Яг одоо Хятадын “зээлийн урхи”-нд ороод байгаа 8 улс орон

0

Өнгөрсөн жил улс орнууд Хятадад ойролцоогоор 1 тэрбум долларын өртэй гэсэн мэдээлэл байснаас гадна Шри Ланк дахь ихэнх компаниуд Хятадын засгийн газрын мэдэлд шилжээд байсан билээ. АНУ-ын арми байршиж байгаа Африк тивийн улс болох Жибутид Бээжингийн компаниуд үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд үүнд АНУ-ын засгийн газар таатай бус хандах болсон.

“Хятад улс, улс орны өрсөлдөөн, зээлийн эрсдэлтэй үйл ажиллагаа, авлигад идэгдсэн наймаа зэргийг хараат бус байдлаар дэмжиж, улс орнуудын өрсөлдөх чадварыг бууруулж, бие даасан байдлыг үгүйсгэж байна.” хэмээн АНУ-ын эрх бүхий байгууллага болох Рекс Тиллерсоны нарийн бичгийн дарга хэлсэн байна. Мөн тэрээр нэмж “Хятадын Африк тивд оруулж буй хөрөнгө оруулалт улс орнуудын дэд бүтцийн цоорхойг ашиглаж, өрийн сүлжээнд оруулж байгаа бөгөөд ажлын байрыг үгүй хийж байна.” гэжээ.

Зарим улс орнууд энэ явдлыг “зээлийн урхинд оруулах зорилготой дипломат харилцаа” гэж нэрлэдэг: Хямд өртөг бүхий дэд бүтэцтэй, хөгжил буурай улс орнуудад хөрөнгө оруулалт санал болгох бөгөөд эргээд бэлэн мөнгөөр төлөх боломжгүй тул санхүүгийн хувьд Хятадын хараат болдог байна. Тухайлбал, дэлхийн хамгийн том хэмжээтэй гэх тодотголтой Шри Ланкын нисэх онгоцны буудал барих төслийг энд дурдаж болно.

Хятад улс дэлхийн зах зээлд тэргүүлэгч гүрэн байхын тулд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нэрийдлээр “Авто замын бүтээн байгуулалт”-ыг санаачилсан. Энэ нь АНУ-ын эрх ашгийг зөрчиж байгаа аж. Иймээс олон улс орон Хятадын өр зээлийн сүлжээг ихээхэн буруутгаж байгаа юм.

“The Center for Global Development” гэх байгууллагын зүгээс яг одоогийн байдлаар Хятадын “зээлийн урхи”-нд ороод байгаа улс орнуудыг судалжээ. Үүнд дараах 8 улс орон багтаж байгаа юм: Жибути, Киргизстан, Лаос, Малдив, Монгол, Монтенегро, Пакистан болон Тажикистан.

Нийт өрийн хэмжээ: 2016-2018 он

Судлаачид энэхүү өр зээлийн сүлжээнд нэрвэгдээд байгаа улс орнууд Хятадад хэдий хэр хэмжээний мөнгө эргээд төлөх болохыг одоогоор нарийвчлан судлаагүй байгаа бөгөөд үүний тулд санхүүгийн томоохон тайлангуудын мэдээллийг цуглуулах хэрэгтэй байгааг онцолжээ. Хятадаас асар их хэмжээний хөрөнгө оруулалт авч, хөгжих боломж бүрдэж байгаа боловч, энэ нь эцсийн үр дүндээ Хятадын хараат улс болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Хятад улсын зүгээс зээлдэгч улс орнуудын хууль эрх зүйн нөхцөлийг үл ойшоож, хөрөнгө оруулалт өгсөн нэрийдлээр хараат байдлыг тогтоох болсон байна. Өөрөөр хэлбэл улс орнууд авсан зээлээ эргээд төлж чадахгүйд хүрэхэд газар нутаг болон дэд бүтцийн бодлогыг нөхөн олговор болгож, Хятадын зүгээс шаардах хандлага ажиглагдаад байгаа нь нууц биш юм.

31
ХарамсалтайХарамсалтай
15
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ганбат Батука

    Ганбат Батука

    2019/01/07 at 17:46

    amerik propaganda ??. uursdu urnduu hamag uul uurhaig n avch irgeni dain yysgedeg yum bj. heree hereenihe harig gaihaj ntr ??. odo nmg muul hha

  2. Javhlan Injener

    Javhlan Injener

    2019/01/08 at 02:57

    Монголчууд бид буцааж төлөхгүй юм шиг хүнээс зээлэх дуртай. Ерөнхий сайд, ерөнхийлөгч гадаадад айлчилж ирэхдээ бөөн өр зээл чирч ирчихээд бахархалтайгаар зурагтаар ярих нь гутамшиг. Өртэй хүн өөдөлдөггүй. Өр(зээл) болон ашигтай хөрөнгө оруулалт хоёроо ялгаад сурчихаасай

  3. Ul-oldokh Boldbaatar

    Ul-oldokh Boldbaatar

    2019/01/08 at 19:53

    Хужаагийн гол бодлого бол өрөнд оруулаад газар нутгийн нь авах

  4. Oyun Oyu

    Oyun Oyu

    2019/01/08 at 21:10

    Mongol mini 8 ulsiin 1 ni

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *