Цэвэр цэмцгэр байдал гэж үүнийг л хэлнэ! Тогоо болон хайруулын тавгийг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх үр дүнтэй 3 арга

2

Заримдаа гэрийн эзэгтэй нарт сүү хөөрүүлснээс болж тогоонд үлдсэн хусам эсвэл хайруулын таваг дахь шарсан бяслагны үлдэгдлийг цэвэрлэх төвөгтэй байдаг. Хэдий тийм боловч та дараах хэдэн аргуудын тусламжтай энэ хүндхэн даалгаврыг биелүүлэх боломжтой.

Өнөөдөр бид танд танай гэрийн тогоо болон хайруулын тавгийг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх цөөн хэдэн үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ.

 

Тогоо болон хайруулын тавгийг богино хугацаанд цэвэрлэх үр дүнтэй 3 арга

1. Цагаан цуу

Хайруулын таваг хоолноос болж түлэгдсэн үед дээр нь халуун ус болон цөөн хэдэн цайны халбага цагаан цуу хийгээрэй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хайруулын тавагны түлэгдсэн хэсэг амархан арилах болно.

 

2. Давс

Энэ аргыг төмөр тогоо эсвэл паалантай гал тогооны сав суулгыг цэвэрлэхэд тохиромжтой. Давс өөх тос болон хөө, толбо зэргийг өөртөө сайн шингээж авдаг. Сав суулганы ёроол руу цөөн хэдэн цайны халбага давс цацаж, дээр нь хэдэн дусал угаагч шингэн хийнэ. Дараа нь хуурай салфеткаар арчина. 2-3 цаг байлгасны дараа усаар угаана.

 

3. Хүнсний сод

Тогоог усаар дүүргэж, 2 цайны халбага хүнсний сод хийж плитка дээр тавиарай. 15 минутын турш зөөлөн гал дээр буцалгах ба шингэн уусаж дуусмагц хөвсгөр алчуураар зөөлөн арчина. Үр дүнд нь тогоо цоо шинэ мэт болох болно.

Эдгээр аргууд бүгдээрээ онцгой тохиолдолд үр дүнтэй гэдгийг санаарай. Жишээ нь, зэвэрдэггүй гангаар хийсэн хувин, сав зэргийг давсаар цэвэрлэж болохгүй, яагаад гэвэл хүчил пааланг сэвтүүлнэ.

Та энэхүү хэрэгтэй аргуудыг ойр дотны хүмүүстээ заавал дуулгаарай. Мөн дээр дурдсан аргуудаас өөр арга мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *