтний нэг юм. Тиймээс дараагийн удаа үнсэх үедээ хэлээрээ тагнайд нь хэд хэд хүрээрэй.

Зарим эрчүүд үүнийг сексийн дур хүсэл төрүүлдэг гэж ярьдаг байна.

Контраст үнсэлт

Хайртай эрдээ контраст үнсэлт бэлэглэ. Үүний тулд нэг аяга хүйтэн ус бэлдээд өөр нэгэн аяганд халуун цай, кофе хийнэ. Халуун шингэнээсээ багахан балгаад уруулаараа гарын бугуйг нь үнсэнэ. Иймэрхүү халуун үнсэлтийн дараа хүйтэн уснаасаа балгаад дахиад л үнсэнэ.

Иймэрхүү контраст үнсэлт нь эрчүүдийг маш их өдөөх ба энэ үед нүдийг нь боосон байвал бүр ч их үр дүнд хүрч болно.

Эр хүний сэрлийн цэг

Чих

Уруулаараа чихнийх нь ирмэгээр шүргэх байдлаар удаахан хүрэн байна. Энэ нь түүнийг илүү мэдрэмтгий болгоно.

Дараа нь чихний омгийг нь уруулаараа зөөлөн хавчиж өөр лүүгээ татна. Ингэснээр чихний угт байрлах мэдрэлийн төвийг идэвхжүүлж өгч байгаа хэрэг юм шүү. Чих бол эр хүний бас нэг сэрлийн цэг гэдгийг мартаж болохгүй.

Хүзүү

Бас нэг гайхалтай мэдрэмтгий хэсэг.

Олон хүн хүзүүн дээр нь үнсэх нь сексийн хүслээ ил илэрхийлж байгаа хэрэг гэж үздэг. Эр хүний сэрлийг хөдөлгөхийн тулд хүзүүний хажуу хэсэг: чихнээс доош үнсэх хэрэгтэй.

Үүнийг хийхдээ зөвхөн үнсэх биш бас багахан уруулаараа хүрэх, хазах зэргийг хийж болно.

Хөх

Хөх нь зөвхөн эмэгтэй хүний сэрлийн цэг үү? Үгүй ээ. Эрэгтэй хүний хөх ч гэсэн маш мэдрэмтгий цэг юм.

Хөхийг нь хэлний үзүүрээр зөөлөн болон ширүүхнээр өдөөж болно. Судалгаагаар ихэнх эрчүүдэд энэ нь их таалагддаг гэнэ.

Хуруу

Хэрвээ та хуруу үнсэх нь сэрэл хөдлөхөд хамаагүй гэж бодож байвал та андуурч байна. Хурууны завсрын нимгэн арьсыг нь хэлний үзүүрээр хүрч өдөөн аажмаар хурууны үзүүр хүртэл яв.

Догдолсон эр чичирч болох ба энэ хэсэг нь чих шиг маш мэдрэмтгий хэсэг юм. Төгсгөлд нь хурууны үзүүрийг уруулаараа зөөлөн хавч.

Нууц “товчлуур”

Гэдэс

Эр хүний хүйс, бэлэг эрхтний дунд хэсэгт маш мэдрэмтгий хэсэг бий. Сексийн өмнө энэ хэсэгт анхаарал хандуулах хэрэгтэй.

Энэ хэсэгт зөөлөн боловч дур хүсэл бүхий хэдэн үнсэлт нь тухайн эрийг хэдхэн секундэд “бэлэн болгох” билээ. Гэхдээ доошлох гэж яарах хэрэггүй.

Хэдэн минутын турш зөвхөн энэ хэсгийг л таалах нь зөв.

Нуруу, нугас

Хэрвээ таны эр хүн нуруунд нь иллэг хийхэд дуртай бол үүнийг нь хэлний үзүүрээр хийхэд бүр ч дуртай байх ёстой. Доошоо хараад хэвтэж байг.

Араас нь очиж хэлээрээ шилэн хүзүүнд нь хүрнэ. Дараа нь нурууг нь зөөлөн үнсэлтээр баруунаас зүүн тийш, эсрэг чигээр аажуухан доошлуулан үнссээр байх хэрэгтэй. Хэрвээ гараар иллэг хийхэд бие нь сулардаг бол хэлээр хийхэд чангарах болно.

Хөл

Эрчүүд оршилд дургүй гэж эмэгтэйчүүд боддог. Энэ нь бас л буруу ойлголт юм.

Эр хүнийг ухаан алдуулах бас нэг арга нь хөлийн өвдөг, гуяны хооронд илж таалах явдал юм.

Өмнө нь сөхрөн суугаад удаан зөөлөн хөдөлгөөнөөр өвдөгний дээд хэсгийг хэлээрээ илэх хэрэгтэй бөгөөд маш аажуухан дээшлэнэ.

Өвдөг

Хөлийн өвдөгт олон янзын мэдрэлийн төгсгөлүүд байх учир хүмүүс энэ хэсэгт гижиг хүрнэ гэж их ярьж, айдаг. Ялангуяа өвдөгний нүд. Хэлний үзүүрээр энэ хэсэгт хүрч аажмаар удаан гүн амьсгалан үнсэх хэрэгтэй.

97
БахархмаарБахархмаар
49
ХөөрхөнХөөрхөн
47
ГоёГоё
47
Ха ХаХа Ха
38
БурууБуруу
28
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
20
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bolormaa Batbold

    Bolormaa Batbold

    2018/05/05 at 09:29

    Munherdene Enhbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *