Биологийн сурах бичиг дээр ч байхгүй, таны урьд нь хэзээ ч сонсож байгаагүй амьтдын тухай галзуурмаар 12 баримт

1

Сургуулийн биологийн хичээлд эдгээр баримтуудаас ганц хоёр нь байсан ч болоосой. Ядаж л зөвхөн Манхэттенд амьдардаг шоргоолжны тухай, ядаж л хамраараа исгэрдэг киви шувуу, за бүр ядаж л шээдэг тэмээн хяруулын тухай – их л сонирхолтой хичээл байх байсан биз.

Эдгээр сонирхолтой баримтуудыг уншиж байхдаа эрүүгээ бас л мулталж орхисон, одоо та эрүүгээ барих цаг боллоо. Нийтлэлийн төгсгөлд таныг нэгэн бонус хүлээж буй – маяглаж байгаа галууны гэрэл зураг.

Австралийн гялгар-хорхой эмэгчинтэйгээ ойртохын оронд шилтэй ойртдог

© Hectonichus / Wikimedia Commons, © Zinnmann / Wikimedia Commons

Австралийн эмэгчин гялгар-хорхой эрэгчнээсээ хавьгүй том биетэй бөгөөд нисэж чаддаггүй. Холоос нисэж ирсэн эрэгчин нь хүмүүсийн орхисон шилийг эмэгчнээ гэж бодоод xээлтэх гэж оролддог. Гялалзах шилийг тэд эмэгчнээ гэж андуурдаг ажээ. Ингэлээ гээд тэд мөхөх болоогүй ээ! Энэ сонирхолтой явдлыг хорхой судлаач Дэрилл Гвин, Дэвид Ренц нар олж илрүүлжээ. Тэд хийсэн нээлтэндээ Шнобелевын шагнал (шинжлэх ухааны хамгийн хөгжилтэй нээлтэд өгдөгхүртсэн байна.

 

Акулын араг яс нь яг үнэндээ яс биш

© Zac Wolf / Wikimedia Commons, © Skeleton in the Smithsonian National Museum of Natural History / Ryan Somma / Wikimedia Commons

Акулын араг яс нь тэр чигтээ холбоос эд болон мөгөөрснөөс бүтсэн. Мөгөөрс нь уян налархай, бат бөх бөгөөд ясыг бодвол илүү сийрэг. Тийм ч учраас акулын араг яс маш хөнгөн, эрч хүчийг нь хэмнэхэд тусалдаг байна.

 

Наймаалж тэмтрүүлээрээ амтыг мэдэрдэг

© Pexels

Наймаалжны тэмтрүүлд тусгай мэдрэгч байх бөгөөд үүнийхээ тусламжтайгаар амтыг мэдэрдэг. Усны гүнд тэмтрүүлээрээ тухайн зүйл идэж болох эсвэл болохгүйг тодорхойлдог ажээ.

 

Сувд-загас нь далайн өргөст хэмхийн бөгcийг амьдрах газраа болдог

© orangkucing / Wikimedia Commons, © Photo by Alessandro Pagano / Etrusko25 / Wikimedia Commons, © Teddy Fotiou / Wikimedia Commons

Далайн өргөст хэмх (буюу голотурии) – далайн гүнд амьдардаг үегүй, удаан амьтан юм. Сувдан загас тэдний ануcаар дамжин дотор нь орж тэднийг оромж болгон ашигладаг: бүлгээрээ амьдрах тохиолдол ч бий, заримдаа бүр түүнийг идэж орхино. Азаар далайн өргөст хэмх дотоод эрxтнээ нөхөн төлжүүлэх чадалтай, зарим нэг төрлийн голотурии нь бөгcөндөө байдаг шүднийхээ ачаар урилгагүй оршин суугчдаас өөрийгөө хамгаалдаг ажээ.

 

Тэмээн хяруул – шээдэг цорын ганц шувуу

© Pexels

Хоол боловсруулах үйл ажиллагаа, мөн бөөрний үйл ажиллагаа нь нэг байдаг нисдэг бусад шувуунуудыг бодвол тэмээн хяруул шээж чаддаг.

 

Зөвхөн Нью-Йоркийн Манхэттенд амьдардаг шоргоолжийг олсон хэмээн эрдэмтэд батлан хэлж байна

© GuidoB / Wikimedia Commons

Жирийн амьдрах орчноосоо тасарч зөвхөн Манхэттенийн Дээд Вэст-Сайдын 63 болон 76 дугаар гудамжны дунд амьдардаг шинэ төрлийн шоргоолж байгааг эрдэмтэд олж тогтоожээ. Энэ шоргоолж нь бусад төрлийн ямар ч төрөлтэйгөө адилгүй. Манхэттенийн шоргоолжинд их хэмжээний нүүрстөрөгч агуулагддаг: энэ нь тухайн хэсэгт хогийн саванд хаягдсан их хэмжээний эрдэнэ шишийн сиропоор хооллосонтой холбоотой гэж биологичид таамаглаж байна.

 

Мaнсууруулах хавчны нэг хавч нь том, нөгөө нь жижиг

© Wilfredor / Wikimedia Commons

Мaнсуурyyлах хавч том хавчаараа өрcөлдөгчөө айлгадаг, өөрийнхөө орон гэрийг хамгаална, бас эмэгчнийхээ анхаарлыг татдаг: тэдэнд том хэмжээ их таалагддаг ажээ. Жижиг хавчаараараа мэдрэх, амандаа жижгэвтэр хоол хийхэд ашиглана. Хавчаараа хөдөлж байгаа нь хийл дээр тоглож байгаа мэт л харагддаг (тийм учраас энэ хавчны хоёр дахь нэр нь хийлч-хавч ажээ).

 

Үсэрдэг загас – ганц бие эцгүүд

© Daiju Azuma / Wikimedia Commons

Энэ төрлийн загасны эрэгчин нь усанд болон хуурай газар амьдрах чадвартай бөгөөд үр төлийнхөө ирээдүйн төлөө чадах бүхнээ зориулдаг: нүх ухна, аль болох өндөрт үсэрч эмэгчнийхээ анхаарлыг татна. Эмэгчин нь ухсан нүхэнд өндгөө гаргаад орхиод явчихдаг, харин ирээдүйн эцэг өндөгнөөс гарах үр хүүхдээ араатнаас хамгаалж үүрэндээ үлддэг. 

 

Киви шувуу чанга шүгэлдэж, битүү чимээ гаргадаг

© The.Rohit / Wikimedia Commons

Киви шувууны хамар нь бусад шувууны адил хошууныхаа угт биш харин үзүүр дээр байрладаг. Энэ шувуу байнга л газар ухаж байх бөгөөд хөрснөөс амттай өт, хорхой гаргаж ирж хооллоно. Тиймээс хошууны үзүүрт байгаа хамар нь байнга л шороогоор дүүрдэг тул киви шувуу хамраа цэвэрлэхийн тулд хамраараа исгэрэх эсвэл битүү чимээ гаргадаг ажээ.

 

Ус нь ширгэхэд протоптер гэх загас газарт нүх ухан 4 хүртэл жил нойрсож чаддаг

© Derivative work: Bff / Mathae / Wikimedia Commons

Протоптер гэх загас нь Африкийн цэнгэг усанд тархан суурьшсан. Ус ширгэж хатахад тэд борооны улирлыг хүлээн хөрсөнд нүх ухан унтаа байдалд шилжин ордог. Жил болгон ийм байдлаар унтана, бороо орохгүй ган гачиг удаан үргэлжилбэл усгүй 4 хүртэл жил амьдарч чаддаг загас юм.

 

Муурны шээc хэт ягаан туяанд гэрэлтдэг

© Pexels

Муурны шээcэнд фосфор агуулагддаг учраас хэт ягаан туяанд гэрэлтдэг ажээ. Гэрийн тэжээвэр амьтан шээx ёсгүй газар шээcэн бол энэ аргыг ашиглаж болох юм: хэт ягаан туяаны гэрлээр шээcийг олж илрүүлээд сайтар цэвэрлэж түүний тэмдэглэж орхисон газрыг нь устгa.

 

Билүү-хорхойны бүх амьдрал – xээлтүүлэгт бэлдэхэд зориулагджээ. Тэр нь ч бүтэлтэй болох магадлал бага

© Gilles San Martin / Wikimedia Commons

Модны мөчир, хуучирч унасан модны холтост амьдарч байгаа билүү-хорхойны авгалдай том болтлоо 10 хүртэл жилийг өнгөрөөж чадна. Авгалдай маш их шим тэжээлтэй хоол авах ёстой, яагаад гэвэл эмэгчин нь том биетэй эрэгчинг сонирхдог ажээ. Насанд хүрсэн хорхой юу ч иддэггүй. Тэдний цорын ганц зорилго – эмэгчин хариу өгтөл мод тогших ёстой. Эмэгчинд эрэгчин нь жижигхэн санагдвал эргэлзэх зүйлгүй шууд татгалзана.

 

Бонус: галуу маяглаж хөлөө дээш өргөн нисдэг

© b0unce1971 / Instagram

Голландын гэрэл зурагчин Винсент Корнеслиссен шувууны гэрэл зураг авдаг нэгэн. Нэг удаа хөлөө дээш өргөн нисэх галууны гэрэл зураг дарах завшаан тохиожээ. Винсент шувууг өмнөөс үлээх салхитай тэмцэж ингэж нисэж байна гэж боджээ. Удалгүй түүний гэрэл зураг вирус шиг тарж, мэргэжилтнүүд ч өөрсдийн тайлбаруудыг хийсэн байна: сүрэгтээ өөрийн гэсэн байр суурьтай болохын тулд галуунууд ингэж маягладаг ажээ.

Таны гэрийн тэжээвэр амьтанд ямар нэгэн чадвар, дадал бий юу?

11
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *