2018 онд ямар ухаалаг утас авбал хамгийн оновчтой сонголт байх вэ?

0

2018 оны шинэ утаснууд ямар байж болохыг хамгийн сүүлийн шилдэг загваруудын чиг хандлага, цуу яриа, зарласан үзүүлэлт зэргээс зарим нэг ойлголт авч болох ба одоогоор доорх трэндүүд ажиглагдаж байна.

  • 18:9 харьцаа бүхий дэлгэцтэй байх. Зөвхөн топ утаснууд төдийгүй бусад ангиллын утаснууд ч ийм дэлгэцтэй байх болов уу. Саяхан олонд танилцуулагдсан Xiaomi Redmi 5 болон 5 Plus нь үүний нэг тод жишээ юм.
  • Хүрээгүй дэлгэц. Утасны хүрээ, захыг багасгах, алга болгохын төлөөх тэмцэл одоо дөнгөж эхэлж байна. Ирэх жил Xiaomi Mi MIX2, iPhone X маягийн утас бүр л их болох болов уу.
  • Хүний царайгаар түгжээ тайлагдах систем. Apple–ийн эхэлж хэрэглэсэн энэ технологийг Хятадын компаниуд өргөнөөр хэрэгжүүлж байна.
  • Хөрөг зураг авах. Энэ функц олон компанийн топ утаснууд дээр байгаа ба 2018 онд энэ зургийн чанар бүр сайжрах нь тодорхой. Pixel 2 болон 2 XL Google энэ зургийг авахын тулд хоёр дахь камер тэр болгон хэрэггүй гэдгийг харуулж байна.
  • Түргэн цэнэглэлт. 2018 онд Meizu болон Oppo нарын болон бусад компаниудын өмнө нь зарласан түргэн цэнэглэх систем ажиллаж эхэлнэ.

Шинэ ухаалаг утаснуудыг хүлээх цаг багахан үлдлээ. Энэ оны эхнээс зарим томоохон үзэсгэлэнд топ утаснууд, дараахан нь ангилал доогуур утаснууд тавигдаж эхлэх бөгөөд эдгээр утаснуудаас чухам юу хүлээж болохыг танилцуулъя.

Samsung Galaxy S9 / S9+

Танилцуулах хугацаа: 2-р сарын 27

Өмнөх загваруудаас ялгарах гол онцлог нь Galaxy A8 болон А8+ шиг камерын дурангийн доор орших хурууны хээ таних сканнерийн байршил юм. Гэхдээ S9 нь дан камертай байх бол S9+ нь хос камертай. Бусад онцлогийн хувьд AKG-ийн стереодинамик шинээр тавигдах бөгөөд энэ компанийн утаснуудын дуу гаргах боломж бусдаас нилээд доогуур байдгийг энэ систем өөрчлөх болов уу.

Хүний нүүр царай таних системийн тухайд хэрэглэгч нар янз бүрийн бодолтой байгаа ба зарим нь ийм систем нэвтэрнэ гэж хүлээж байхад нөгөө хэсэг нь нүдний сканертай хэвээрээ байна гэцгээж байна. Ямар ч бай зөвхөн хурууны хээгээр утасны түгжээ онгойлгохгүй өөр нэмэлт систем байх бололтой.

Galaxy S8/S8+ утаснаас S9/S9+ руу шилжих нь нэг их ач холбогдолтой байхгүй болов уу. Гэхдээ хэрвээ танд “8” загвар таалагдаагүй, хурууны хээ таних сканнерын байрлал эвгүй гэх зэрэг таагүй зүйл байгаа бол шинэ утаснууд сонирхлыг тань татах байх. Түүнээс гадна энэ компанийн топ утастай болох гэсэн хүний анхаарлыг татах нь лав.

 

Nokia 9

Танилцуулах хугацаа: 1-2-р сар

Энэ утас нь 5,5 инчийн OLED дэлгэцтэй, үндсэн болон туслах камерийн аль аль нь хос камертай, нимгэн хүрээтэй жижигдүү утас байх бололтой ба 1-р сарын сүүлээр олон түмэнд танилцуулах төлөвлөгөөтэй. Энэ утас нь Финий энэ компанийн үнэнч хэрэглэгч нар болон цэвэр Android утас хэрэглэгч нарын сонирхлыг татах нь ойлгомжтой.

 

LG G7

Танилцуулах хугацаа: 2-3-р сар

Энэ нь LG V30+ утасны сайжруулсан хувилбар бөгөөд нарийн хүрээ, хос камер, Bang & Olufsen-тэй хамтран бүтээсэн чанартай аудио систем гээд бүгд байх бөгөөд өмнөхөөсөө үл ялиг жижиг байна.

Гадуур тарсан яриагаар бол өмнөх камераас ялгарах гол ялгаа нь урд камертай цуг байрлах нүдээр ялган таних сканнер бөгөөд энэ технологийн патентийг тус компани эзэмшдэг болсон гэнэ. Зарим нэг цуу яриагаар энэ утас нь f/ 1.4 өрцтэй адил чанар бүхий сенсортой болох ба энэ нь уг утсыг шөнийн зураг авах хамгийн хүчирхэг утас болгох нь. Иймэрхүү сенсортой болох нь үнэн бол G7 нь Samsung-ын топ утаснуудын бас нэг өрсөлдөгч болох боломжтой.

 

Huawei P20 (P11)

Танилцуулах хугацаа: 2-р сар

Одоо гарч байгаа яриагаар бол энэ компани өөрийнхөө топ утасны нэршлийг солих гэж байгаа ба P20 ангиллын гурван топ утсыг олонд танилцуулах бололтой. Эдгээр утас нь 5 дахин татах чадалтай, гибрид зүүм-тэй, гурван арын камертай болох ба үүгээр 40 мп нягтралтай зураг авах боломжтой болох юм байна.

Huawei P20 болон P20+ нь хурууны хээгээр таних сканертай болох ба энэ сканер дэлгэцийн доор байрлах товчин дээр байна. Харин Huawei P20 Pro нь өмнөх хоёроосоо нилээд ялгаатай байх бөгөөд iPhone X шиг дэлгэцтэй, хурууны хээний мэдрэгч утасны ард байрлах юм байна. Эдгээр гурван утас нь хүний нүүр царай таних системтэй болж магадгүй ба өнгөрсөн 11-р сард энэ тухай зарлаж байсан билээ.

 

Meizu M15 Plus

Танилцуулах хугацаа: 2-3-р сар

18:9 харьцаатай, нарийн хүрээтэй, хос үндсэн камертай энэ утасны хурууны хээ таних сканнер нь Sony Xperia шиг хажуу талдаа байрлана. Магадгүй чухам энэ утсанд хурдан цэнэглэлт хийх Super mCharge хэрэглэж магадгүй бөгөөд 2017 оны 2-р сард энэ тухай мэдээллэж байсан юм. Үүний тусламжтайгаар 3000 мА/цаг багтаамжтай батерейг 0%-100% болгоход 20 минут л шаардагдах болно. Мөн энэ утсанд шилдэг процессоруудын нэг болох Exynos–ийг тавих сураг бий бөгөөд ингэсэн тохиолдолд энэ утас олон А зэрэглэлийн брэндийн топ утастай өрсөлдөх биз ээ.

 

Xiaomi Mi7

Танилцуулах хугацаа: 3-4-р сар

5,65 инчийн дэлгэцтэй, нарийн хүрээтэй энэ утасны нүүр царайгаар таних систем нь iPhone X-ийн Face ID-тай төстэй зарчмаар ажиллах ба үндсэн камер нь хосолсон, 12 болон 20 Мп нягтаршилтай байх нь. Мөн Mi7 нь түргэн цэнэглэгч Qualcomm-той байх бөгөөд гол давуу тал нь харьцангуй хямд үнэ байх бололтой.

 

Xiaomi Mi Max 3

Танилцуулах хугацаа: 5-р сар

Энэ загвар нь одоо зарагдаж буй Mi Max2-той адилхан байх боловч дэлгэцийн хэмжээ нь 7 инч болох ба нарийн хүрээ, 18:9 харьцаатай хийснээр дэлгэцийн хэмжээг ингэж ихэсгэж чадсан байна. Qualcomm Snapdragon 630 болон Snapdragon 660 процессортой гарах ба аль алинд нь 5500 мА/цаг багтаамжтай батерей, түргэн цэнэглэгч байна. Энэ төхөөрөмж нь утсаараа тоглоом тоглох, кино үзэх сонирхолтой хүнд таарсан сайн сонголт болох биз ээ.

 

iPhone 2018

Танилцуулах хугацаа: 9-р сар

Apple компани энэ оны намар iPhone утасныхаа 3 загварыг гаргах бөгөөд бүгд iPhone X-ийн загвар бүхий өвөрмөц дэлгэцтэй байна. Дэлгэцийн хэмжээ 5,8; 6.1; 6.5 байх ба нягтрал, матриц нь бүгд ялгаатай ба үнэ нь ч өөр өөр байх нь ойлгомжтой.

Гадуур тарж буй цуу яриагаар бол хамгийн хямдхан загвар нь 650 орчим ам доллар байх ба энэ загвар нь л ганцаараа метал гадаргуутай, нөгөө хоёрынх нь ард тал шилэн гадаргуутай байх ба бүгд Face ID-тай байх болно.

Гурван янзын загвараа зэрэг гаргах нь Apple компанийн бүтээгдэхүүнд дуртай хэрэглэгч нарын хувьд ёстой л сюрприз болох бөгөөд iPhone X хэт үнэтэй, iPhone 8 Plus хэтэрхий том гэх зэрэг дутагдалтай гэж үздэг хүмүүст өргөн сонголт бий болно.

17
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *