
Зарим нэг бүсгүйчүүд өөрийн гэсэн онцгой мөрөөдөлтэй байдаг. Тэр нь үнэхээр биелэшгүй мэт санагдах тул мөрөөдлөө мартахыг хүснэ. Даанч эмэгтэй хүн зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч тул тэднийг юу ч зогсоож чадахгүй ажээ.
Танилц, 29 настай Далия Наим (Dalia Naeem). Тэр багаасаа л Барби шиг харагдахыг хүсдэг байлаа. Даанч өөрөө төрөлхийн хар үстэй, бор талдаа арьстай. Мөрөөдлөө биелүүлэхэд энэ мэт саад тулгарчээ.

Бүсгүй Барби хүүхэлдэйтэй адилхан болохын тулд нийтдээ 43 удаагийн мэс засал хийлгүүлсэн. Тэр зөвхөн хөx, нүүрний хэлбэрийг өөрчлөх гоо сайхны мэс засал хийлгүүлээд зогсохгүй мөн одоо ч гэсэн элдэв янзын аргаар өөрийгөө үргэлжлүүлэн өөрчилсөөр л байна: уруулаа томруулна, хөмсөг, сормуус хийлгүүлнэ.

Түүний өөрчлөлтийг сошиал сүлжээнд сая гаруй хүн сонирхон ажигладаг. Бүсгүй өдөр болгон селфи хийж сошиал сүлжээнд байрлуулдаг уламжлалтай. Тэрээр хувийн амьдрал, ажил төрлөө бусадтай хуваалцдаг гэж хэлж болно. Далия – телевизийн хөтлөгч. Иракт амьдардаг бөгөөд орон нутгийн сувгуудаар их гардаг байна.

Өөрийгөө өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөх тэрээр гадаад улсын мэс заслын эмчид хандан үзүүлэхэд хүрдэг. Ямартай ч одоогийн байдлаар Австрали улсад түүнд мэс засал хийлгэхийг хориглоод байгаа тул бүсгүй өөр улсын эмнэлэг хайж олоход хүрчээ.

Далия өөрийн гадаад төрхийн өөрчлөлтдөө сэтгэл хангалуун явдаг хэдий ч зарим нэг дагагчид нь түүнд шүүмжлэлтэй хандах ажээ: Барбитай адил гэхээсээ илүүтэй Зомбитой адилхан юм гэнэ.

Гоо сайхны мэс засал хийлгэхээс өмнө ийм бүсгүй байжээ

Уншигч та гоо сайхны мэс заслын талаар ямар бодолтой байдаг вэ?







