“Хүмүүстэй мод” хэмээх алдартай тестээр өөрийгөө сонжоорой

7

Модон дээр суух бяцхан хүнтэй энэхүү тестийг Британийн сэтгэл зүйч Пип Уилсон зохиосон юм. Анхлан хүүхдийн сургалтын түвшинг тогтоох зорилготой байсан ч дараа нь томчууд дээр туршилт явуулж үзжээ. Үр дүн нь томчуудад адилхан байсан учраас дэлхийд алдарших шалтгаан болсон байна.

Өөрийнхөө сэтгэлзүйг шалгана уу. Доорх зурагнаас та өөрийгөө гэж төсөөлөн нэг хүнийг сонгоно уу:

“Хүмүүстэй мод” хэмээх алдартай тестээр өөрийгөө сонжоорой 1

Бяцхан хүнтэй тест (хөрвүүлэх нь)

Янз бүрийн сэтгэл хөдлөлтэй бяцхан хүмүүсийг та нэгэн модны энд тэнд харж байна. Модыг анхааралтай ажиглаад өөртэйгөө төстэй санагдах нэг хүнийг сонгоорой. Мөн өөрийнхөө дуурайх хүсэлтэй байгаа нэг хүнийг сонгоно.

Сонголтоо хийсний дараа та дараах хариуг үзнэ үү.

Бяцхан хүнтэй модны тестийн хариу

1,3,6 эсвэл 7 гэсэн тоотой хүн сонгосон бол

Та тавьсан зорилготой, хүчтэй хүн. Тулгарах аливаа бэрхшээлээс та үл айна. Ямар ч дуудлагыг хүлээн авна.

 

2,11,12,18 эсвэл 19 гэсэн тоотой хүн сонгосон бол

Та хүмүүстэй харилцаж чаддаг. Найз нөхөд, гэр бүлийнхнийгээ дэмжиж туслахад хэзээд бэлэн.

 

4 эсвэл 5 гэсэн тоотой хүн сонгосон бол

Хэрвээ таны сонголт 4 гэсэн тоотой хүн дээр буусан бол та маш шаргуу хүн юм. Амжилтанд хүрэх замыг маш энгийнээр эрэлхийлдэг нэгэн ажээ.

5 гэсэн тоотой хүн сонгосон бол та өөрийгөө ядарсан, сул дорой, идэвх санаачлагагүй нэгэн гэж үздэг байна. Танд эрч хүч гэж алга, зорилгодоо хүрэх гэсэн амьдралын сонирхолоо алджээ.

 

9,13 эсвэл 21 гэсэн тоотой хүн сонгосон бол

13 эсвэл 21-ийн сонголт: та түгшүүр тээж яваа, бусадтай харилцахаас эмээдэг нэгэн.

9-ийн сонголт: та аз жаргалтай бөгөөд зугаа цэнгэлд дуртай хүн.

 

8,10 эсвэл 15 гэсэн тоотой хүн сонгосон бол

10 эсвэл 15-ын сонголт: та тогтвортой, аливаад хурдан дасан зохицдог, амьдралдаа баясаж чаддаг.

8-ын сонголт: та хувиа хичээсэн хүн, зөвхөн өөрийнхөө ертөнцөөр амьдардаг.

 

14 эсвэл 20 гэсэн тоотой хүн сонгосон бол

14-ийн сонголт: та сэтгэл гутралтай яваа, гүн ангал руу унаж байгаа мэт та өөрийгөө боддог. Дотоод сэтгэлийн шаналалаас болж та тун удахгүй сэтгэл санааны гутралд орж болзошгүй.

20-ын сонголт: өөртөө итгэлтэй хүнийг илтгэнэ. Та байгалиас заяасан удирдагч бөгөөд таныг маш олон хүн дагахад бэлэн.

 

16 эсвэл 17 гэсэн тоотой хүн сонгосон бол

16-ийн сонголт: та өрөөл бусдын зовлонг өөртөө үүрч ядарч зүдэрч яваа нэгэн

17-ийн сонголт: өөрийгөө анхаарал халамжийн төв гэж бодож явдаг.

19
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/23 at 15:09

    Сонирхолтой тест байна

  2. Зочин

    2016/11/23 at 17:02

    sonirholtoi yumaa

  3. wiskary

    2016/11/29 at 21:36

    unen bna oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *