Нөхөрт гарах эсвэл ээж болж байж сая эмэгтэй хүний амьдрал бүтэн болно гэсэн нийтлэг ойлголтыг үгүйсгэж яваа жүжигчин Женнифер Энистоний түүх

0

30 гарсан ганц бие бүсгүйчүүдийн хувьд бусдаас хэзээ гэрлэх, хэзээ хүүхэдтэй болох гэж байгаа талаар асуултанд хариулах шаардлага өдөр тутамд нь тулгардаг нь нууц биш билээ. Гэвч орчин цагт эмэгтэй хүн бүр гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох алба үгүй гэдгийг хүн бүр ойлгохгүй байгаа нь харамсалтай. Манай сайт уншигч танд орчин цагт эмэгтэй хүний амьдрал эр нөхөргүй, үр хүүхэдгүй байлаа ч бүтэн байж болно гэдгийг баталж яваа жүжигчин Женнифер Энистоний түүхийг хүргэж байна.

© everett225 / Depositphotos

Жүжигчин Женнифер Энистон 1969 оны 2-р сарын 11-ний өдөр жүжигчдийн гэр бүлд мэндэлсэн тэрээр бага наснаасаа урлагтай холбогдож, Нью-Йорк хотын хөгжим бүжгийн сургуулийн драмын ангид элсэн суралцаж байжээ. Гэсэн ч түүний урлагийн замнал дардан эхэлсэнгүй, сурталчилгаанд ч тоглох боломж олдохгүй байсан тул зайрмагны дэлгүүрт ажиллаж, 2 жилийн туршид зөөгч хийж байх үедээ “Friends” цувралын жүжигчний сонгон шалгаруулалтад оролцохоор найзаасаа мөнгө зээлж байсан удаатай гэдэг.

 

Friends цувралын Ричел Грийний дүрээр амжилт олсон нь

© Friends / Warner Bros. and co producers

Friends цуврал 1994 онд гарч эхэлсэн цагаас хойш 10 жилийн турш үзэгчдийг бaйлдан дагуулж өнөөг хүртэл алдартай хэвээр байсаар байгаа юм. Тус цувралд Женнифер Энистоний тоглосон Ричелийн дүр ч үзэгчдийн таaшаалд тун нийцдэг билээ.

© everett225 / Depositphotos

Ийнхүү алдар нэрийн оргилд гарсан жүжигчин бүсгүй 2000 онд Бред Питтэй гэр бүл зохиож 2005 он хүртэл хамт амьдарч, Холливудын сайхан хосуудын нэгээр нэрлэгдэж, олны анхаарлын төвд явсан ч хүүхэдтэй болох нь тэдний хувьд зорилго нь байгаагүй гэдэг.

© canadapanda / Depositphotos

Нэг дүрээрээ хэтэрхий их алдар нэрд гарсан жүжигчдийн нэгэн адил өөр дүрд орж тоглож, амжилт гаргана гэдэг хүнд сорилт байсан ч Женнифер бууж өгөлгүй хөдөлмөрлөсөөр “The Good Girl”, “Along Came Polly” зэрэг кинонуудад амжилттай тоглож, 2012 онд Холливудын алдрын гудамжинд өөрийн нэртэй одтой болсон билээ.

 

Хэв маягаа эвдсэн нь

© Cake / Cinelou Films and co producers

Хэдийгээр инээдмийн дүрүүдээрээ алдаршсан ч тэрээр 2005 онд “Derailed”, 2008 онд “Marley & Me” кинонуудад дүр бүтээж амжилт олсныхоо дараа “He’s Just Not That Into You” (2009), “Just Go With It” (2011) кинонуудад тоглосон бол 2014 онд “Cake” кинонд архаг өвчтэй эмэгтэйн дүрд тоглож хүмүүсийг гайхшруулж байжээ.

2015 онд Жастин Терутай гэр бүл болж дуулианы эзэн болох үедээ тэрбээр “Үр хүүхэдтэй болох гэдэг бид хоёрын хувьд эмзэг сэдэв болж магадгүй гэж хүмүүс бодохгүй байгаа нь харамсалтай байна. Бусад хүмүүс намайг юу туулж явааг мэдэхгүй. Эмэгтэй хүн бүрт ээж болох ёстой гэсэн ойлголт ямар их дарамт учруулдаг гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Миний хувьд эх хүн болохоос өөр зорилгоор энэ дэлхийд ирсэн байх” хэмээн ярьж байжээ.

 

Ил захидал

© CORE / Ferrari Press / East News

2016 онд тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн шүүмжээс залхаж, ил захидал бичиж байв. Тус ил захидалдаа тэрбээр эмэгтэй хүний амьдрал ийм байх ёстой, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн шалгуур ийм байдаг гэх мэт нийтлэг ойлголтуудад цэг тавих хэрэгтэйг анхааруулаад, залуу охид туранхай л бол хөөрхөн гэх ойлголттой болж өсч буйд анхаарал хандуулах хэрэгтэй хэмээжээ.

© PopularImages / Depositphotos

Түүнчлэн “Хань ижилтэй байлаа ч үгүй байлаа ч, хүүхэдтэй болсон ч болоогүй ч бид өөрсдийн хувьд бүрэн бүтэн, аз жаргалтай амьдралыг сонгон амьдарч яваа хүмүүс. Энэ шийдвэрийг бид өөрсдөө л гаргах эрхтэй. Төгс төгөлдөр эмэгтэй хүн болохын тулд заавал гэр бүл зохиож, хүүхэдтэй болох албагүй” хэмээн бичсэн юм.

 

Женнифер Энистон: Чадварлаг жүжигчин, бизнес эрхлэгч эмэгтэй

© Invision / Invision / East News

2021 онд “The Hollywood Reporter” телевизийн цуврал Женнифер Энистоний гэрээр зочилж, “Friends” цувралын уулзалтыг хийсний зэрэгцээ жүжигчин бүсгүйтэй удахгүй нээлтээ хийх “Murder Mystery” киноных нь тухай ярилцлага авсан билээ.

Тухайн үед тэрээр “Намайг бие давхар болсон гэх шуугиан гарч л байдаг. Бас урлагийн замналаа үр хүүхэдтэй болохоос илүүд үзсэн гэх шүүмж ч явдаг. Тэр бүхэн надад эмзэглэмээр санагддаг. Намайг эрүүл мэндийн хувьд, хувийн амьдралын хувьд ямар зүйлс туулж явааг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн өгүүлсэн юм.

Jennifer Aniston / Instagram

Өдгөө Женнифер косметикийн бүтээгдэхүүний салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ шагналын хур дагуулсаар яваа билээ. Хамгийн сүүлд тэрбээр “Sherry Lansing Leadership Award” шагналыг хүртэх үедээ илүү их амжилт бүтээл дүүрэн ажиллахаар хичээсээр байгаа тухайгаа өгүүлжээ.

5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *