Эмч танд ямар нэгэн эмчилгээ бичиж өгөхөөс өмнө эдгээр 3 асуултыг заавал асууж байгаарай!

2

Бид эмчийг өвчтөнийхөө бие махбодийн онцлог болон ямар эмчилгээ таарч тохирохыг сайн мэдэж байгаа гэж боддог. Үнэхээр тийм байж чаддаг уу? Эмч нар ч гэсэн алдаа гаргаж болно. Хэрвээ та өөрөө эмчилгээний арга барил, үр дүн, гарах эрсдэлийн талаар лавлаж асуухгүй бол өөр хэн санаа тавьж асуух вэ?

 

Эмчтэй харилцахад баримтлах үндсэн арга барил

Мэргэжилтнээс эмнэлгийн зохих үйлчилгээ авахын тулд та эмчид очихоосоо өмнө дараах зүйлийг өөрийн зүгээс бэлдсэн байх ёстой:

  • Эмчид хэлэх гэсэн өвчин, таагүй мэдрэмж, шинж тэмдэг болгоныг тэмдэглэж авсан байна
  • Эмчид үзүүлэхдээ өвчний түүхээ авчирна. Өвчний түүхийг өөрөө тэмдэглэдэг байсан ч болно.

  • Урьд өмнө нь хэрэглэж байсан эмийн жагсаалт, ууж байсан тун, ууж эхэлсэн огноо, давтамж зэргийг агуулсан жагсаалт гаргана.
  • Өөрт байгаа шинжилгээний хариу, рентген зураг болгоныг авч очно. Эдгээрийг үзээд эмч таны эрүүл мэндийн байдлыг зөв тодорхойлж чадна.

Санаж яваарай: эмчийн өрөөнд ороод ичиж зовох, эргэлзэх зүйл байх ёсгүй. Таны санааг зовоож байгаа асуулт болгоныг эмчид тавьж хариулт авах эрхтэй. Мэргэжилтэнтэй харилцаж байхад ямар нэгэн зүйлийг ойлгоогүй бол давтан асуухаасаа ичих хэрэггүй.

Эмч эмчилгээ эхлүүлэхээр шийдсэн бол та дараах 3 асуултыг заавал асууна.

1. Эмчилгээ тус болох магадлал хэр өндөр байна вэ?

Жишээ нь, судас сайжруулах эм нь цусны даралт багасгах эсвэл зүрхний өвчлөлөөс үүдэлтэй үхлийн эрсдэлийг бууруулдаггүй. Тийм учраас та эмчийн бичиж өгсөн эмчилгээний давуу тал болон эмчилгээнээс хүлээж байгаа таамгийг мэдэж байх ёстой. Мөн тус эмчилгээний статистик тоон баримтуудыг ч сонирхон асууж болно.

 

2. Эмчилгээнээс танд үзүүлэх гаж нөлөөний магадлалыг тодруулна

Бүх зүйл өөрийн гэсэн эрсдэлтэй, үүнд эмчилгээ, шинжилгээ ч гэсэн харахад энгийн бөгөөд гэмгүй харагдах хэдий ч өөрийн гаж нөлөө гэж бий. Санаж явах зүйл гэвэл: үр дүнгүй эм л гаж нөлөөгүй гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ эрсдэлтэй болгоныг үр дүнгүй гэж ойлгож бас болохгүй. Жишээ нь, химийн эмчилгээ нь өвчтөнд маш хор аюултай, гэхдээ хавдартай тэмцэхэд үнэхээр үр дүнгээ өгч байгаа эмчилгээний арга юм.

 

3. Өөр ямар хувилбар байна?

Таны тохиолдолд эмчилгээний өөр хувилбар байж болох талаар эмчлэгч эмчээсээ асуугаарай. Хувилбар байгаа бол чухам яагаад тухайн сонголтыг хийж байгааг ч гэсэн та мэдэх учиртай.

Эмчтэйгээ илэн далангүй харьцаж мэдэхийг хүссэн болгондоо асуулт асууж хариулт авч байгаарай, үүнд санаа зовох зүйл огт байхгүй шүү. Санаж явах зүйл гэвэл: үйл ойлголцол эсвэл буруу ойлголт нь таны амь настай ч холбоотой болж мэднэ.

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altantsetseg Shagdar

    Altantsetseg Shagdar

    2019/01/07 at 12:01

    Асуувал уурлана бодит үнэн

  2. Tuğçe Seten

    Tuğçe Seten

    2019/01/07 at 15:54

    Урдаас загнаад боон юм болно.Уурандаа буруу эм эмчилгээ хийчих бий гээд юу ч хэлэхгуй шудээ зуугаад л гарна шуу дээ монголд ийм л бгаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *