30 наснаас хойш хүний биед гардаг сонирхолтой 10 өөрчлөлт. Танд эдгээр зүйлс ажиглагдсан уу?

0

30 наснаас эхэлж хүний биед тархины эзэлхүүн багасах зэрэг таамаглашгүй олон өөрчлөлтүүд гарч байдаг ажээ. Түүнчлэн 30 нас гарсан хойно амттаны амт сул санагдах болсон бол энэ нь насжилттай холбоотой өөрчлөлт юм. Манай сайт уншигч танд 30 нас гарснаас хойш хүний биед гардаг сонирхолтой өөрчлөлтүүдийг хүргэж байна.

1. Тархины эзэлхүүн багасна

Хүний тархины эзэлхүүн нас ахих тусам багасч байдаг ажээ. Тухайлбал 30 наснаас хойш өдөрт 50,000 мэдрэлийн эс vхэж эхэлдэг байна. Хэдий энэ нь маш том тоо боловч бие үүнд дасан зохицох бүрэн чадамжтай тул эрүүл мэндэд сөрөг нөлөө гардаггүй байна.

Улмаар 10 жилийн дараа буюу 40 нас гарах үед тархины эзэлхүүн 5 хувиар багассан байдаг байна.

 

2. Хөлрөх нь багасна

Эмэгтэйчүүдийн хувьд хөлрөх нь насны хамааралтай байдаг байна. Мөн бие халуун оргих, суганы булчирхай агших зэрэг зарим нэгэн өөрчлөлтүүд нь цэвэршилттэй ч холбогдох нь бий. Үүнээс үүдэлтэйгээр суганы хэсэг мэдрэг байдлаа алдаж, хөлс ялгаруулалт буурдаг байна.

 

3. Ханиад хүрэх нь багасна

Хүүхэд байх үедээ ханиад хүрч хичээлдээ явалгүй үлдэх тохиолдол олон байдаг байсныг та санаж байна уу? Тэгвэл танд дуулгах нэгэн сайн мэдээ байгаа нь хүн нас ахих тусам ханиад хүрэх нь багасдаг ажээ. Дундаж эргэм настай болох үед хүн олон төрлийн өвчин авч, түүнийг эсэргүүцэх хүчирхэг дархлаатай болдог нь үүний гол шалтгаан юм.

 

4. Амтлах чадвар буурна

Нас ахих тусам хоолны дуршил багасдаг нь амтлах чадвар муудаж байдагтай холбоотой ажээ. Ялангуяа 60 наснаас хойш хэлний амтлах булцуу үгүй болж, амтлах чадвараа алдаж хэт их чихэртэй эсвэл хэт их давстай хүнс хэрэглэх явдал ихэсдэг байна. Зөвхөн амтлах мэдрэмж ч бус үнэрлэх чадвар ч мөн адил нас ахих тусам буурч байдаг.

 

5. Булчингийн масс багасна

Мөн л нас ахих тусам хүн булчингийн массаа алдаж байдаг бөгөөд 30-аад наснаас эхлэх энэ өөрчлөлт нь 40 нас гэхэд нийт булчингийн массын 3-8 хувийг алдсан байдаг ажээ. Улмаар хүний бие 60 наснаас эхлэн улам бүр хурдан булчингийн массаа алдаж эхэлдэг байна.

 

6. Бодисын солилцоо тэнцвэржинэ

Хүний биеийн бодисын солилцоо нь 50-60 насны хооронд хамгийн тэнцвэртэй үедээ хүрдэг ажээ. Улмаар 80 наснаас хойш бодисын солилцоо удааширч эхэлдэг байна. Иймээс 50 наснаас хойш хүний биед огцом өөрчлөлт гардаггүй байна.

 

7. Зан араншин төлөвшиж, бие хүн бий болно

Гэнэн томоогүй өсвөр нас, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу насаа өнгөрүүлсний дараагаар 30 нас гарах үедээ хүний зан араншин тогтворжиж, өөрийн байр сууриа нийгэмд эзэлж эхэлдэг байна. Харин судлаачид хүний зан төлөв 30-50 насны хооронд төлөвшиж, тогтвортой болдог гэж үздэг ажээ.

 

8. Хумсны ургалт удааширна

Судалгаагаар залуусын хумсны ургалт харьцангуй хурдан байдаг нь тогтоогджээ. Үүнийг доктор Уиллиам Бин хүний хумс залуу насанд өдөрт 0.123 мм ургадаг бол 67 наснаас хойш 0.095 мм ургадаг гэж тодорхойлжээ. Энэ нь цусны эргэлт удааширсантай холбоотой байдаг аж.

 

9. Шүдний мэдрэг байдал үгүй болно

30 нас гарснаар төв мэдрэлийн тогтолцоо болон шүдний паалан хооронд байх шүдний хатуу эд бэхжиж эхэлснээр шүд мэдрэг байдлаа алддаг. Улмаар шүд илүү бат бөх болох боловч мэдрэг чанар нь үгүй болж эхэлдэг ажээ.

 

10. Илүү аз жаргалтай болно

Хүүхэд насандаа хүн амьдралын тухай тун эерэг сэтгэгдэлтэй байдаг нь өсвөр насанд урам хугарал, сэтгэл санаа тогтворгүй байдлыг үүсгэж эхэлдэг. Харин бие болоод сэтгэлзүйн хувьд илүү бодит байдалтай нүүр тулж, бодитоор сэтгэж эхлэх цаг үеэс эхлэн хүн амьдралдаа сэтгэл хангалуун болж, амьдралаасаа аз жаргалыг мэдрэх нь нэмэгддэг ажээ.

Нас ахих тусам хүний амьдралд гардаг өөр ямар эерэг өөрчлөлт бий вэ? Таны хувьд хамгийн аз жаргалтай нас хэдэн нас вэ?

28
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *