
“Хэрэв чамд хачирхалтай чанар байхгүй бол харин ч чи хачин этгээд юм” хэмээн Жонни Депп нэгэнтээ хэлж байсан. Амьдрал дээр тэрээр өөрөө хачирхалтай хүн гэдгээ үргэлж баталсаар иржээ. Тэр бол хэнтэй ч жишимгүй жигтэй эр. Үеийнхэн нь түүнийг Жонни Дип (dippy – галзуу, солиотой) хэмээн дууддаг байжээ.
1. Жонни Депп коулрофоби буюу алиалагчаас айдаг эмгэгтэй. Алиалагч харахаараа түүний энэ өвчин сэдэрч амьсгал нь боогддог аж.
2. Депп шоколаднаас их харшламтгай. “Шоколад”, “Чарли ба шоколадны ертөнц” кинонуудын зураг авалтын үеэр амттанг хэтрүүлэн хэрэглэх шаардлага гарч байжээ.
3. 16 настай Жонниг сургууль дээрээ өмдөө шувталсных нь төлөө яагаад ч юм нүцгэн өгзгөнд учиргүй дургүй багш нь сургуулиас хөөж байжээ.
4. Депп хиймэл сахал цуглуулдаг.
5. Жонни гүрвэл сургаж чаддаг. Энэ нь чухам юунд хэрэгтэй, яаж ийм чадвартай болсныг нь бурхан л мэдэх байх. Тэр үүгээрээ ихээхэн бахархдаг гэнэ шүү.
6. Депп нэг удаа хутгатай дээрэмчнийг зогсоож чадсан гэдэг. Тэр зодолдож, хутгыг нь хаяулж чадсан гэж та бодож байна уу? Үгүй дээ, үгүй. Тэр түүнийг үгээр “уярааж” чадсан юм.
7. Залуу байхдаа тэрээр стрессээс гарахын тулд хутгаар өөрийгөө гэмтээдэг байсан бөгөөд одоо тийм үйлдэл хийхээ больсон.
8. Дүрдээ орохын тулд тэрээр цагаан хоолтон болж байсан.
9. Депп хоёр удаа баривчлагдаж байсан нь: Нью-Иоркийн зочид буудлын өрөөгөө түйвээж байсан, мөн Франц паппараци залууд “шанг нь хүртээж” байсны төлөө гэнэ.
10. Жонни Депп өөрийн бүтээсэн Жекийн дүрийг “хосгүй дур булаам” хэмээн нэгэнтээ ам алдаж байсан юм.
11. 12 настайдаа Жонни тамхи татахыг сурч, 13 насандаа эр хүн болжээ.
12. Тэр цайны мөнгө үлдээхдээ гар татдаггүй, мөн гарын үсгээ өгөхдөө хэзээ ч татгалзаж байгаагүй гэдгээрээ үргэлж баярхдаг.
13. Депп бүжиглэхээс үнэхээр айдаг. Киноны зураг авалтанд бүжгийн хэсэг байвал бүжгийн багш хэзээд бэлэн байдалд байдаг гэнэ шүү.
14. Жүжигчин болохоосоо өмнө Депп утсаар бал сурталчилж худалддаг ажил хийдэг байжээ.
15. Жонни хүүхэлдэйн киног илүүтэй сонирхдог.
16. Тэрээр өөрийн гэр бүл, найз нөхдийг нь гомдоосон хэнбугайг ч бай алж, иднэ хэмээн амлаж байсан удаатай.
17. Жонни Депп онигоо огт ярьж чаддаггүй хүн.
18. Жүжигчин маань Францад дарсны үйлдвэр, АНУ-д хэд хэдэн уушийн газар эзэмшдэг ч сархад амсалгүй олон жил болжээ.
19. Киноны үеэр Депп, Жекийн дүрийг нилээд хэдэн мөнгөн шүдтэйгээр хийхийг хүсчээ. Гэвч найруулагчид уг санааг нь төдийлөн сайшаагаагүй ч Депп өөрийн үүдэн шүднүүдээ хиймэл шүднүүдээр солиод иржээ.
20. Жонни хий үзэгдэл байдаг гэдэгт итгэж, айдаг гэнэ.








Zulaa Batsukh
2015/07/09 at 11:03
nadtai ih adilhan hun bna shuu dee neeg sonin hairlaad bsan chin uchirtai baij eee kkkkkkkkkkk
Harley Qoinn
2015/07/09 at 11:53
chi 13nastaidaa er hun bolson yumuu
Зочин
2015/07/09 at 14:19
Сэтгэгдэл *jhonny depp – joohon debil
Билгүүн
2015/07/09 at 14:48
hahahahaha
Зочин
2015/07/20 at 14:31
shal hudlaa