Туршлагатай жолооч нар машиндаа яагаад нимбэг авч явдгийн нууцыг шинэхэн жолооч нар огтхон ч ойлгодоггүй

0

Машин барьдаг хүмүүс тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. Тэд машинд зориулсан этгээд хачин лайфхакуудыг сайн мэднэ, өөрийн гэсэн сүсэг бишрэл ч тээн явна. Тэр ертөнцөд хэн дуртай нь нэвтрэн орж чадахгүй. Ямар ч гэсэн, аав бид хоёрын тохиолдолд тийм л байсан юм. Жишээ нь, аавыг машиндаа яагаад нимбэг авч яваад байдгийг би удаан хугацаанд ойлгоогүй. Зүсэм нимбэг хэн нэгний амийг аврахад тустай л гэж хэлэхээс цаашгүй.

© Pixabay

Би өөрөө машинтай болсны дараа нууцын хөшгийг нээж учрыг нь ойлгосон доо. Түүний өгсөн зөвлөгөөг дуртай нь аргагүй хүлээн авч байж билээ. Одоо та бүхэнтэй хуваалцах гэж байна. Энэ нь үнэхээр амь нас аварч чадна!

Зүсэм нимбэг

Аав алсын замд гарах болгондоо зориуд нимбэг худалдаж авч явдаг юм. Туршлагатай жолооч болгон тэгдэг болохыг би хэзээ хойно л олж мэдсэн. Машинаа анхилуун үнэртэй болгох гэж л авдаг юм гэж бодож байлаа. Цитрус аливаа таагүй үнэрийг гайхалтай дардаг жимс шүү дээ. Гэтэл анхилуун үнэр бий болгох гэж биш харин өөрөөр ашиглах гэж худалдаж авдаг байжээ.

© Pixabay

Алсын замд явдаг жолооч болгонд учирдаг хүндрэл – ядрах. Машин жолоодно гэдэг уйтгартай, нэгэн хэвийн ажил тул хүн ядарч, зүүрмэглэж эхэлдэг. Мэдээж хөгжмөө чангалж болно эсвэл цуг яваа хүнтэйгээ элдвийг хууч хөөрч болох л юм. Гэхдээ эдгээр аргууд нь тэр болгон үр дүнгээ өгдөггүй. Хэрвээ туулах зам урт, мөн амсхийх боломж байхгүй бол зүсэм нимбэг л амандаа хийхэд хангалттай. Таныг тэр дор нь сэргээнэ. Ядаргаа арилах тул дахиад хэдэн цаг санаа зовох зүйлгүй жолоогоо барих болно.

Энэ арга нэг биш удаа аавыг ганцаараа холын замд явж байхад нь хэрэг болсон гэж ярьсан юм. Үнэхээр сонирхолтой арга шүү. Надад ч гэсэн хэд хэдэн удаа хэрэг болсныг хэлэх хэрэгтэй.

© Pixabay

 

Тэгвэл үнэр яах уу?

Бид нэгэнт машины салоны үнэрний тухай ярьж эхэлсэн болохоор энэ сэдвийг орхилгүй үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодлоо. Гэхдээ нимбэг ийм зориулалттай биш гэдгийг би хэлсэн. Шуудхан хэлэхэд, зүсэм нимбэгийг машины бүхээгт орхиод хэрэггүй, яагаад гэхээр эхлээд сайхан үнэртэж байснаа дараа нь таагүй үнэртэж эхэлдэг юм. Тэгээд яах болж байна гэж үү?

Мэдээж машинд зориулсан тусгай үнэртүүлэгч худалдаж авна. Удаан биш ч гэлээ муугүй үр дүнтэй. Машинд шилмүүс, нимбэг эсвэл далайн сэнгэнэсэн үнэр илүү зохимжтой байдаг. Сэтгэл сэргээнэ бас таагүй үнэрийг дарж чаддаг.

© Pixabay

Мөн өөрсдөө үнэртүүлэгч ч хийж болно. Тааран уутанд хөвөн хийж өөрийн дуртай эфирийн тосноос хэдэн дуслыг дусаана. Ийм үнэртүүлэгчийг удаан ашиглаж болдог.

© Pixabay

Машины бүхээгээс таагүй үнэр, илүүдэл чийгийг арилгахын тулд ердийн сод ашиглаж үзээрэй. Нимгэн трико эсвэл сийрэг даавуун уутанд содоо хийгээд шөнөдөө өлгөөд хонуулна. Маргааш өглөө нь үнэр арилсан байна. Далайн давс ч гэсэн яг ийм зарчмаар ажилладаг юм. Даавуун уутанд хийж машины энэ тэнд өлгөөрэй. Энэ нь хоёр талын ашигтай: эвгүй үнэр арилж, анхилуун үнэртэй болно.

© Pixabay

Эдгээр энгийн зөвлөгөө танд хэрэг болно гэж найдлаа. Жолооны ард болгоомжтой явж, өөрийгөө болон өрөөлийг хамгаалаарай!

25
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *