Буудлын өрөө тасалгаа, хувцас солих өрөөнд нууц камер байгаа эсэхийг шалгах 6 арга

1

Зарим зочид буудал, түрээсийн байр, дэлгүүр зэрэгт нууц камерууд байрлуулсан байх нь элбэг байдаг билээ. Иймээс ч өрөө, тасалгаанд байрлуулсан нууц камертай холбоотой асуудлууд хүний эрх, хувийн орон зайд халдсан хэмээн асуудал үүсгэх явдал олон улсад их тохиолддог. Манай сайт уншигч танд өрөө тасалгаанд нууц камер байгаа эсэхийг шалгах энгийн аргуудаас танилцуулж байна.

Хэрхэн шалгах вэ?

Дийлэнх хяналтын камерууд нь онлайн сүлжээнд холбогдож ажилладаг эсвэл гар утасны аппликейшнээр дамжуулан удирдах боломжтой байдаг тул өрөөний радио дохионы давтамжийг шалгах, өрөөний интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн тоог хамгийн эхэнд шалгах хэрэгтэй байдаг ажээ.

 

1. Камер ямар ч хэмжээтэй байж болох боловч зөвхөн өрөөг бүтнээр нь харах боломжтой газарт л байрладаг.

Өдөр болон шөнийн дурантай, хөдөлгөөн мэдрэгдэх үед идэвхждэг гэх мэт олон төрлийн камерууд бий. Иймээс хэрэв та өрөө тасалгаанд тань нууц хяналтын камер байрлуулсан байна гэж үзэж байгаа бол маш олон төрлийн хэмжээтэй байдаг ч өрөөг бүхэлд нь харах боломжтой хэсэгт байрласан байдаг гэдгийг анхаарч шалгах нь зүйтэй.

 

2. Хэвийн гэрэлтүүлэгтэй орчинд ажиглалт хийх.

Хэвийн гэрэлтүүлэгтэй орчинд өрөөг бүхэлд нь харах боломжтой газруудыг сайтар ажиглаарай. Нууц камер байрлуулсан газарт гэрэл ойж гялалзах, хана, тавилгын өнгөнөөс ялгарч харагдана, сүлжээний утастай холбогдох зэрэг шинж илэрдэг.

 

3. Чимээ сонсох.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Камер ажиллаж байх үедээ намуухан дүнгэнэх чимээ гаргадаг ажээ. Иймээс өрөөгөөр алхангаа ямар нэгэн чимээ сонсогдож байгаа эсэхийг шалгаж үзэхийг зөвлөж байна. Ялангуяа улаалгын өрөө, орны ойролцоо болон ажлын ширээ орчимд нууц камер байх магадлалтайг тооцоолж ажиглаарай.

 

4. Өрөөнд байгаа эд зүйлс зөв байрлалд байгаа эсэхийг шалгах.

Өрөөнд тань байх ёстой байрандаа бус шаардлагагүй, сэжиг бүхий газарт байрласан байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй, түүнчлэн тэдгээр эдлэл хэрэглэлүүдэд ямар нэгэн байх ёсгүй нэмэлт холболт, нүх гэх мэт зүйлс байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Нууц камерууд нь ихэвчлэн утаа мэдрэгч, тогны залгуур, телевизор болон интернэт төхөөрөмж, агаар шүүгч, сэрүүлэг, цаг, номын тавиур, гэрэл  зэрэгт байрласан байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Харин хувцас солих өрөөний толийг шалгахдаа та нэг хуруугаараа толинд хүрч үзэхэд л хангалттай байдаг ажээ. Энгийн толинд хүрэхэд таны хуруу болон хурууны тусгал хооронд тодорхой хэмжээний зайтай харагддаг бол нөгөө тал руугаа нэвт харагддаг толинд хүрэхэд тусгал болон хуруу хооронд зай гарч харагддаггүй байна.

 

5. Чийдэн хэрэглэх.

Хэрэв та нууц камер байж болзошгүй зүйлийг олж харсан ч камер мөн эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа бол хурц гэрэл тусгаж шалгах боломжтой ажээ. Камер луу хурц гэрэл тусгахад цэнхэр өнгөөр туяарч харагддаг байна.

 

6. Харанхуйд ухаалаг утасны камер ашиглан шалгах.

Гэрлээ унтрааж харахад камер гэж таамаглаж буй зүйл тань гэрэлтэж харагдахгүй байна уу? Тэгвэл гар утасны нүүрний камер ашиглан хараарай. Ухаалаг утасны нүүрний камер нь IR шүүлтүүр буюу хэт улаан туяа шүүгчгүй байдаг тул камераас ялгарах туяаг нарийн тогтож харах боломжийг олгодог аж.

 

Хэрэв таны өрөөнд нууц камер байрлуулсан байгаа бол ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хэрэв та өрөөнд тань нууц камер байгааг олж тогтоосон тохиолдолд өрөөнөөс яаралтай гарч, цaгдаад мэдэгдэх хэрэгтэй. Нууц камер байгаа гэдэгт итгэлтэй байгаа бол камерыг авах, нягталж шалгах гэж оролдох хэрэггүй гэж зөвлөж байна. Учир нь эдгээр үйлдлүүд нь цaгдаагийн байгууллагад хэрэгтэй баримт, ул мөрийг арилгах эрсдэлтэй байдаг ажээ.

Ийм нөхцөлд орсон тохиолдолд та ямар арга хэмжээ авах байсан бэ?

10
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *