
Сүүлийн үед хүмүүс гэртээ гэрийн тэжээмэл амьтан тэжээх нь элбэг болсон. Ялангуяа амьтан тэжээх хүсэлтэй хүмүүс нялх балчраас нь өсгөж, тэжээхийг илүүд үздэг. Амьтны дэлгүүрээс авсан бяцхан гөлөг, муужгай, яст мэлхий, бүжин чинь цаг хугацааны явцад хүүхдүүдтэй чинь, дүү нартай чинь, өөртэй тань хамтдаа өссөөр нэг л мэдэхэд нас бие гүйцсэн том амьтдад болсон байхын хамт хүүхдүүд чинь ч, дүү нар чинь ч, та өөрөө ч насанд хүрсэн нэгэн болсон байдаг. Хамтдаа байсан он жилүүдэд нэг нэгнийхээ араншинг арван хуруу шигээ мэддэг болсон гэрийн тэжээмэл андтайгаа хамт авахуулсан зурагнуудаа нэг хараад үзээрэй. Нилээд хэдэн жилийн өмнө авахуулсан зурган дээрх төрхөө одоо нэг давтаад үзвэл сонирхолтой хослол бий болж болдгийг дараах зургууд харуулж байгаа юм.































