Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол

1

1. Ваффли – Бельги

Америкаас гадна энэхүү амттан өглөөний хоолонд зүгээр ч нэг ороогүй юм. Үнэндээ бол, Бельги ваффлиний төрлөх орон бөгөөд Америкийн ваффлийг бодвол илүү чихэрлэг, шаржигнуураас гадна илүү хөвсгөр юм. Дангааар нь эсвэл Nutella шоколадны крем, гадил жимс, нунтаг элсэн чихэр, гүзээлзэгэнэ, бүр хайлмагтсан зайрмагтай ч идэж болно шүү.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 1

2. Arepas – Колумб

Колумб үндэстний хоол болох эрдэнэ шишийн гамбир буюу арепасийг төрөл бүрээр нь хийснийг амталж болно. Бяслаг, элсэн чихэр, гүн шарсан эсвэл ногоо, махаар амталсныг ч идээрэй. Чихэрлэг, эсвэл давстайг өглөөний хоолондоо идсэн бол бүр шөнийн 2 цагт ч идэж болох тийм л гудамжны хоол юм шүү.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 2

3. Загас болон Чипс – Лондон

Англид очоод загас болон чипсийг захиалж идэхгүй байхын аргагүй. Хүйтэн пиво, гадна тал нь шаржигнаж дотроо зөөлөн халуунаараа байгаа загас гайхалтай амттай. Мөн, шаржигнуур чипсийг Тар-Тар соусаар амтлаад, вандуйн зутан уусан шиг суухад сайхан биш гэж үү.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 3

4. Mannekin Pis шарсан төмс-Амстердам

Энэхүү Франц гаралтай шарсан төмсөнд өглөөнөөс үдэш болтол дугаарлан зогсох нь өөрийн гэсэн шалтгаантай юм. Гадна тал нь шаржигнасан шаргал өнгөтэй, дотор тал нь яг л төмсний нухашны амтыг мэдрүүлэм тийм л эд дээ. Шарсан төмс дээрээ юу ч тавьж амталж болно, Голландчууд бол майонезээр амтлах дуртай байдаг, та амсах болохоор кетчуп эсвэл бяслагаар ч амталж болно.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 4

5. Денер Кебаб – Герман

Денер Кебаб гэх түргэн хоолыг Германы өнцөг булангаас олж идэж болно. Шарсан махтай (голчлон Турк-д) сэндвич юм, овоолсон салат, улаан лооль, сонгино, байцаа, халуун чинжүү, сармисны амттай зөөлөн соусаар амталсан түргэн хоол.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 5

6. Halo-Halo – Филиппин

Өнгө алагласан энэ десерт нь Филиппинд маш алдартай. Зуны халуун өдрүүдэд сэрүүцүүлэх увьдистай өтгөрүүлсэн сүүтэй зайрмаг юм. Өндөр стаканд эсвэл амтат самарны аяганд хийж цэлцэгнүүр, наргил самрын сироп, бусад жимсээр амтална.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 6

7. Xiaolongbao – Шанхай

Амттай бөгөөд өег энэхүү гудамжны хоолонд гахайн махтай банш, амталсан шөл дагалдана. Нэрийг нь махчлан орчуулбал “Бамбарууштай жижиг сагс” гэх бөгөөд уламжлалт арга нь хулсан сагсанд болгодог. Бусад дэлхийн хотуудын Хятад хорооллоос энэхүү баншийг идэж болох ч жинхэнэ амтыг Шанхайгаас мэдэрнэ.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 7

8. Sabich – Израиль

Фалафелийг хүн бүхэн мэдэх байх – энэ бол Sabich-ийг бодвол Израйлын тийм ч их алдартай гудамжны хоол биш юм. Sabich бол халуун, хөөсөн гамбиранд шарсан хаш, тахин, хумус, чанасан өндөг, салатны байцаа, давсалсан өргөст хэмхийг ороож, халуун ногоотой соусаар амталсан тул маш хямд үнээр тансаглаж байгаа хэрэг.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 8

9. Banh Mi – Вьетнам

Банх Ми-гүйгээр гудамжны шилдэг хоолны жагсаалт байж болохгүй. Францын колончлолын үеэс үүдэлтэй энэхүү зоогийн нэрийн хуудас нь Вьетнам маягийн нимгэн, шаржигнасан “багет” (будаа болон буудайн гурилаар хийсэн) байх бөгөөд өнгөлөг корианадр, даршилсан лууван, гахайн мах, тахианы цээж махаар амталсан байна.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 9

10. Vada Pav – Мумбай

Энэхүү төмсний амтат хуушуурыг зөөлөн тосон бөмбөөлэй гэж болох юм. Энэтхэг маягийн бургерыг өнцөг болгонд байгааг олж болно оо.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 10

11. Туулайн мах буюу Bunny Chow – Өмнөд Африк

Өмнөд Африкын энэ хоолонд ямар ч туулайн мах байхгүй, айх зүйлгүй. Bunny Chow-г дөрвөлжин зөөлөн цагаан талханд халуун амтат карригаар амталсан махтай. Хоёр гараараа л барьж идэх бөгөөд гар чинь их заваарах тул нойтон гарын цаас ч их хэрэг болно доо.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 11

12. Gelato – Итали

Зайрмаг бол Италийн салшгүй нэг хэсэгт гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Цөцгийтэй десерт нь бүхий л үед өөрийн байр сууриа алдаагүй тийм л амттан юм. Зайрмагны кафед ороход сонголт арвин их. Шоколадны үүрмэгтэй, эсвэл шоколадтай самартай эсвэл бөөрөлзгөнө, нимбэгний амттай нь илүү их алдартайд тооцогдоно.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 12

13. Khao Moo Daeng – Бангког

Хэрвээ та Бангкок-д жинхэнэ Тайланд гудамжны хоол хайж байгаа бол тэр олон хоолны газрын хэдэн мянган хоолноос сонгоход бэрх. Као му Даенг бол жинхэнэ Тайланд амттай – хэрчсэн гахайн махыг утааны амттай халуун соусаар амталж, дээрээс нь кинзийн ногоон навчаар чимэглэж тавагласан байна. Арай өөр амтыг мэдрэе гэвэл төрөл бүрийн гурил, карриг та хаа сайгүй амтлах болно.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 13

14. Poutine – Канад

Энэхүү амтат Канад хоолыг зүрхний шигдээс үүсгэх хүнсэнд оруулж болно. Учир нь шарсан төмсийг өтгөн хайлуулсан бяслагаар бүржээ.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 14

15. Шарвин – Франц

Түргэн болдог ямар нэгэн амттан идмээр байна уу, тэгвэл босоод амттаны хайр дурлалд уусахад бэлдээрэй. Шарвингаа аваад чихэрлэг Нутелла, эсвэл шпинат, мөөгөөр амтлаарай. Бусад хүмүүсийг өөрийн шарвингаа юугаар амтлахыг харж, тэднээс ч илүүгээр амталж идээрэй. Аманд ороод уусах тийм л шарвинг идээрэй. Үнэхээр амттай байлаа гэхээр.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 16

16. Такос- Калифорни

Калифорни бол тэргэнцэр дээрх нүүдлийн зоогийн газраараа дэлхийд алдартай. Зогсоол дээр зогсон элдэв амттан зарж буй ачааны тэргийг та эндээс л харж болно. Тако зарж буй \ ачааны тэргээрээ Калифорни зүй ёсоор дээгүүр бичигдэнэ. Ачааны тэргэн дээр зарж буй тако төрөл бүрээрээ, уламжлалт карне асада тако, азийн тако, цагаан хоолтных, загасны, за тэгээд төрөл бүрийн л тако байна даа.

Таны заавал идэж үзэх ёстой дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол 15

26
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Zaawal idej uznee

  2. Zaawal idej uznee

  3. зочин

    2017/02/08 at 16:46

    шарсан төмс тэр манникан пс чинь белгийнх шүү дээ. Белги чинь шарсан төмс, вафли, пивоороо алдартай. Холланд бол бяслагаараа алдартай ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *