Коронавирусын халдвар авсан хүний тоо 700 давсан тул Өмнөд Солонгос улс албан ёсоор түгшүүрийн “улаан” түвшин зарлалаа!

0

Ердөө ганцхан 7 хоногийн хугацаанд коронавирусын халдвар авсан хүний тоо 700 давсан тул Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ-инь албан ёсоор түгшүүрийн “улаан” түвшин зарласныг “The Guardian”-д мэдээллэжээ.

Вирусын халдвар Тэгү хотоос эхлэн хурдацтай тархсан гэж албаны эх сурвалжууд мэдээллэж байна. Нийт халдвар авсан хүмүүсийн тал хувь буюу 329 нь Шинчёонжи Христийн сүм, Гэрчлэлийн ордны гишүүн бөгөөд тэднээс шинжилгээ авахад Covid-19 вирусын халдвар авсан болох нь (2020.02.23) батлагдсаныг “Yonhap News” мэдээллэсэн байна.

DW

 

Өмнөд Солонгос улсад 763 хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон, 7 хүн вирусын халдвараас болж нас барсан талаар “New Straits Times” мэдээллэв

Энэ бүх үйл явдал ердөө ганцхан 7 хоног хүрэхгүй хугацаа (2020.02.18-02.24)-нд болсон нь хүмүүсийг ихээхэн сандралд оруулаад байна. 2 сарын 18-ны байдлаар тус улсад 31 хүн вирусын халдвар авсан гэж бүртгэгдээд байсан билээ.

DW

 

 

 

Албан ёсоор түгшүүрийн “улаан” түвшин зарлаад байгаа Ерөнхийлөгч Мүн Жэ-инь вирусын тархалтыг “урьд өмнө байгаагүй хүчирхэг” байдлаар зогсооно гэдгээ амласан байна. Тэгү хот болон Чеондо мужуудыг өнгөрсөн баасан гаригт (2020.02.21) “онцгой анхаарах бүс” хэмээн тодорхойлсон байжээ.

Өмнөд Солонгост онц байдал зарласан учраас олон нийтийн бүхий л үйл ажиллагааг хориглож, сургуулиудыг тодорхой хугацаагаар хаагаад байгаа юм байна.

Chiang Rai Times

Өмнөд Солонгос улс коронавирусын халдвар авсан болон нас барcан хүний тоогоор Хятад улсын дараа бичигдэх боллоо.

22
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Geeg Buyan

    Geeg Buyan

    2020/02/24 at 18:06

    бүх улс орон энэ аймшигт өвчнийг хурдан л дарж устгаж ард нь гарах болтугай тэнгэр өршөө

  2. BI BI

    BI BI

    2020/02/24 at 18:44

    833 болсон ш дээ аль хэдийн…

  3. У. Тэмүгэ

    У. Тэмүгэ

    2020/02/24 at 19:02

    Hmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *