Мөрөөдлийн нүүр царайгаа олж авсан бүсгүй

0

Мөрөөдлийн нүүр царайгаа олж авсан бүсгүй24 настай Софи Йейтс хүүхэд байхаасаа л өөрийн гадаад төрхөнд тодруулбал нүүр царайндаа сэтгэл хангалуун бус байдаг байжээ. Жаахан хүүхэд байхад нь түүнийг хүүхдүүд үргэлж шоолж гоочилдог байсан ба энэ бүхэн түүний төрөлхийн урт эрүүнээс болдог байв. Софи Йейтс 18 настай байхдаа дөрвөн араагаа авахуулж, эрүүнийхээ ясыг засуулах мэс засалд орсон байна. Доод эрүү нь гадагш төвийсөн байдлаа засуулах 6181-7726 долларын үнэтэй энэхүү мэс ажилбарын үр дүнд залуу бүсгүй гадаад байдалдаа маш сэтгэл хангалуун байх болжээ. Эхээс мэндлэхдээ хэвийн, эрүүл зүс царай, бие бялдартай төрчихсөн атлаа илүү зүйлийг хүсэж, хайран биедээ хутга мэс хүргүүлж явдаг нэгэнтэй харьцуулахад төрөлхийн согогоо засуулж, хүсэж мөрөөдөж явсан энгийн дүр төрхийг олж авсан энэ бүсгүйг буруутгах хүн гарахгүй гэж бодож байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *