Тань руу нохой дaйрвал яах вэ: маш чухал 5 зөвлөгөө

5

Хэзээ ч, хэн рүү ч золбин нохой дaйрч болно. Нохой өөрийнхөө орон зайг хамгаалах гэж хүн рүү дaйрдаг. Хэрвээ сүргээс нэг нь дaйрч байгаа бол бусад нь ч гэсэн дaйрна л гэсэн үг. Хурц ааштай нохой хажуугаар явж байгаад хэн рүү ч дaйрч болно. Тань руу нохой дaйрсан бол яаж өөрийгөө хамгаалах вэ? Мэргэжилтнүүд энэ үед хэрэг болох хэд хэдэн зөвлөгөөг өгч байна.

1. Нохой архирч шүдээ хавирч байгаа бол

Тайван, хамгийн гол нь тайван байдлаа алдаж болохгүй. Энэ үед дaйралтаас зайлсхийж болно.

Уур хилэнтэй байгаа нохойтой таарвал тайван байдлаа хадгалж үлдэхийг хичээгээрэй. Зугтааж болохгүй. Нохой руу хашхирах хэрэггүй. Нохойны нүд рүү харахаас зайлсхийнэ – нохойг ажиглаад л хараандаа байлгаж байхад болно. Нохой танд ямар ч сонирхолгүй, анхаарал татахгүй байгаа мэт дүр эсгэнэ.

 

2. Нохой дaйрахад өөрийгөө хамгаалах: хурдан арга хэмжээ авна

Өөрийгөө ямар нэгэн зүйлээр (жишээ нь цүнх) хамгаалж нохойд хазуулахаас сэргийлнэ. Гар дор юу л таарна бүх зүйлийг ашигла. Хэрвээ боломжтой бол нохойны толгойд хүрмээ тайлаад углаарай. Хэрвээ нохой дайрсаар л байвал гараа атгаад нохойг цохино: хамар, хоншоор, эрүү гээд нохойны хувьд хамгийн эмзэг газар руу нь цохихыг хичээ, мөн нохойны хамгийн эмзэг газарт – урд хөл буюу цээж орчим байдаг. Хэрвээ нохой таныг хазаж байгаа бол мултрах гэж оролдсоны хэрэггүй, тэд хазалтаа улам чангалдаг юм.

 

3. Огцом хөдөлгөөн хийх эсвэл нохой шүдээрээ зуусан бол мултрах гэж оролдсоны хэрэггүй

Сул чөлөөтэй байгаа гараараа нохойны арын хөлөөс барь – ингэхэд нохой “өрсөлдөгч”-өө ихэнх тохиолдолд тавьдаг. Нохойны зуултаас салангуут огцом хөдөлгөөнөөр нохойг газарт дарж авахыг хичээнэ, биеийн жингээрээ нохойг дар.

 

4. Нохой таныг газар унагаасан бол: хүзүүгээ нуу

Хүзүүгээ хамгаалахгүй бол нохой артерийн судаснаас хазаж болзошгүй. Биеэ хумиарай. Толгойгоо мөрөндөө хийгээд хүзүүгээ хумина, эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Зарим нэг мэргэжилтнүүд үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэхийг зөвлөдөг, нохой дайрах сонирхлоо алддаг ажээ.

 

5. Нэмэлт зөвлөгөөнүүд

Нохойтой ярих гэж оролдсоны хэрэггүй, тэр ч бүү хэл хашхирах талаар ч бодсоны хэрэггүй – бүр илүү уурыг нь хүргэж орхино. Дайрахаас өмнө баримтлах шилдэг стратеги – амьтныг огт тоохгүй байгаа мэт харагдах. Нохойны анхаарлыг сарниулахын тулд толгой дээрээс нь ямар нэгэн зүйл хаях – нохой хэсэг сандрах үед танд зугтаах боломж гарна. Нохойны аманд хазах ямар нэгэн зүйл өгч болно – бас л анхаарал сарниулах арга. Мөн та өөрийгөө хамгаалах ямар нэгэн зэвсэгтэй гэдгийг нохойд ойлгуулах хэрэгтэй, үүний тулд ямар нэгэн зүйл өргөж байгаа мэт дүр эсгээрэй – мод, мөчир, чулуу аваад нохой руу шиднэ.

156
ГайхмаарГайхмаар
48
ТэнэглэлТэнэглэл
46
ХарамсалтайХарамсалтай
46
ГоёГоё
46
БурууБуруу
24
Ха ХаХа Ха
20
БахархмаарБахархмаар
19
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. М. Мөнхсайхан

    М. Мөнхсайхан

    2018/11/07 at 16:35

    Б. Золбоо haha

  2. Sohne Fem

    Sohne Fem

    2018/11/07 at 19:51

    барьж байгаа зүйлээрээ нэг л цохино доо ?

  3. Anuu Jiń

    Anuu Jiń

    2018/11/07 at 19:53

    Номин Б. Самбуу Ёндон unsh hha

  4. Хулан Намчинсүрэн

    Хулан Намчинсүрэн

    2018/11/09 at 10:06

    Би лав зохичоол зухдана

  5. Solongo Gankhuyag

    Solongo Gankhuyag

    2018/11/09 at 16:55

    Bathishig Munkhtsatsral hoyuland ni heregtei medeelel baina ??‍♀️

  6. Энхчимэг Ганхуяг

    Энхчимэг Ганхуяг

    2018/11/10 at 18:36

    Tŷkê Ñänå Энхжин Гэрэлт-Од Imuujin Imuujin

  7. Зочин

    2018/11/29 at 21:07

    Bi lav uhsen met helee gargaad hevtene

  8. Мб

    2020/03/07 at 23:03

    Нүдрүү нь шороо цац

  9. ок

    2023/04/05 at 16:54

    шороо цац

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *