Өглөө босоход толгой чинь өвдөж байна уу? Шалтгаан нь энэ байна!

3

Өглөөг хүн бүр эрч хүчээр дүүрэн угтахыг хүсдэг. Гэвч заримдаа өглөө босох үед толгой хөндүүрлэж өвдөх тохиолдол гардаг. Энэ нь уур бухимдлыг хүргэж, стресс бухимдалд автуулдаг нь нууц биш. Тэгвэл өглөө босох үед чухам яагаад толгой өвддөг вэ? Хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая.

1. Толгой таллаж өвддөгтэй холбоотой

Толгойн өвдөлт ихэвчлэн бага багаар эхэлж, хэдэн минутаас эхлээд хэдэн цагаар эрчимтэй өвдөж, улмаар өвдөлт аажимдаа намддаг. Толгой таллаж өвдөх нь хөнгөнөөс дунд зэрэг өвдөж байгаа үед толгойн өвдөлт битүү, чинэрсэн маягтай тогтвортой байдаг бол хүнд үед лугшиж, чичрүүлж өвдөнө.

Гэрэл, дуу чимээ, найтаах, оюуны ажилд ядрах, нэгэн хэвийн хөдөлгөөн хийх, толгойг хүчтэй хөдөлгөх, биеийн хүчний ажил хийх нь толгой таллаж өвдөхөд өвдөхөд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

 

2. Сайн унтаж амрахгүй байх

Хүний бие организм 7-8 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. Харин хангалттай сайн унтаж, амарч чадахгүй нөхцөлд өглөө босох үед толгой өвддөг байна. Түүнчлэн зүрхний цохилт ихсэх, цусны даралт нэмэгдэх болон стресс бухимдалд автах нь толгой өвдөхөд хүргэдэг болохыг мэргэжлийн эмч нар олж тогтоожээ.

Үүнээс сэргийлэхийн тулд “ибупрофен” эсвэл “напроксен” зэрэг эмүүдийг өглөө уувал толгой өвдөх өвчин намдана.

Мөн өглөө сэрэх үед толгой өвдөж байвал эргээд 20-30 минут унтахыг эмч нар зөвлөж байна. Ингэснээр бие организм хэвийн ажиллаж, толгойн өвчин намддаг гэнэ.

 

3. Хэтэрхий их кофеины агууламжтай шингэн уух

Кофеин нь мэдрэлийн системийг сэргээдэг. Тиймээс унтахын өмнө кофе уух нь нойргүйдэхэд хүргэнэ.

Үйлчлэх нөлөө нь дээр дурдсан шинж тэмдгүүдтэй адилхан бөгөөд та орой унтахын өмнө кофе уухгүй байх хэрэгтэйг анхаарна уу. Харин өглөө бүр нэг аяга кофе уух нь өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх үндэс болдог байна.

 

4. Шөнө унтаж байхдаа хурхирах, шүдээ хавирах

Шөнө унтаж байх үедээ хэт их хурхирдаг хүмүүс хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй болохыг эмч нар баталжээ. Хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй нөхцөлд хүний толгой өвддөг байна.

Учир шалтгаан нь тархины цусан хангамж хааж, боогддогтой холбоотой юм.

Мөн хурхирах нь хажуудаа байгаа хүмүүст тав тухгүй мэдрэмжийг төрүүлж, дутуу нойртой хонуулах үндэс болдог.

Харин шөнө унтаж байхдаа шүдээ хавирах нь эрүүнд цочрол өгч, улмаар толгой өвдөх үндэс болдог байна. Энэ нөхцөлд мэргэжлийн эмчид хандаж зориулалтын шүдний аппарат зүүж болно.

 

5. Орондоо орохын өмнө согтууруулах ундаа хэрэглэх

Согтууруулах ундаа хэрэглэх нь маргааш өглөө толгой өвдөх шалтгаан болдог.

Согтууруулах ундаа ууснаар бие организмд шингэн дутагдаж, үр дүнд нь тархины цусан хангамж мууддаг байна. Түүнчлэн нойр хулжихад хүргэдэг болохыг мартаж болохгүй.

Харин оронд нь шингэн зүйл сайтар уух хэрэгтэй. Мөн витамин С амин дэм хэрэглэвэл согтууруулах ундааны хортой нөлөөнөөс элгийг хамгаалах ач тустай.

 

6. Өөр ноцтой асуудал байж болно

Өглөө босох үед толгой өвдвөл ямар нэгэн аргаар өвчнийг намдааж, анагааж болох хэдий ч энэ нь байнга давтагдаад байвал эрүүл мэндэд аюултай байдаг. Тиймээс таны толгой өглөө босох үед өвддөг бол тоолгүй орхиж болохгүй ба мэргэжлийн эмчид хандаж “MRI” шинжилгээ хийлгүүлэх, тархины зураг авахуулах гэх мэт тохирох эмчилгээг хийлгүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс таны хараанд ч нөлөөлж болзошгүй болохыг анхаараарай.

18
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhtuul Munkhjargal

    Enkhtuul Munkhjargal

    2018/10/11 at 00:24

    oo. naad chn uutsan bn shdee???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *