Уран бүтээлчийн гараагаа “Ералаш”-аас эхлүүлж байсан 11 алдартай дуучид болон жүжигчид

0

Саяхан л зурагтын энэ нэвтрүүлгийг сонсохоороо зурагт руугаа яаран гүйж үдшийг зугаатай өнгөрүүлдэг байж билээ. Борис Грачевский “Ералаш”-ийг бий болгосон. Сэтгэлд дулаан, хөгжилтэй, гэхдээ бас сургамжтай нэвтрүүлэг. Уг нэвтрүүлгийн жүжигчдийн бүрэлдэхүүнд бүгд л багтахыг мөрөөднө. Сургуулиудаар ч жүжигчний шалгаруулалтад явагддаг байлаа.

Өнөөдрийн алдартай жүжигчид, дуучид “Ералаш”-аас төрсөн гэдгийг та мэдэх үү? Бид олсон шүү.

1. Сергей Лазарев

Сергей Лазарев “Ералаш”-д 23 жилийн тэртээ ирж байжээ! Түүний дүр нэгэн дуугүй, томоотой жаал байдаг байлаа. Ангийнхаа охинд сэтгэл алдарна. Тэрээр сургуулийнхаа нээлтийн дууг дуулдаг жаал байв.

 

2. Юлия Волкова

Юлияг бид “Тату” хамтлагийн дуучнаас нь гадна жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр “Выручи меня” болон “Манекен” кинонуудад тоглосон. Тэр Борист их л таалагдаж дээ.

 

3. Влад Топалов

“Непоседы” хамтлагийн гоцлол дуучин 90-ээд оны үед Влад Топалов уг нэвтрүүлэгт оролцдог байв. Түүний дүр охидын зүрх сэтгэлийг эзэмддэг байжээ.

 

4. Федор Стуков

Федор анх удаа 80-аад онд “Ералаш”-т тоглох завшаан тохиосноос гадна 2008 онд дахин дүр бүтээжээ: анхны удаа 1981 онд 5 дугаарт, харин 2008 онд нэг удаа тоглосон байв. Тэрээр өөр бусад кинонуудад ч дүр бүтээж байна.

 

5. Анфиса Черных

Анфиса Черных анх “Крыша” кинонд тоглосны дараа л Грачевский түүнийг анзаарч “Ералаш”-даа авсан юм. Охины сурдаг байсан сургуульд ихэнх зураг авалт явагдсан гэж ярьдаг.

 

6. Павел Степанов

Павел Степанов 60-аад оны үеэс эхлэн “Ералаш”-т  тоглож эхэлсэн. Энэ нэвтрүүлгийн од гэж хэлж болно. “Ералаш”-ын дараа хэд хэдэн кинонд тогложээ.

 

7. Павел Кассинский

Павел Кассинский “Ералаш”-т 80-аад оны үед орж ирсэн. Нийтдээ 8 дугаарт тоглосон байна. Түүний аав алдартай жүжигчин байсан хэдий ч тэр жүжигчний алдар хүндийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж авсан юм.

 

8. Аркадий Маркин

70-аад оны үед Аркадий Маркин телевизийн дэлгэцээр гялалзаж байлаа. Жаалхүүг гэртээ харих замд нэгэн гайхалтай түүх тохиолджээ. Аркадий гэр рүүгээ явж байхад студид ажилладаг нэгэн хүн түүнд ханджээ. Ингээд л жүжигчний гараа нь эхэлсэн гэдэг.

 

9. Любовь Зайцева

Любовь 1996 онд дэлгэцээр гарах болсон. Ярославский мужид төрсөн тэрээр гэр бүлийн хамт Москвад шилжин иржээ. М.С. Щепкины нэрэмжит театрын сургууль дүүргэсэн мэргэжлийн жүжигчин юм.

 

10. Максим Галкин

Максим Галкин “Ералаш”-аар анх кино урлагт хөл тавьсан. Хоёрхон удаагийн дугаарт тоглосон ч гэлээ түүний ажлын амжилтын эхлэл гэж хэлж болно.

 

11. Сергей Безруков

Сергей Безруков 7 настай байхдаа анх “Ералаш”-т тогложээ. Хэдэн жилийн дараа насанд хүрсэн, нэр хүндтэй жүжигчин болсон байв.

“Ералаш”-аас гаралтай гэж огт бодож байгаагүй хүн энэ дунд байна уу?

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *