Эйфелийн цамхагаас дутахааргүй олны анхаарлыг татах, дэлхийн хотуудын 14 содон зүйлс

0

Орчин үеийн хотууд сансрын хурдаар хөгжиж байна. Шил, бетоноор хийсэн аварга том мод шиг л шинэ барилга байшингууд сүндэрлэсээр одоо бүр улиг домог болж байна уу гэлтэй. Гэхдээ азаар нүд салгалгүй хараад л баймаар гайхамшигтай объект барих хүмүүс бас байх ажээ.

Бид архитектурын сонирхолтой бүтээн байгуулалтуудыг сонирхож үзсэн юм. Эдгээр нь нүд баясгаж сэтгэл сэргээхийн зэрэгцээ хотынхоо оршин суугчдад ч мөн ашиг тус үзүүлдэг байна.

Хотын цэцэг, Израиль

© A As Architecture / YouTube

Энэ хурц өнгөтэй байгууламжийг Иерусалим дахь Валлеро талбай дээр босгожээ. Хотын хуучин дүүргүүдийг сэргээх төслийн хүрээнд бий болсон эд. Архитекторуудын санаагаар бол цэцэг дор хүн ирэх болгонд цэцэг дэлбээгээ дэлгэнэ, харин хэн ч байхгүй бол эргээд дэлбээгээ хумина. Цэцэг дэлбээгээ дэлгэсэн байхад энэ талбай үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг ажээ.

 

Улаан хаалга, Шотланд

© Pixabay

Шотландад хаалгаа улаан өнгөөр будах нь элбэг. Энэ өнгөөр байрны эзэн ипотекоо бүрэн төлж хууль ёсны өмчлөгч болсноо илэрхийлдэг байна.

 

Хот хооронд шилжих бүс, Польш болон Литва

© НОВЫ / YouTube

Польшийн Люблина хот болон Литвийн Вильнос хотын оршин суугчид бие биенээ тоон порталаар дамжуулан харж болно. Хоёр улсын хооронд яг одоо болж буй үйл явдлыг камерын тусламжтайгаар шууд үзүүлдэг дугуй дэлгэц байдаг юм. Төслийн зохион бүтээгчид дэлхий дахинд ийм дэлгэцүүдийг тавихаар ажиллаж байгаа ажээ.

 

Байшингуудын ханан дээр зурсан аварга том зураг, Мексик

© earthmoonsun / Reddit

Мексикийн жижигхэн хот болох Пачука олон жилийн турш муухан нэр хүндтэй байсан юм. Тэнд ядуурал, гэмт xэрэг ноёрхож байсан нь хотын оршин суугчдын амьдралд сөргөөр нөлөөлж байв. Энэ байдал GERMEN crew бүлгийн идэвхтнүүдэд сэтгэл нийцээгүй тул нутгийн засаг захиргааг шинэ амьдрал эхлүүлэхийг ятгаж чаджээ. 200 орчим орон сууцны барилгыг чадварлаг зураачдын зургийн “талбар” болгосон нь ядуу хорооллыг урлагийн бүтээл болгон өөрчилж чаджээ.

 

Маркетхол, Нидерланд

© denniscallan / YouTube

Маркетхол – нэгэн зэрэг орон сууц болон оффисын барилгын үүргийг гүйцэтгэдэг, гэхдээ энэ нь захын дээвэр болж нумарсан хэлбэртэйгээр хийгджээ.

 

Ультра орчин үеийн номын сан, Хятад

© New China TV / YouTube

Хятад дахь Тяньцзинь Биньхай номын сан нь соёл урлагийн хот бүтээн байгуулах томоохон төслийн хүрээнд баригдсан юм. Архитектурын объект нь бүхэлдээ том гэрэлтэй танхим, каскад номын тавиур бүхий 33,700 м.кв талбайгаас бүрджээ.

 

Жуйи гүүр, Хятад

© RT на русском / YouTube

100 метрийн урттай мушгирсан гүүр нь 140 метрийн өндөрт байрладаг бөгөөд 2019 онд баригдаж дуусжээ. Ийм байгууламж байдаг гэдэгт олон хүн итгээгүй гэдэг, тиймээс үнэхээр давтагдашгүй нь ойлгогдоно. Ангал дээгүүр явах мушгирсан гүүр байгаа нь үнэхээр нотлогдсон тул архитектурын энэ гайхамшгийг хүн болгон үзэхээр зүглэх болсон байна. Гүүр нь онц чухал нийгмийн үүргийг гүйцэтгэдэг. Жуйи хиймэл арлыг их газартай холбож усан хангамж, хий, цахилгааныг дамжуулдаг ажээ.

 

“Парк Роял” зочид буудал, Сингапур

© Dezeen / YouTube

Сингапурын төвд баригдсан “Парк Роял” зочид буудал нь террас бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр чимэглэгдсэн. Уг барилгыг ойн савдаг ид шидээ ашиглан өтгөн ногоон болгосон юм шиг л харагдана, үнэхээр шинэлэг бас амжилттай төсөл болсон нь хэнд ч ойлгомжтой.

 

Босоо цэцэрлэг, Испани

© Mama Chelley OFW Mom / YouTube

Босоо цэцэрлэг зөвхөн мадридын өргөн чөлөөг гоёх зориулалтгүй юм. Өтгөн цэцэрлэг нь агаарын хорт хийг бууруулахын зэрэгцээ чийгшлийг нэмэгдүүлж хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд тусалдаг ажээ.

 

Тэнгэрийн усан сан, Их Британи

© London Walks / YouTube

Sky Pool – Лондонгийн задгай усан сан юм. Хоёр орон сууцыг 35 метрийн өндөрт хооронд нь холбосон байдлаар хийгджээ. Энэ байшингуудын оршин суугчид Темза мөрнийг ширтсэн шигээ өндөрт усанд сэлж өөрийгөө эрхлүүлж болно. Зөвхөн Темза ч биш мөн британийн парламентын барилга зэрэг хот тэр чигээрээ алган дээр тавьсан юм шиг л харагддаг ажээ.

 

Үйлдвэрээр босгосон парк, Австрали

© monomotive / Reddit

Нэгдсэн төв парк — Сиднейн захад байрлах олон төрлийн зориулалтаар ашиглагдаж байгаа байгууламж юм. Урьд нь энэ барилгад шар aйрагны үйлдвэр ажилладаг байж, харин одоо экологид ээлтэй орон сууцны байр болон өөрчлөгджээ. Байшингийн гадна хана дээр өвс ургамал болон нарны цацрагийг ургамал болон барилгын тодорхой хэсэгт чиглүүлэх гелиостат бий. Мөн уг барилга нь маш бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цахилгаан станцтай, усны хэрэгцээгээ хангах дотоод эх үүсвэртэй ажээ.

 

Модон дээрх байшин, Итали

© DW Euromaxx / YouTube

Италийн Турин дахь орон сууцны барилга нь бетонон ширэнгийн дунд яг л жинхэнэ баянбүрд шиг харагдана. Уг барилгад 150 гаруй мод болон өөр олон төрлийн ургамал ургадаг тул оршин суугчдын уур амьсгалын нөхцлийг сайжруулдаг байна.

 

Дирижаблийн ангарт хийсэн “Tropical Islands Resort”, Герман

© Wikimedia Commons

Tropical Islands Resort” сэдэвчилсэн аквапарк нь Берлинээс холгүйхэн байдаг. Диваажин гэж хэлмээр энэ газар дирижаблийн хуучин ангарт “төржээ”. Байхгүй зүйлгүй гэж хэлж болохоор. Хүрхрээ, өтгөн шигүү ургасан халуун орны өвс ургамал, халуун орныг санагдуулам жижигхэн овоохойтой бяцхан арал. Жинхэнэ далайн эрэг биш гэдэгт нэг л итгэж чадахгүй, хүний гараар бүтсэн архитектурын гайхамшиг мөнөөс мөн.

 

Канзасын нийтийн номын сан, АНУ

© rockystl / Reddit

Канзас дахь номын сангийн гадна хана нь номын тавиур шиг харагдана. 7-8 метрийн өндөртэй 22 боть номыг тавиур дээр өрчихсөн юм шиг. Урьд нь банкны барилга байсныг дараа нь өөрчилж номын сан болгон ашиглажээ. Хотын оршин суугчид нь хотын шинэ объектын гадна талд ямар уран зохиолын ном “сүндэрлэх”-ийг сонгосон гэдэг.

6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *