Google-д ажиллахын муу талууд

0

Маш олон хүмүүс Google-д ажиллахыг хүсдэг. Гайхалтай хүмүүс, гайхалтай нэмэлт хөнгөлөлтүүд гээд олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ Google-д ажиллана гэдэг нь үнэгүй хоол идэж, кампус дундуур унадаг дугуй унаж сэлгүүцнэ гэсэн үг биш ажээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй компаниудын нэгэнд зүй ёсоор тооцогддог Google компанид ажиллахын муу талуудыг энд дурджээ.

Хүн бүр тухайн ажлаас дээгүүр боловсрол эзэмшсэн байх

Олон хүний хувьд Google-д ажилладаг байхын хамгийн муу тал нь тухайн ажлаас дээгүүр боловсрол эзэмшсэн байх явдал гэнэ. Компаний брэнд нэр, цалин ба нэмэлт хөнгөлөлтүүд, компаний соёл зэргээс шалтгаалаад Google маш өндөр шаардлага тавьдаг.Google-д ажиллахын муу талууд 1

Таны амьдрал компаний амьдрал болно

Google-д ажиллахын хамгийн муу тал нь таны бүхий л цаг хугацаа болон эрч хүч, энергийн ихэнхийг компани мэдэлдээ авдаг явдал хэмээн тус компанид худалдааны ажилтан хийж байсан нэгэн өгүүлжээ. Цагаа хэрхэн зохицуулах тал дээр та өөрөө бодолтой байхгүй бол нэг л мэдэхэд ажил чинь амьдрал болж хувирна.Google-д ажиллахын муу талууд 2

Компани зөвхөн хэмжиж болохуйц дэвшлүүдэд л анхаардаг

Google-ийн хуучин программ хангамжийн инженер хэлэхдээ “Бодит хэмжигдэхүүн дээр суурилаагүй ямар ч дэвшил зүгээр л цагийн гарз байдаг байсан. Хэрэглэхэд хялбар байдал, олон тооны bug… хэнд ч хамаагүй. Хэрвээ чи үүнийгээ хэмжих нэгжээр хэмжиж чадахгүй л бол хэн ч түүнийг чинь сонирхохгүй.”Google-д ажиллахын муу талууд 3

Хамт ажиллагсадтайгаа илэн далангүй байх хэцүү

“Хэрвээ таны ярилцаж байгаа хүн найз чинь л биш бол ямар нэгэн асуудлын талаар хэлэлцэнэ гэдэг үнэхээр хэцүү” хэмээн Google-ийн хуучин ажилтан хэлжээ. “Далд санаагүй хэлэлцүүлэг үнэхээр ховор бөгөөд хүн бүр өөрийн гэсэн бүсийг тогтоож, чухал хүмүүс л биш бол бусдын санаа бодлыг сонирхдоггүй.”Google-д ажиллахын муу талууд 4

Төслүүдийг зоргоороо цуцалдаг

Нэрээ нууцалсан нэгэн хэлэхдээ “Миний хувьд хамгийн том сөрөг зүйл нь төслүүдийг захирангуй эзэрхэг байдлаар цуцалдаг явдал байсан. Мөн дээрээс нь цуцлагдсан төсөлдээр ажиллаж байсан хүмүүсийн тушаал дэвших өргөдлүүдийг алдаа хийсэн гэж хүлээж авахаас татгалздаг нь том цохилт болдог.” гэжээ.Google-д ажиллахын муу талууд 5

Цаасан малгайтай менежерүүд

Менежментийн салбар дахь хүмүүс бусдыг удирдах, залуурдах гэдэг юу болохыг ч үнэндээ мэдэхгүй хэрнээ өөрсдийгөө хэт дээгүүр үнэлсэн хүмүүс байдаг. Тэнд аймшигтай менежерүүд, удирдагчдын бүхэл бүтэн давхарга бий. Энэ үгийг Google-д техникийн зааварлагчийн ажил хийж байсан нэгэн хэлжээ.Google-д ажиллахын муу талууд 6

Ажилтнуудын онцлог, олон талт байдал сонин биш

“Тэд үргэлж л адилхан хүмүүсийг ажилд авдаг.” хэмээн нэрээ нууцалсан нэгэн хэлжээ. Адилхан мэргэшил, адилхан сургууль, ертөнцийг үзэх адилхан үзэл бодол, адил сонирхол гээд л. Би Google-д ажиллах 3 жилийн хугацаандаа 100 адилхан хүнтэй танилцсан гэвэл түүнээс маш цөөхөн нь сонирхол татахаар хүмүүс байсан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.Google-д ажиллахын муу талууд 7

Google-д ажиллах нь таныг ирээдүйд бэлтгэхгүй

“Хэдхэн жил тэнд ажиллаад л та юмсыг хэрхэн open source технологиудаар хэмжих, цэгнэх тухайд бодит ертөнцтэй харилцах харилцаагаа маш хурдан алдаж мэднэ.” хэмээн Google-д ажиллаж байсан инженер өгүүлжээ.
Та өөрийгөө тусгайлан зохион байгуулах хэрэгтэй болох боловч заримдаа энэ нь хангалттай биш байх болно.
Тэнд авьяаслаг байх нь хангалттай биш. Авьяаслаг байх нь сайн төсөлд орох хангалттай давуу тал болохгүй. Учир нь тэнд олон ухаантай, бүрэн хүчин чадлаа харуулаагүй хүмүүс байгаа. Мөн тэнд олон мэдлэггүй хүмүүс ч байгаа, тиймээс та тэдний нэг биш гэдгээ харуулах хэрэгтэй болно.Google-д ажиллахын муу талууд 8

Google ажилд авах үедээ хэтрүүлсэн амлалт өгнө

Google-д хэд хэдэн удаа ажилд орж байсан нэгэн ажилтан хэлэхдээ “Google ажилд орж байгаа хүмүүст маш олон бүдэг бадаг амлалтуудыг өгдөг ба тэдгээртээ хүрдэггүй юм шиг санагддаг.” гэжээ.Google-д ажиллахын муу талууд 10

Зөвхөн техникийн чадвартнууд л тэд өөрчлөлт хийж байгаа юм шиг мэдэрч чадна

“Хэрвээ та худалдаа, хүний нөөц гэх мэт техникийн бус салбарт ажилладаг бол өөрийгөө машины нэг хэсэг гэдгийг мэдрэхэд амархан байх болно. Харин технологийн үйл явцын дунд байдаг хүмүүсийн олонх нь тухайн ажлаас дээгүүр боловсрол эзэмшсэн гэдгээ мэдэрдэг.”Google-д ажиллахын муу талууд 11

Түр ажилчдыг үл тоомсорлодог

“Google-д түр ажиллаж байгаа хүмүүст тэндхийн үндсэн ажилтнууд ихэрхүү ханддаг. ” хэмээн тэнд түр ажиллаж байсан хүн өгүүлжээ.Google-д ажиллахын муу талууд 12

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/11 at 03:23

    хог газар байна тэнд лав ажиллахгүй ээ

  2. Зочин

    2015/02/11 at 21:22

    Сэтгэгдэл *chamaig avahgy l dee tenegee

  3. Зочин

    2015/07/01 at 07:59

    Yor ni tomhon butetstei yamar ch baigullaga iimerhuu baih baihaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *