Япон залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд 7000 гаруй км замыг туулжээ

0

2008 онд Ясуси «Яссан» Такахаси найз бүсгүйдээ гэрлэх санал тавих нэгэн сонирхолтой арга бодож ольё гэж шийджээ. Үүний тулд тэрээр аялалд гарсан ба зургаан сарын хугацаанд 7163 км замыг туулсан байна.

interestingengineering.com

Гэрлэх санал тавихын тулд Такахаси дэлхий дээрх хамгийн том GPS бүтээл туурвисан гэхэд болно. Энэ нь сум харвасан зүрхний хажууд “Надтай гэрлээч” гэсэн бичиг юм. Үүгээр зөвхөн хайртай бүсгүйдээ санал тавиад зогсохгүй мөн Гиннесийн номд бичигдэх шалгуурыг ч давж гарах болзол болсон байна.

Такахаси GPS дээр илгээмж бичихийн тулд Хоккайдо арлаас Японы хойд хэсэгт байрлах Кагосима арал болон тус улсын хамгийн өмнөд цэгт хүрчээ. Үүний тулд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан ба 6 сарын аялалдаа өөрийн 31 насныхаа төрсөн өдрөөр гарсан байна. Такахаси GPS аялалдаа гарахаас өмнө Токиогоос холдож үзээгүй нэгэн байв. Аялал дуусахад тэр эх нутгаа бараг бүтэн тойрсон гэхэд болохоор санагдана. Олон ч шөнийг машиндаа өнгөрөөж. Татгалзах аргагүй сэтгэл хөдөлгөм санал тавьсан тул найз бүсгүй нь “Тийм” гэж хэлжээ.

interestingengineering.com

Япон залуу GPS-зураг зурах сонирхолтой болжээ. Өнөөдрийн байдлаар Такахаси GPS-ийн тусламжтайгаар 1000 гаруй урлагийн бүтээл туурвиад байна. Нийт 24 улс оронд 100,000 км урт зам үргэлжилнэ.

interestingengineering.com

GPS урлаг – тодорхой маршрутаар явах таны хөдөлгөөнийг тэмдэглэн үлдээдэг аппликейшний тусламжтайгаар бүтээнэ. Явсан замыг Google-ийн газрын зураг эсвэл Strava (фитнес тэмдэглэдэг аппликейшн) дээр тэмдэглэж болох ажээ. Та GPS трекерээ асаагаад урьдчилан бэлдсэн маршрутын дагуу хөдөлгөөнөө эхэлнэ. Эцсийн цэг дээр ирээд та интернэтийн газрын зураг дээр тэмдэглэгээгээ хийж татна – ингээд л таны бүтээл бэлэн болох нь. GPS дээрх зураг өөрөө бий болдоггүй юм. Тийм учраас яг таг нарийн урлагт тооцогдох ажээ.

Майкл Уоллес, буюу WallyGPX, — Strava дахь хамгийн алдартай онлайн зураач. Тэрээр өөрийн хотдоо 700 гаруй бүтээл туурвиад байна. GPS-трекингийн тусламжтайгаар бүр Donkey Kong тоглоомын дэлхийн газрын зургийг хүртэл бүтээжээ. “Миний хийж байгаа зүйл зураач эскизээ зурж байгаа юм шиг л ажил гэх юм уу даа. Хотоор унадаг дугуйтайгаа давхиж байгаа нь хий хоосон тоон будаг үүрч яваа юм шиг л, тэр хий хоосон будаг миний ард өргөн гэгч нь ул мөр үлдээнэ” гэж тэрээр ярьжээ.

Уоллес унадаг дугуйгаар явдаг, харин Такахаси ихэвчлэн явган явдаг ч зарим нэг GPS-бүтээлээ автомашинаар хийдэг байна. Хамгийн гол нь – гудамжнаас хармаар байгаа давтагдашгүй санаа олох хэрэгтэй. Үүний тулд заавал ямар нэгэн тусгай мэргэжил ч эзэмших шаардлагагүй. Хүссэн хүн болгон өөрийн маршрутыг зохиогоод л GPS, Google Earth эсвэл Strava аппликейшн ашиглаж болно. Магадгүй та дээд амжилт тогтоохоор бүтээл туурвих ч юм билүү? Танд хэрэгтэй зүйл гэвэл – багахан уран сэтгэмж, зориг байхад л хангалттай.

19
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *