Үүдний хаалганыхаа бариулыг тугалган цаасаар ороогоод тайван унтаарай. Хулгайч нараас гэрээ хамгаалах найдвартай арга

1

Тугалган цаас зөвхөн гал тогоонд л ашиглагддаг гэж бид боддог. Тугалган цаасаар шарах махаа нямбайлан ороож гэрийхэндээ амттай хоол хийж өгөхийг хичээнэ. Гэтэл энэ хямдхан тугалган цаас ид шидийг бүтээдэг юм. Гэрийн эздэдээ болзошгүй аюулыг анхааруулах ажээ. Яаж тэр вэ? Одоо тодорхой хэлж өгье.

© Pexels

 

Тугалган цаас ашиглах арга

Заримдаа хүнд танихгүй газар, зочид буудал зэрэгт хонох шаардлага гардаг. Нэг л эргэлзээ төрүүлсэн сэжигтэй санагдах нь бий. Хэн нэгэн ороод ирэх ч юм шиг, бараг л хаа нэгтээгээс чөтгөр гараад ирэх вий гэлтэй. Үнэхээр тийм байдаг юм гэж үү? Энэ үед цорын ганц шийдэл – өндөр үнэтэй хяналтын камер уу? Тэр болгон худалдаж авч чадахгүй, тэгээд ч бас бүх нөхцөл байдалд тохирохгүй эд.

© Pexels

 

Энгийн заль

Ердийн тугалган цаас л тус болно. Маш энгийн бөгөөд боломжийн үнэтэй. Дурын супермаркетад зардаг, худалдаж авлаа гэхэд таны халааснаас багахан мөнгө л гарна. Тугалган цаасаар хаалганы дотор талын бариулыг орооно. Энэ аргыг шөнөдөө хэрэглээрэй, дахиж гарахгүй гэдэгтээ итгэлтэй үед.

Тугалган цаасыг үүдний хаалганы бариуланд ороож байрлуулна. Нэмэлт ямар нэгэн зүйлээр тогтоох шаардлагагүй. Өөртөө итгэлтэй байхын тулд гэрэл зургийг нь дарж болно. Өглөө нь босоод шалгана. Хэн нэгэн гадна талаас хаалганы бариул оролдсон байна уу? Хэрвээ үнэхээр оролдсон байвал тугалган цаас бариулаас сугарч унасан байх юм. Эсвэл үүнийг илэрхийлэх ямар нэгэн ул мөр үлдсэн байна. Жишээ нь, тугалган цаас газар унаагүй ч бариулаас бага зэрэг доошилсон ч юм уу.

© Freepik

 

Шийдвэртэй арга хэмжээ

Хорон муу санаатай гэмт xэрэгтэн танайд орж ирэхээр санаархаж байвал цаг алдалгүй хариу арга хэмжээ авна. Тугалган цаас шалан дээр унах чимээ гэрийн эздийг сэрээж чадахгүй нь ойлгомжтой. Үнэхээр соргог нойртой хүн л сонсож болох юм. Бас илүү дуу чимээтэй хувилбар бий. Стакан эсвэл сав хэрэг болно.

Хаалганы бариулдаа стакан углаарай. Доор нь сав, таваг эсвэл мод тавьж болно. Ер нь л илүү их чимээ гарахаар зүйл тавь. Хаалгыг хэн нэгэн онгойлгох гэж оролдвол бариул мэдээж доошилно. Стакан унахдаа чанга дуу гарган гэрийн эзэнд дохио өгнө. Доор тавьсан нэмэлт зүйл илүү их чимээ гаргах зориулалттайг мартаж болохгүй.

© Freepik

Гэхдээ тугалган цаас болон стакан төгс үр дүнг үзүүлэхгүй. Энэ хоёр лайфхак хоёулаа өөрийн гэсэн дутагдалтай. Эдгээр нь хуурамч дохио байж болохыг үгүйсгэхгүй. Үүнээс зайлсхийхийн тулд найдвартай, харуул хамгаалалттай амралтын газар эсвэл зочид буудал олоорой. Энэ үед л тайван, бүтэн нойртой хонож чадна.

© Pexels

 

Тугалган цаас ашиглах арга

Шинэ жилийн баяр дөхөхөөд ирэхээр гэрийн эзэд хаа нэгтээ аялалд удаан хугацаагаар явах болдог. Энэ нь xулгайчдын хувьд бөөн аз завшаан. Танд анхааруулж хэлэхэд xулгайч нар боломжтой газрууддаа “тэмдэглэгээ” тавьдаг юм.

Хаалганд сурталчилгааны хуудас шургуулж орхино. Хэрвээ хэд хоногийн турш хуудсыг хэн нэгэн авахгүй бол гэрийн эзэд эзэнгүй байна гэж ойлгодог. Хөршүүдээсээ хавчуулсан хуудсыг авч байгаарай гэж захих хэрэгтэй. Xулгайч нарт огт сэжиг төрүүлж болохгүй. Мөн сурталчилгааны хуудсыг хаалганд шургуулахаас гадна хаалганы бариулд хийж орхидог. Энэ бүхнийг авч хаяж байх хэрэгтэй.

© Pexels

Хувийн байшингуудад амьдардаг хүмүүс онцгой анхаарвал зохино. Хөрш зэргэлдээ байшингууддаа ч анхаарал тавьж бай, хөршүүдээсээ ч мөн адил анхаарал тавихыг хүс. Хөршүүдээсээ үүдний цасыг хааяа ч болов цэвэрлэж байхыг хүсээд аялалдаа яваарай. Мөн гэртээ гэрэл асаах, гал түлэхийг ч гуйж болно. Ажиглаж байгаа хулгайч гэр эзэнтэй байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэх ёстой. Гэрийнхээ эсвэл хөршийнхөө ойролцоо сэжигтэй хүн анзаарсан бол хууль сахиулах байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байгаарай.

5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Deegii Deegii

    Deegii Deegii

    2022/12/14 at 19:24

    Орон сууцны контор усны заалт гэсэн бичиг наахаа больчихвол хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *