Бөөрний чулуутай болсноо хэрхэн мэдэх вэ? Дараах 7 шинж тэмдэг хэлж өгөх болно!

2

Бөөрөнд хадгалагдсан давс болон эрдэс бодисоос болж бөөрний чулуутай болдог байна. Ихэнхдээ хүмүүс бөөрний чулуунаас аюулгүй байдлаар өөрсдөө салахыг эрхэмлэдэг. Хэрэв чулуу шээсний замд байрласан бол мэс ажилбар хийлгэхэд хүрнэ.

Зарим хүмүүс бөөрний чулуунаасаа салах хүртлээ бөөрний чулуутай болсноо мэддэггүй. Бөөрний чулуутай болох үед илрэх хэд хэдэн түгээмэл шинж тэмдгүүд гэж байдаг. Ингээд бөөрний чулуутай болох үед илрэх 7 шинж тэмдгийг дуулгая.

 

1. Өвдөх

Бөөрний чулуутай хүмүүст ихэвчлэн нуруу болон хавирганы доогуур өвдөлт мэдрэгдэнэ. Түүнчлэн уг өвдөлт хэвлийн доогуур хэсэг болон цавь хавиар мэдрэгдэх хандлагатай байдаг. Мөн эрч хүчгүй болох, сульдах зэргээр шинж тэмдэг илэрч болно.

 

2. Шээсний өнгө өөрчлөгдөх

Шээсний өнгө ягаан, улаан эсвэл бор, цустай гарах нь бөөрний чулуутай болсныг илтгэх түгээмэл шинж тэмдэг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Шээс өтгөн эсвэл онцгүй үнэртэй болж хувирах нь ч бий.

 

3. Шээс өөрчлөгдөх

Бас нэг илрэх шинж тэмдэг бол шээх үед үргэлж өвдөлт мэдрэх явдал юм. Түүнээс гадна байнга шээмээр санагдах боловч санагдаж байсан шигээ их шээс гарахгүй байх тохиолдол байна.

 

4. Дотор муухайрах

Дотор муухайрах нь бөөрний чулуутай болох үед илрэх шинж тэмдгүүдийн нэг аж.

 

5. Бөөлжих

Зарим мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар бөөрний чулуутай болсноор дотор муухайрах бөгөөд улмаар бөөлждөг байна.

 

6. Халуурах

Бөөрний чулуутай болох үед халуурна. Халууны температур 38 градус хүрэх бөгөөд заримдаа бүр үүнээс ч өндөр градуст хүрэх эрсдэлтэй байдаг гэнэ.

 

7. Даарах

Даарах ч мөн ялгаагүй бөөрний чулуутай холбоотой. Энэ нь халуурч байгаатай ч холбоотой байж мэднэ. Хэрэв танд халуурах болон даарах шинж тэмдгүүд ойр ойрхон илэрч байвал цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах ёстойг мартаж болохгүй.

Бөөрний чулуутай болох нь маш их өвдөлтийг мэдрүүлдэг. Хэрэв та бөөрний чулуутай бол мэргэжлийн эмчид хандаж, ямар эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаагаа мэдэж авч уг өвчнөөс ангижраарай.

10
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *