
Дизайнерууд – галзуу сэтгэлгээтэй гоц ухаантнууд бөгөөд тэдний уран сэтгэмжийг сул тавих юм бол тэр дор нь л ямар нэгэн өвөрмөц эсвэл этгээд хачин зүйл зохион бүтээнэ. Өнөөдөр энэ чиглэлээр бид гар утасны гэр сонгохоор шийдсэн юм. Энэ зүйл олон хүнд байдаг ба үүгээр утсаа гоёхыг хичээнэ. Гэхдээ бусдын нүдэнд заримдаа үнэхээр хачирхалтай гэр тусах нь бий. Ийм утасны гэртэй хүн өөрийнхөө утсыг олны дундаас ялгаруулж ямар ч нөхцөлд энэ үнэт эдлэлээ хаа нэгтээ алга болохоос хамгаална. Яагаад гэхээр хэн ч ийм гэртэй утсыг “дур мэдэн” авахгүй нь ойлгомжтой.
Хайруулын тавган гэр! Утсыг зурагдахаас хамгаалаад зогсохгүй мөн таныг гудамжны элдэв хулигануудаас хамгаална

Хамгийн гол нь өлссөн үедээ л үүнийг харж болдоггүй юм шүү

Нүд сормуус болсон хүүхэн юм гээч

Чихээ сортойлгоод л явж байна даа

Уруулаа цорвойлго

Циклоп – нэг нүдэт аварга мангас

Энэ утасны гэрийг хийсэн дизайнерууд яг бодит юм шиг хийж чаджээ.
Хаа ч явсан зугаатай л байх нь

Үнэндээ гартаа утастай яваа хүн хэзээ ч уйдахгүй л дээ. Тийм ээ, дээр нь бас ийм гэртэй бол.
Утасны ийм гэр худалдаж авахын тулд их зориг гаргах хэрэгтэй байх

Тэгвэл ийм гэртэй хүн сошиал сүлжээнд зориулсан гоё зураг дарж чаддаг бол яах уу? Гэхдээ хууль сахиулах байгууллагынхан ийм сонголтыг нэг их сайшаахгүй л байх.
Зөөлөн талх

Хөвөн зөөлөн цасыг чихэндээ наагаад ч хайлахгүй

Гоё л юм, гэхдээ хэдэн хоногийн дараа ямар өнгөтэй болох бол гэж төсөөлөхөөр аймар санагдаж байна.
Утсан доторх утас

Ганц хоёр товчлуур дараад л гэрэл зураг бэлэн

Сонирхуулж хэлэхэд яг ийм гэр “Emily in Paris” цуврал киноны гол дүр барьдаг. Тийм учраас шүтэн бишрэгчид нь энэ завшааныг алдалгүй аль хэдийн худалдаж аваа байлгүй дээ.
Чи хэн бэ?

Загварлаг углаашнууд байна

Шаржигнуур захтай зөөлөн талх эсвэл амттай круссан?

Харин эндээс та бүхэн идэх нь бүү хэл хүрэхээс ч хайран санагдах идэх юмны гэрэл зургийг сонирхоорой.







