Гэмтэлтэй үсэнд цагаан будааны шүүсний үзүүлэх ашиг тус болон түүнийг хэрхэн зөв хэрэглэх зөвлөмж

0

Азийн соёл иргэншилд цагаан будааг олон төрлөөр ашиглаж, төрөл бүрийн ашиг шимийг нь авсаар ирсэн уламжлалтай. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй цагаан будааг гоо сайхны нэгэн бүтээгдэхүүн болгон ашигладаг нь бүр ч өвөрмөц байдаг. Тухайлбал, Ази бүсгүйчүүдийн урт, эрүүл сайхан үсний нууц нь цагаан будаа байсаар ирснийг судлаачид тэмдэглэдэг. Ийнхүү үс арчилгааны энэхүү арга хожим өрнийн ертөнцөд нэвтэрсэн түүхтэй. Манай сайт уншигч танд цагаан будааны шүүсийг үс арчилгаанд хэрхэн ашиглах болон ямар ач тустай байдаг талаар мэдээлэл бэлдлээ.

Цагаан будааны шүүсний ач тус

© shutterstock.com

Цагаан будааны шүүс нь үл исэлдүүлэгч, эрдэс бодисууд, В болон Е амин дэм, амин хүчил болон бусад хэрэгцээт зүйлсээр маш баялаг байдаг тул таны үсийг илүү уян хатан, гэрэлтсэн, зөөлөн болгож, үсний ургалтыг дэмжиж, бэхжүүлэх ач тустай байдаг ажээ.

 

Цагаан будааны шүүсээр үсээ угааж гайхалтай үр дүнд хүрсэн бүсгүйчүүдийн сэтгэгдлүүдээс танд хүргэе

© kissingtheturns / Reddit

 

© Lofmisrule / Reddit

 

© everlynnie / Reddit

 

© kusuri8 / Reddit

 

Хэрхэн цагаан будааны шүүс бэлтгэх вэ?

© shutterstock.com, © depositphotos.com

Цагаан будааны шүүсээр үсээ угаах нь маш хялбар боловч бэлтгэхэд бага зэрэг цаг шаардлагатай болдог. Будааны шүүсийг гаргаж авахдаа та хагас аяга түүхий цагаан будааг саванд хийж, дээрээс нь 2-3 аяга ус хийж 30 минутын турш дэвтээж хандлаарай. Ингээд л таны будааны шүүс хэрэглэхэд бэлэн болно. Юуны өмнө та хэрэглэдэг шампуниараа үсээ эхлээд сайтар угаагаад, дараа нь будааны шүүсээрээ зайлж, хуйхандаа сайтар иллэг хийж өгөөрэй. Иллэг хийж дуусаад 20 минут амраасны дараа үсээ цэвэр усаар зайлж, цэвэрлэхэд л хангалттай.

 

Бонус: Цагаан будааны шүүсийг өөр юунд ашиглах боломжтой вэ?

1. Арьс арчилгаа

© depositphotos.com

Судалгаагаар будааны шүүс нь үрчлээс үүсэхээс сэргийлж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, арьсны хөгшрөлтийг удаашруулдаг нь тогтоогдсон байдаг. Түүчлэн арьсны үрэвслийг дарж, цайруулах ч үйлчилгээ үзүүлдэг ажээ. Иймээс та будааны шүүсийг нүүрээ цэвэрлэсний дараа тоник болгон хэрэглэх эсвэл зүгээр усны оронд хэрэглэж нүүрээ угаах ч боломжтой.

 

2. Ургамлын бордоо

© depositphotos.com, © depositphotos.com

Будааны шүүс нь цардуулаар баялаг бөгөөд түүнд агуулагдах ашигтай бактериуд нь ургамлын хөрсийг эрүүлжүүлж, шим тэжээллэг болгодог ажээ. Энэ нь ургамалд шууд нөлөөгөө үзүүлж, эрүүл, бат бөх ургахад нь тусалдаг байна. Иймээс будааны шүүсийг ургамлын бордоо болгон хэрэглэх боломжтой.

Таны хувьд будааны шүүсийг гоо сайхандаа хэрэглэдэг үү? Будааны шүүсийг өөр юунд ашиглах боломжтой вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *