Диснейн шидэт ертөнцийн гүнж болон бусад дүрүүдийг ямар эмэгтэйчүүдүүдээс санаа авч, дуурайлган зурж байсан бэ?

2

Диснейн дүрүүдийг мэдэхгүй хүнийг энэ дэлхийгээс олоход бэрх. Арга ч үгүй биз дээ, бид чинь энэ л дүрүүдийг харж өссөн хүмүүс. Адал явдлаар дүүрэн уг студийн бүтээлүүдийг хүн болгон үзэх дуртай. Гэхдээ үлгэрийн ид шидийн дүрүүдийг бодит эмэгтэйчүүдээс санаа авч зурсан гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэд өөрсдийнхөө нүүр царай, нүүрний хувирал, бие галбираа дүрүүдэд бэлэглэсэн юм. Та бүхнийгээ ийм алдартай эмэгтэйчүүдтэй ойр танилцуулахыг хүсэж уг нийтлэлээ бэлдлээ.

Лусын Дагина Ариэль – Шерри Стоунер

Walt Disney Productions / Imeh Akpanudosen

 

Мөн Шерри Белль гүнжийг бүтээхэд өөрийнхөө дүр төрхөөр амилуулжээ

Walt Disney Productions / Scooge

Disney компанийн удирдлагууд олон жилийн туршид хүүхэлдэйн киноны дүрүүдийг амьд горимоор авч байхыг шаардаж байжээ. Үүний тулд жинхэнэ жүжигчид эхлээд дүрийг бүтээх бөгөөд тэднийг дүрээ бүтээж байх явцад зургийг нь дуурайлган зурдаг байв. Энэ арга барил нь зохиолоор өгүүлэх үйл явдлыг бодит мэт харагдах хүүхэлдэйн кино бүтээхэд шаардлагатай.

Компанийн ажилтнууд кино бүтээх энэ аргад тун чиг дургүй. Цаг их орно, тэгээд ч жүжигчин, тайз засал дээр ажиллахад амаргүй. Гэхдээ компанийн удирдлагаас олгосон үүрэг даалгаврыг биелүүлэхээс өөр аргагүй. Амьд хөдөлгөөнөөр бүтээх хүүхэлдэйн киног “live-action reference” гэдэг ажээ.

 

Цасан гоо – Марж Чэмпион

Walt Disney Productions / Bettmann

Марж Чэмпионыг Цасан гоо охиныг бүтээхэд урилгаар оролцуулжээ. Жүжигчний хөдөлгөөн, нүүрний хувирлыг бүгдийг хуулбарлан зурж хүүхэлдэйн дүрдээ шингээсэн гэдэг.

 

“Pinocchio” хүүхэлдэйн киноны Цэнхэр шидтэн авхайг мөн л Маржийн тусламжтайгаар амилуулжээ

Walt Disney Productions / Ron Galella

 

Покахонтас — Ирен Бедард

Walt Disney Productions / Amanda Edwards

 

“Sleeping Beauty” хүүхэлдэйн киноны Малефисент – Элеонор Одли

Walt Disney Productions / Film Favorites

Жүжигчин эмэгтэй энэ хүүхэлдэйн кинонд хорон муу санаатны дүрийн загвар болоод зогсохгүй Үнсгэлжингийн хойд эхийн дүрийг өөрийн дүр төрхөөр амилуулжээ.

 

“Sleeping Beauty” хүүхэлдэйн киноны Аврора гүнж – Хелен Стэнли

Walt Disney Productions / John Franks

 

Мөн Хелен Стэнли Үнсгэлжингийн дүрийг бүтээх амьд загвар болсон юм

Walt Disney Productions / Bettmann

 

“Peter Pan” хүүхэлдэйн киноны Динь-Динь шидтэн – Маргарет Керри

Walt Disney Productions / Bettmann

 

“Alice in Wonderland” хүүхэлдэйн киноны Алиса – Кэтрин Бомон

Walt Disney Productions / Popperfoto

 

“Aladdin” хүүхэлдэйн киноны Жасмин – Женнифер Коннели

Walt Disney Productions / jennifer.connelly

 

“The Princess and the Frog” хүүхэлдэйн киноны Тиана – Женнефир Хадсон

Walt Disney Productions / Fuzheado

Мөн Даниэль Моне Троуэр тус студийн нэгэн дүрийг амилуулахад загвар болон ажиллажээ. Бид уг жүжигчнийг “Law & Order: Special Victims Unit” цуврал киноны дүрээр нь сайн танина.

 

Рапунцель — Тейлор Свифт

Walt Disney Productions / taylorswift

 

“The Hunchback of Notre Dame” хүүхэлдэйн киноны Эсмеральда – Жина Лоллобрижида

Walt Disney Productions / Corbis

Эсмеральда цыган охины дүрийг хоёр ч жүжигчнээс санаа авч амилуулсан гэдэг юм: Жина Лоллобрижида болон Деми Мур. Сонирхуулж хэлэхэд, Деми Мур уг дүрд дуу оруулж амилуулжээ.

15
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *