Одооноос дахин кетчуп хэрэглэх шаардлагагүй боллоо: дараах 6 төрлийн амтлагч хоолыг хэд дахин илүү амттай болгоно

2

Шарсан төмс болон бусад төрлийн шарж, хайрсан хоолыг зөвхөн кетчуп болон гичээр амталдаг цаг ард үлджээ. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллохдоо дараах амтлагчуудыг ашиглан хоолоо илүү амттай болгож, хэзээ ч мартагдахааргүй зоогийг бариарай. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, эдгээр амтлагчуудыг шарсан төмстэй идэхэд илүү тохиромжтой шүү!

Ингээд та бүхэнд шарсан хоол /тэр тусмаа шарсан төмс/-ийг илүү амттай болгох 6 төрлийн амтлагчийг танилцуулж байна:

 

Шарсан махны соус

Гамбургер болон шарсан маханд ихэвчлэн хэрэглэгддэг энэ соусыг өөр олон төрлийн хоолонд хэрэглэж болно. Та хүнсний дэлгүүрээс хэрэглэхэд бэлэн болгож савласан шарсан махны соусыг худалдаж авч болох бөгөөд гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглан өөрөө ч хийх боломжтой.

Ус, гич, кетчуп, цагаан цуу, сахар, утсан чинжүү, хальсалсан сонгино – эдгээр орцуудыг хооронд нь сайтар хольж, шарсан махны соусыг гаргаж авах боломжтой.

 

Чихэрлэг болон исгэлэн соус

Халуун болон чихэрлэг соусыг хийхийн тулд танд дараах орцууд хэрэг болно. Эдгээрийн ихэнх нь танай гал тогоонд байгаа гэдэгт итгэлтэй байна.

Орцууд:

  • 3 хоолны халбага цагаан цуу
  • 4 хоолны халбага сахар
  • 4 хоолны халбага кетчуп
  • 1 цайны халбага давс
  • 1 цайны халбага жан

Дээрх орцуудыг хольж, бага хэмд өтгөртөл нь буцалгаж, хэрэглэхээсээ өмнө хөргөх ёстойг анхаарна уу.

 

Зөгийн балтай гич

Дээр дурдсан хоёр амтлагчийг бодоход зөгийн балтай гичийг хийхэд маш амархан. Тийм ч их орц шаардлагагүй. Таны мэдрэмж, чадвараас ихээхэн зүйл шалтгаалах болно.

Танд гич, оливын тос, зөгийн бал болон чинжүү байхад л хангалттай. Орцуудыг сайтар хольж, амтлагчийг гаргаж авна.

 

Сармисны соус

Энгийн бөгөөд хурдан хугацаанд бэлэн болно, сармисны соусыг Франц шарсан төмстэй хамт хэрэглэхэд тохиромжтой.

Энэ соусыг хийхийн тулд хүйтэн сүү, 3 хумс сармис, цөцгийн тос, нимбэг, орегано, давс болон чинжүү гэсэн орцуудыг сайтар холино. Ингэхдээ холигч ашиглаарай.

 

Халуун соус

Чинжүүнд дуртай хүмүүст зориулсан соус. Дараах орцуудыг ашиглан хийнэ: чинжүү, алкохолтой цагаан цуу, давс, оливын тос, сармис болон навч.

Та дараагийн алхамыг мэдэх үү? Дээрх орцуудыг холиход л болно. Энэ соусыг өтгөн эсвэл тосорхог болно гэж битгий бодоорой. Шарсан төмстэй идэхэд тохирно.

 

Сарнайн соус

Салат болон шарсан төмстэй хамт хэрэглэхэд тохиромжтой шингэн соус юм. Сарнайн соусыг хийхэд маш амархан.

Цөцгийн тос болон кетчуп, нимбэгийн шүүс байхад л болно. Орцуудыг хольж соусыг гаргаж авна.

Та яг одоо гал тогоо руугаа яаран очиж эдгээр соусыг хийж үзэх гэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *