Украинд нэгэн муур холын тээвэр хийх чингэлэгт санамсаргүй орж нуугдаад, 3 долоо хоногийн турш усгүй явжээ. Тэр энэ урт хугацаанд яаж амьд үлдэж чадсан гэж бодож байна?

0

Холын замд эртнээс л бэлдэх хэрэгтэй. Замд юу эсэх тохиох вэ, сайн л бэлтгэлтэй яв гэдэг. Энэ удаад Украины гудамжны муур алсын тээвэр хийхээр машинд ачсан байсан контейнерт санамсаргүй ороод нуугдчихжээ.

1 дүгээр сарын 14-нд Украины тээврийн компани болох “Star Shine Shipping” өөрийн фейсбүүк хуудсандаа нэгэн муурын түүхийг нийтлэн оруулжээ. Муур Украинаас Израиль хүрэх 3 долоо хоногийн алсын тээвэр хийх нэгэн ачааны машинд ачсан контейнерт орж нуугдсан байж. Тасалбаргүй “туулайчилсан” зорчигч энэ хугацаанд контейнерт ачсан байсан чихрээр хооллож байсан нь эсэн мэнд эцсийн цэг дээр очиход нь тусалжээ.

Муур 3 мянган километр замыг туулах адал явдалтай учиржээ

star.shine.shipping

 

Ачаа ачиж байхад контейнерт нууцаар орсон бөгөөд хэнд ч мэдэгдэлгүй тэндээ үлджээ

star.shine.shipping

3 долоо хоногийн дараа тасалбаргүй зорчигчийг Израильд олж илрүүлсэн байна. Муурыг олсон ажилтнууд муур энэ урт замд эрүүл саруул үлдэж чадсанд үнэхээр их гайхжээ. Яагаад гэвэл контейнерт ямар ч ус байхгүй, түүний идэж болох цорын ганц зүйл нь чингэлэгт ачиж явсан чихэр байв.

 

Муур байгаа амттаныг ч хэтрүүлсэнгүй, зөвхөн тавиур дээр ил байснаас л иджээ

star.shine.shipping

Итгэмээргүй юм, гэхдээ л ийм зүйл тохиолдлоо. Энэ их холын замд муур амьд үлдэж чадсан нь үнэхээр гайхалтай. Бяцхан аялагчийн биеийн байдал сайн байгаа, тун удахгүй хувийн унаандаа суулгаад эх нутагт нь хүргэж өгнө гэж Одессийн тээврийн компанийн захирал «Star Shine Shipping» фейсбүүк хуудсандаа бичжээ.

Бяцхан танxай этгээд удахгүй бас нэгэн алс холын аянд гарах бололтой, гэхдээ энэ удаагийн аялал нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх нь ээ.

21
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amraa Oyu

    Amraa Oyu

    2021/02/02 at 19:31

    Solongosoos conteinert 40 honood irsen muur bna bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *